Тэр өдрийг би мартахыг хүссэн ч чаддаггүй юм.
Шинэхэн гэрт, шинэ амьдрал надад ирнэ гэдэг үнэхээр сонирхолтой байлаа. Гэхдээ ийм зүйл болохыг мэдсэн бол очихгүй байх байсан.
Миний хөрш зөөлхөн инээмсэглэлтэй, царайлаг төрхтэй ч новш байсан юм.
"Эмэгтэй, тусламж хэрэгтэй юу? Хэрвээ тийм бол бид бие биедээ тусалж болох юм."
Ийнхүү хэлэхдээ ч тэр биеийг минь хөлдөөх шиг инээлээ. Даган ороход хэн нэгний туслалцаа түүнд хэрэгтэй байсанг ойлгов.
Надтай адил шинээр нүүж ирсэн бололтой баглаатай цүнх тоос шороо болсон хоосон өрөөнөөс юм үгүй. Манайхыг бодвол гэрэл сайн нэвтэрдэг байсанд атаархал ч мөн төрнө.
Тэр залуу цэвэрлэгээндээ ханцуй шамлан орон намайг хийхгүй юм уу гэсэн байртай харлаа.
"Би хувцсаа сольчихоод ороод ирж болох уу? Даашинз маань хэтэрхий богино болохоор."
Богино хормойтой бүсгүй явдалтай нэгэн биш, өөрийгөө хайрладаг хүн гэж дотроосоо хуучирсан байхад багш маань хэлж байсан юм.
"Сүржигнэхээ боль! Надад цаг алга."
Би хормойгоо базласаар цэвэрлэгээнд яаравчлан орлоо. Баглаа цэгцлэх хамгийн хэцүү ажил надад оногдсон бөгөөд тэр залуу өөр өрөөнд байсан тул би дуруураа тонгойж орхив.
Ард инээх дуу сонсмогцоо эргэж харах гэтэл тэр бэлхүүсээр минь тэврэх шиг болон халуун амьсгал нь чихэн дээр ирэн буцлаа. Тэр өөрийнхөө цамцыг бэлхүүсээр минь уяж өгсөн байв.
"Би чиний нэрийг мэдээгүй юм байна."
"Жон Хусог. Чиний шинэ хөрш."
❝ Тэр өдөр эргээд очвол чамтай өөрийгөө уулзуулахгүйн тулд бүх зүйлийг хийх болно ❞
A/n: Bad boyfriend Jung Hoseok- Bad Lover боллоо. Найруулга нь бага зэрэг өөрчлөгдсөн шүү🖤 Эргээд уулзсандаа үнэхээр их баяртай байна. Luv ya.
YOU ARE READING
Bad Lover
FanfictionХайр бас амлалт хэзээ ч чиний хүрч чадахгүй зүйл биш гэж үү? Жон Хусог.... [Bad boyfriend Jung Hoseok-2018] Хамтран ажилласан @Elysian_U. Started:2021.08.24 ©️lvlysnny 2020.