10-р хэсэг.

2.7K 332 36
                                    

"Дурлал яг л өндөр байшингаас үсрэхтэй адил, тархи чинь үүнийг сайн зүйл биш гэх ч зүрх чинь чамайг үсэр гэж ятгана..."

У нарийн бичиг дугтуйтай баримтыг Бэкхёнд өгөн: Энэ Юүжон авхайгийн 2 сарын өмнө Инчоны нисэх буудлаас хөөрсөн тэмдэглэл, тэр Францад газардсан байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


У нарийн бичиг дугтуйтай баримтыг Бэкхёнд өгөн: Энэ Юүжон авхайгийн 2 сарын өмнө Инчоны нисэх буудлаас хөөрсөн тэмдэглэл, тэр Францад газардсан байсан. Миний олж мэдсэнээр тэр 2 долоо хоногийн өмнө Парист байсан байна. Түүнээс хойш түүнийг Солонгост буцаж ирсэн тэмдэглэл байхгүй байсан. Миний бодлоор тэр одоо ч Францад байгаа байх.

Бэкхён гартаа байх цааснуудыг чанга атгасаар ууртай гэгчин хүчтэй эргүүлэн чимээгүй өрөөнд яг л буун дуу шиг сонсогдож байлаа. Түүний харц уур хилэнгээр солигдон түүний нүүрэнд урам хугарсан байдал илт тодрох нь тэр. Түүнийг буцаж ирснээс хойш бүх зүйл илүү дээрдэж байгаа гэж тэр бодож байсан. Тэр өөрчлөгдөж, түүний өөрчлөлт бүх хүнийг жаргалтай болгож байсан шүү дээ. Гэвч энэ бүхэн зүгээр л жүжиг байж, хуурамч жүжиг.

Хамгийн гунигтай нь тэр бүр түүний эхнэр биш байж шүү дээ. Бэкхён өөрийгөө шоолон инээх нь тэр. Бүх хүн л түүнийг суут ухаантан, ухаалаг, чадварлаг гэлцдэг гэвч тэдний буруу байж. Тэр жинхэнэ тэнэг амьтан. Тэр адилхан царайтай хоёр бүсгүйд тархиа угаалгачихсан үнэхээр тэнэг амьтан. Бүгд алдаа байж, жүржийн фермд тэр охиныг харсан эхний өдрөөс, түүнд дурласан нь хамгийн том алдаа байж.

У нарийн бичиг Бэкхёны царайны хувирлыг харсаар үнэхээр их санаа зовж байлаа. Тэр өмнөх Бюн захиралд Бэкхёныг харж хамгаалан гэдгээ амласан. Гэвч тэр түүнд тийм ч их тус болж чадахгүй нь бололтой. Түүний одоогийн царай жилийн өмнө Юүжон, Чанёол хоёрын талаар анх олж мэдэхдээ гаргаж байсантай яг адилхан байв.

Хөгшин эр чимээгүй байдлыг эвдсээр Бэкхён руу санаа зовонгуй харан: Захирлаа. Хэрвээ Юүжон авхай одоо ч Францад байгаа юм бол энд байгаа эмэгтэй хэн юм бол?

Бэкхён уртаар санаа алдан: Мэдэх юм алга. Тэдний зан чанар, хувцаслалтыг эс тооцвол тэд гарцаагүй л нэг хүн. Би хүртэл тэдний ялгааг олж чадаагүй шдээ. Хэрвээ тэр шөнө би түүнийг үнс...

❁Séjour❁ Where stories live. Discover now