Бүх цаг хугацаа зогсон эргэн тойрон эрээлжилж өөрөө өөртэйгөө харц тулгаран зогсох И Жэхигээс өөр хүн үлдсэнгүй.Энэ бүхэний дараагаар И Жэхигийн гэр дотор бүх зүйл эрээлжлэн хийсэж ширээн дээр байсан ном газар унан хуудас нь салхинд хийссээр нээгдэн салхи зогсож бүх зүйл буцан байрандаа орлоо. Гэвч гэр дотор энд тэнд толгойгоо барин ёолон суух зургаан залуус.
Ким Тэхён, Ким Намжүүн, Жон Хусог, Пак Жимин, Ким Сокжин, Мин Юнги.
Тэд бүгд бие биенээ харан гайхширан сууцгаах бол энэ дундаа Жин л ганцаараа дуугаа хураан газар ширтэн нулимс дуслуулан сууна.
Юнги- энд ямар новш нь болоод байгаа юм? Та нар үхсэн биздээ? Би бас үхсэн. Аль эсвэл хараал идсэн тамд ирчихсэн байгаа юм уу?
Ким Тэхён- ЮУ? Та нар үхчихсэн юм уу? Яагаад? Энд яг юу болоод байгаа юм? Та нар яахлээрээ үхдэг юм. Хэн алсан юм? Бас Жон Жонгүг хаана байна?
Хусог- Тэхён чи түүнийг алуурчин гэж мэдэж байгаа биздээ?
Тэхён толгой гудайлгасаар- тиймээ би мэдэж байсан. Гэхдээ та нарт хэлж чадаагүй юм. Тэхдээ та нар?
Юнги- хмм~ за дараллаараа ярьцгаая. Эхлээд Намжүүн үхсэн.
Тэхён- та нар чинь юу яриад?
Намжүүн- Тэхён биднийг сонс. Тэгхээр Чамайг үхсэний дараа бид Жэхи дээр очсон тэрэнд бүх үнэнийг хэлж чамайг алуурчин биш гэж хэлсэн гэтэл Жэхи нэг хэсэг гэрээсээ гаралгүй уйлж суусан.
Тэхён энэ хүртэлх яриаг сонсон Жэхид санаа зовон- тэр одоо хаана байна? Яг одоо уулзах хэрэгтэй байна.
Жин- Тэхён зүгээр сонсож бай!
Намжүүн- Тэгээд тэр үеэр нь Жонгүг Жэхи дээр очин Юнгиг алуурчин харин биднийг хамсаатнууд гэж түүнд итгүүлсэн. Тэгээд л тэд биднийг нэг нэгээр нь хөнөөж эхэлсэн. Эхний хохирогч нь би байсан. Тэгээд тэр үед намайг Жэхи алсан. Үүнээс хойшихыг би мэдэхгүй байна.
Хусог- дараагийн бай нь Жимин байсан. Гэтэл би тэнд нь Жиминийг дагаад оччихсон байсан.
Жимин- тэгээд Жэхи Дахин биднийг хөнөөсөн.
Юнги- Жэхи тэднийг зохицуулчихаад гарч ирэхэд нь би Жонгүгийг гэж бодоод түүнийг буудчихсан. Тэгээд тэр намайг харчихсан. Үүний дараагаар Жонгүг Жэхиг гэрт нь угаартуулсан тэгээд энэ хэргээ надруу чихсэн. Ингээд л тэр намайг гэдэгт бүр мөсөн итгэсэн байх.

ESTÁS LEYENDO
Ransom⚜️Payment [Дууссан]
Misterio / SuspensoБи буруу ойлголтоос болж хайртай залуугаа алчихсан. Бас найзуудыг нь. Энэ бүхнийг буцааж байранд нь оруулахын тулд би цаг хугацаатай мөрий тавьж өөрийгөө золиосолсон. Ranking #75 in Mystery / Thriller