Өнөөдөр Венусын шинэ үнэртнээ танилцуулах ёслолын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Бэкхён байн байн цаг руугаа харсаар хөтөлбөр танилцуулах хөтлөгч рүү харах нь тэр. Одоо үдийн 12 цаг болох гэж байх бөгөөд Бэкхён сандарсаар түүний гар хөлөрч байгааг мэдэрч байлаа. Энэ түүний шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа анхны удаа биш ч Соригоос болж тэр одоо маш их сандарч байв. Бэкхёны нүд танхимын гол ханан дээр томоос том хадагдсан байх зурагт хуудас нь дээр бичигдсэн шинэ бүтээгдэхүүний нэр нь дээр туссаар түүний царайнд аажмаар инээмсэглэл тодорч байлаа. Түүний хувьд хүмүүс шинэ бүтээгдэхүүнийхэн нэрийг юу гэж бодох нь огтхон ч хамаагүй байлаа тэр зөвхөн энэ зурвасыг Сорид л хүргэхийг хүсэж байв. Сори л ганцхан түүнийг яагаад шинэ үнэртэндээ ийм нэр өгсөн шалтгааныг ойлгох хүн шүү дээ. Бэкхён маргаашийн сонинуудын эхний нүүрэнд юу гэж бичигдэхээ үнэхээр тоохгүй байв. Учир нь тэр өнөөдөр хайртай хүндээ сэтгэлээ илчлэх хамгийн том алхам хийхэд бэлэн байна.
Хөтлөгч танилцуулгаа дуусган: Дахин цаг үрэлгүйгээр микрофоноо бидэнд өнөөдөр Венус корпорацийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулна уу хэмээн бидний хүндэт ерөнхийлөгч Бюн Бэкхёныг тайзнаа урьж байна.
Бэкхён нэрээ сонссоор сандал дээрээсээ босон алга таших хүмүүс рүү харан бөхийгөөд тайзны зүг алхав. Тэрээр хөтлөгчөөс микрофон аваад бүх үзэгчид рүү харан найрсгаар инээмсэглэх нь тэр.
Бэкхён гүнзгий амьсгаа аваад яриагаа эхлэн: Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Та бүхнийг Венус корпорацийн шинэхэн бүтээгдэхүүн болох "Séjour"-ийн нээлтэнд бидэнтэй нэгдэн тэмдэглэж байгаад би маш их баяртай байна. Үнэртэн маань дотооддоо үйлдвэрлэгдсэн гэдгээрээ давуу талтай. Бас өнөөдөр энд ирсэн маш олон хүмүүс биднийг шинэхэн бүтээгдэхүүндээ яагаад маш ховорхон цэцэг ашиглах болсныг ч гайхацгааж байгаа байх гэдэгт би итгэлтэй байна.
Тиаре цэцэг нь Францын Полинезийн арлууд дээр ургадаг бөгөөд Тиаре нь Тахитигийн бэлгэдэл бөгөөд цасан цагаан дэлбээнүүд нь хайрыг илэрхийлдэг. Тиаре цэцэг нь хүчтэй, анхилуун ялдам үнэр нь ховсдом чамин үнэрийг өөрөөсөө гаргадаг. Венус групп маань Тиаре цэцгийг үнэртэндээ ашиглаж байгаа Дэлхийд анхдагч биш байж болох ч энэ гайхалтай цэцгийг Өмнөд Солонгост үнэртэндээ ашигласан анхны өрсөлдөгч байгууллага Венус гэдэгт бахархалтайгаар хэлмээр байнаа. Энэ ялдам цэцгээс гадна бид бүтээгдэхүүндээ ногоон цайны навчийг хамт ашигласан нь ногоон цайны навчны шинэлэг, тайвшруулам үнэр, Тиаре цэцгийг анхилуун, сэтгэл татам үнэртэй төгс зохицсон.
YOU ARE READING
❁Séjour❁
Fanfiction"Аливаа зүйлд яарах хэрэггүй. Хэрвээ ямар нэгэн зүйл болох ёстой бол, энэ болж л таарна. Зөв цагтаа, зөв хүнтэй, хамгийн шилдэг шалтгаанаар..."