3. Тэмдэг

394 27 0
                                    

Энэ мэдээг дуулаад Им туслах дээр очиход тэр тэдний оршуулгыг удаалгүй хийнэ гэж хэллээ. Харин энэ явдлаас болоод Канадад байсан ах минь солонгосд ирэхээр болж олон жил уулзаагүй ахтайгаа уулзах боломж олдож байгаад баярлаж байгаа ч ийм золгүй явдлаар уулзах хэцүү байлаа.
Им ахтай уулзчаад алхаж ядан харьж байтал хэн нэгэн гараас минь татан намайг энгэртээ наан тэвэрлээ. Түүнийг намайг тэврэхэд нулимс минь ахиад л урсаж эхэллээ.
Тэр- уучлаарай ажилтай байлаа гэхээс өөр үг хэлсэнгүй.

Тэр намайг оронд минь оруулж хэвтүүлээд юу ч хэлэлгүй яваад өгсөн. Уг нь тэр намайг тайтгаруулж хажууд минь байсан бол.

Шөнө дунд утас дугаран намайг сэрээлээ.

Би- Им ахаа яасан.

Им туслах- бид хэргийн газраас нэг зүйл олсон.

Би- юу юм?? Чухал уу?

Им туслах- чи хүрж ирээд харсан нь дээр байх

Би- ойлголоо би яг одоо очлоо.

▪️◾️▪️

Би- ахаа би ирлээ.

Им туслах- энэ байна гээд надад нэг бөөрөнхий хавтгай зүйлийг өглөө. Тэрийг хараад харсан зүйлдээ итгэсэнгүй. Энэ түүний гэрт байсан М үсэгтэй тэмдэг байлаа.

Им туслах- яасан бэ? Юу болоов?

Би-з.зүгээрээ. Ахаа би энийг авж болох уу?

Им туслах- тэгдээ.

Шөнөжин сэрүүн байсны эцэст үүр цайлаа. Хамаг хурдаараа сургууль руу гүйлээ. Харсан зүйлээ батлахын тулд хичээл тараад тэднийх руу хамт явах хэрэгтэй. Хичээлийн цагийг арай гэж баран тэднийх руу явлаа.

Тэр- юм уух уу?

Би- хэрэггүйдээ гэж хэлээд нөгөө шүүгээний урд ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би- хэрэггүйдээ гэж хэлээд нөгөө шүүгээний урд ирлээ. Өөртөө байгаа нэгийг гаргаж ирээд түүнийхийг хамт барьж харахад. Ондоо зүйл ганц ч алга. Новш гэж! Бухимдал төрөн буцааж байранд нь тавьтал хажууд нь нэг цаг байлаа. Хараал ид бүх зүйл ойлгомжтой болчлоо. Энэ аавын цаг байна. Хамаг хурдаараа гаран гэрийн зүг гүйлээ. Итгэж чадахгүйнэ. Яаж ийм зүйл байж болно гэж? Тэр анхнаасаа намайг ашиглаж гэр бүлийнхээ өшөөг авсан юм байна. Тэгээд л мафийн толгойлогч гэдгээ хэлээгүй юм байна. Тэгээд л надад хайртай гэж худлаа ярьсан юм байна. Тэр яаж ингэж чадаж байна? Новш гэж! Би л тэнэг юм байна. Хэн л 6 жилийн дараа гэнэт гарч ирээд хайртай дуртай гэхэв дээ. Бүр гэр бүлийг нь хөнөөсөн хүний охин дээр.

Ransom⚜️Payment [Дууссан]Where stories live. Discover now