9-р хэсэг.

3.8K 370 55
                                    


Юүжон уйлсаар Бэкхён руу орилон: Чи надад эдгээр он жилүүдэд ганцаардал, уйтгар гунигаас өөр юу өгсөн юм бэ?

Бэкхён Юүжоны гараас чанга атгасаар түүн рүү ууртай гэгчин ширтэн: Би чамд юу өгсөн юм гэнээ? Би үргэлж чамд хүссэн зүйлийг чинь өгөхийг хичээж ирсэн. Мөнгө, үнэт эдлэл, хувцас, цүнх, машин гээд бүгдийг!!! Гэртээ эрт ирж чамтай цагийг өнгөрөөхийг хүсдэг байхад чи хаана байсан юм? Шөнө бүр согтуу ирдэг байсан биз дээ. Эриг яах гээв? Чи түүний талаар огт боддоггүй гэж үү?

Бэкхён Юүжоны гарыг түлхсээр гунигтай гэгчин хөхрөн: Уйтгар гуниг гэнээ? Эдгээр жилүүдэд чиний надад өгсөнтэй харьцуулбал би чамайг гуниглуулах яг юу хийснээ мэдэхгүй л байна шүү.

Юүжон уйлсаар: Би чиний эхнэр болохоос тэжээмэл гөлөг чинь биш. Чи яагаад намайг энэ байшинд түгжиж Эрид анхаарал тавих ёстой гээд байгаа юм? Би гаднах ертөнцийг хармаар байна. Чи яагаад үргэлж ажлаа нэгт тавиад намайг ойлгоё гэж боддоггүй юм? 9 жилийн өмнө биднийг гэрлэсний дараа чи ихэнх цагаа ажилдаа, хичээлдээ зориулдаг байсан. Надад хажууд минь үргэлж хамт байдаг нөхөр хэрэгтэй. Түүнийг намайг хайрлаасай, сонсоосой, надад анхаарал халамж тавьдаг байгаасай гэж хүсэж байна. 8 жилийн өмнө ч намайг жирэмсэн болоход би чамд түүнийг авахуулмаар байна гэдгээ хэлсэн шүү дээ. Түүнийг төрүүлэхийг шаардсан хүн бас л чи. Би хэзээ ч ээж болохыг хүсээгүй. Хэрвээ чи намайг тэрнийг авахуулахыг зогсоогоогүй бол одоогийн энэ бүх эмх замбараагүй байдал үүсэхгүй байсан юм.

Бэкхён гүнзгий амьсгаа авсаар шүдээ хавирч байв.

Түүний нүдэнд уур хилэнгийн улаан оч үүсэн: Хэрвээ Эри одоо төрөөгүй байсан ч чиний намайг хуурсан гэдэг үнэн чинь өөрчлөгдөн гэж бодож байна уу? Чи миний араар намайг хамгийн сайн найзтай минь хуурсан.

Бэкхён Юүжоны зүг алхан түүнийг хүчээр өөр лүүгээ харуулан, царай нь аажмаар өөрчлөгдөн: Яагаад? Яагаад Пак Чанёол гэж? Чи түүнийг миний сайн найз гэж мэдэж байгаа шдээ. Чи намайг чамд ямар их хайртайг мэднэ. Яаж чи надад ийм зүйл хийж чадсан юм бэ? Яагаад та хоёр надад ингэж хандаж байгаа юм?

Юүжон түүн рүү ширтсээр Бэкхёныг түлхэн: Намайг тавь! Чанёол убба миний юу хүсдэгийг, юу хэрэгтэй байгааг мэддэг болохоор тэр. Тэр миний юунд дуртай, юунд дургүйг сайн мэддэг. Би романтик зүйлст дуртай, би хөгжилдөх дуртай, эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Би цэцэгсийг үзэн яддаг, ээж байхыг үзэн яддаг, энэ байшинд өдөр бүр чамайг хэзээ ирэх бол гэж хүлээхийг үзэн яддаг. Энэ миний хүссэн амьдрал биш!

❁Séjour❁ Where stories live. Discover now