𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒇𝒊𝒗𝒆

949 98 1
                                    

❝ Хор ❞


   Өвдөж байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч томоос том тоосгоор тархин дундуураа цохиулчихсан юм шиг өвдөнө.

   Хоосон орон зайны талаар би хамаг бодлоо шавхах ч нөхцөл байдал бүхэлдээ тэр ганцаардмал орон зай байсан юм.

   Хаалга онгойлгох чимээнээр Санни түгжээгүй гэдгээ санан, чанга чанга алхсаар орж ирэх Хусогийн зүг харна. Зүрх нь дэлсэн харцаа хаана тогтоохоо мэдсэнгүй.

"Надад итгээч."

   Хоолойн дээр нь тулах нулимсаа залгиад " Чи хэн юм, би чамайг таних бил үү?" царайндаа хувирал үл үзүүлэн хэллээ. Хусог гайхах шиг болсондоо инээмсэглэн "Чи намайг мэднэ шүү дээ. Би чамтай хоёр хоногийн өмнө хамт унтсан эрэгтэй байна." гэв.

"Юу?"

"Чи дэндүү их уусан, хангалттай их намайг үнсэж байсан. Хэрэв би тэвчээргүй эр байсан бол чи хэдийн..."

    Түүний яриаг таслан хашгираад "Надаас тийм л зүйл хүсэж байж. Би чамд үнэ цэнгүй хүн юм байна. Би удахгүй өөр газар луу нүүгээд чамтай уулзахгүй." гээд утас руугаа харан Жихүн рүү залгалаа.

"Өө Жихүн, манайд хүрээд ирээч ярилцах зүйл байна. Танайд илүү зай байвал би шинэ байр олтлоо амьдарч байж болох уу?"

    Хусог уурандаа бачуурсаар хоолны ширээний ард суугаад түүний бэлдсэн хоолоос тэнэг аятай хэмжээгээ мэдэхгүй иднэ. Санни түүнийг хармагцаа болиулахыг хичээвч болж өгсөнгүй. Тэр хоёр зууралдсаар Хусог дургүйцсэн хэвээр босох гэтэл давхралдан унаад өгөв.

    Хоёул амьсгаагаа дарахад Хусог түүнийг үнсэхийг оролдон шунаж дайрав. Санни юу ч хийж чадалгүй дэмий л тийчигнэн байх бөгөөд үнсүүлэхдээ нулимс дуслуулна. Хусог нойтон зүйл мэдрэхдээ өөрийгөө юу хийж байгаа ойлгосон бололтой холдоход Санни боломжийг ашиглан гэдэс рүү нь хүчтэй өшиглөж амжив.

"Чи намайг хангалттай доромжиллоо. Бид тохирохгүй гэдгийг үүнээс өөр юу батлах юм. Зайлаад өг."

   Тэдний харилцаа дэндүү хортой архи байлаа. Согтом сайхан ч үхлийн аюултай. Эсхүл сэтгэл зүрх сэргээж, шархлуулж мөнхийн бодолд автуулам.

   Жихүн удалгүй ирж Санниг чангаас чанга тэвэрлээ. Гартаа байх гитар аван түүнд өгөөд "Чи дуртай шүү дээ" хэмээв.

  Бүсгүйг дурлуулдаг ганц зүйл бол заримдаа орон дээрээ тухлан суугаад хөгжим дарах байв. Харин үүнийг Жихүн мартаагүй бололтой.

"Ямар нэг юм болоод намайг дуудсан тийм үү?"

"Надтай нэг газар луу хамт яваач."

    Санни түүнийг дагуулан байнга үйлчлүүлдэг үсчин дээрээ ирлээ.

"Тэжээл хийлгүүлэх гэж ирээ юу?"

"Үгүй ээ, тайруулах гэсэн юм. Эрүүнээс доош хоёр хуруу урт."

     Жихүн урт хар үсэнд нь дэндүү дуртай бөгөөд энэ мэдээг сонсох түүнд тунчиг хэцүү байсан нь энэ. Тайралт дууссаны дараа улам бүр үзэсгэлэнтэй харагдана.

    Санни санаа зовсон байдалтай "Би хөөрхөн байна уу?" асуухад Жихүн ичингүйрсээр үл дуугарна.

"Царай муутай байгаа байх нь ээ."

"Үгүй ээ, дэндүү хөөрхөн болохоор..."

    Тэр хоёр гэр лүүгээ явах замдаа тоглоом тохуу хийнэ. Гэвч яриа нь өнөөх хэцүү сэдэв рүү гулгаад орчихов.

"Тэр залуу чамайг гомдоосон тийм биз. Бас намайг дуудсан шалтгаан."

"Намайг уучлаарай."

"Үсээ тайруулаад толгой чинь хөнгөрөхөөс сэтгэл чинь хөнгөрөхгүй шүү дээ. Бас би чамайг дээрдэх хүртэл хажууд чинь байх болохоор надтай эргээд болзоорой."




     Яг одоо миний өөдөөс тэр эрэгтэй гараараа даллан инээмсэглэнэ. Бодолд минь үүрлээд явахдаа дахиж над руу ирнэ гэж хэн мэдэх билээ.

     Аажим аажмаар над руу дөхөх хөл, харц нь хэдийн тэмүүлсэн байна. Зүрх минь догдолж эхэллээ.

     Тэр миний хажуугаар зөрөн Хэёон дээр очин түүнийг тэвэрнэ.

      Тэр хоёр аз жаргалгүй байгаасай. Хамгийн хортой сэтгэл, хайр гэгч энэ биз.

Bad Lover Where stories live. Discover now