❝Заримдаа би чамд дурлах шиг болж, заримдаа би чамайг жигшин зэвүүцэх аж.❞
Хувцсаа солихоор өрөө лүүгээ орох хооронд түүний гаргасан үйлдлийг гайхаж байлаа. Гэсэн ч надад тэрхүү эрийг өрөвдөх хүсэл өчүүхэн ч төрөөгүй тул аль хэдийн өшөө авах аргаа олов.
Дээгүүрх хувцсаа сольж амжаагүй байтал хаалга онгойх чимээ гаран удалгүй тэр миний өмнө зогсож байх юм.
"Чи тэнэг юм уу? Би аль хэдийн чиний талаар маш их мэдээлэлтэй болчихсон байхад надаас нуух шаардлагагүй."
Цээжээ үл ялиг хаасан гарыг минь доошлуулан аажим аажмаар над руу ойртох бол би гэгч зүрхнийхээ цохилтыг үл дийлэн бүх бие минь дагжин чичирсээр.
Хоолойноос үг үл гарах ч зориглосоор " Би нэг уурлавал их аймар хүн. Миний тэвчээрийг битгий бар, мөн ингэж гутаахгүй байвал сайн байна." хэмээн хэллээ.
"Чи миний өөдөөс үг хэлэхээсээ айхгүй байна уу? Би тийм сайн хүн биш байх даа."
"Гар."
Нүүрэнд минь түүний амьсгал мэдрэгдэн, гүнзгий гаргах амьсгаа нь сонсогдоно. Би халуун амьсгалаас нь болж жиндэн, даарч байлаа.
Хусог гэгч энэ эрийг үзэн ядахдаа би хэн нэгнийг ийнхүү ойроос харж байсан эсэхээ эргэлзэж байсан юм.
"Ядаж надад зай гаргаж өгөөч."
Аргаа барна. Өөрөөсөө зайлуулах боломжоо сүвэгчлэх ч надад арга алга.
"Дараагийн удаа би чамайг харах юм бол өөрийгөө хэн болох талаар гайхах байх."
"Чамтай уулзахгүй байхыг хичээх болно."
Тэр хүн хэн байх бол гэдэг сонирхолтой байсан юм. Би учрах тохиол болгоноо алдалгүй уулзаж байх болно.
Догдлол минь бодлыг минь хэдийн түүн дээр аваачиж. Шөнийг би тэгж л хороолоо.
Найзууд минь явсны дараа цэв хөлдүү ус саванд дүүргэж аваад Хусогийн хаалгыг тогшив. Цагаан цамц, замбараагүй үстэй тэр намайг угтаж авлаа.
Нүдээ нухласан ч нээж чадалгүй "Яах гээв" хэмээн хэлэхэд би инээсээр "Гэнэтийн бэлэг" гээд савтай усаа түүн дээр асгав.
Үзэсгэлэнтэй бөгөөд ихэмсэг. Миний нүд түүнийг нэг нэгэнгүй ажихыг хүснэ.
"Баярлалаа хадагтай, гайхалтай өглөөний мэндчилгээ байна."
"Зүгээр дээ ноёнтоон, танд таалагдаж байгаа бол өдөр болгон хийж өгч байх болно."
Инээчихлээ. Дээгүүрх цамцаа тайлангаа намайг гэрт нь орохыг урив.
"Би өчигдөр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж чамайг хоолонд урихыг хүссэн ч чи хариугаа хэд дахин илүү авчих шиг боллоо. Яаж төлөх гэж байна."
"Би чамайг хоолонд урих уу?"
"Унтлагын хувцастай эмэгтэйтэй хоолломооргүй байна. Өөрийгөө явж бэлд дээ, хонгор минь."
Хэлснээр нь өөрийгөө бэлдэн байрны гадна хүлээж байтал удалгүй үнэтэй байрын машинтай ирлээ. Зам хол тул бид дуугүй байж чадсангүй.
"Чи юу хийх дуртай вэ?"
"Бүжиглэх, харин чи."
Надад дурладаг зүйл үгүй. Би бодолхийлсээр "Амьдрах байх" гэв.
"Гайхалтай сонирхол байна."
Амьдрал гунигтай ч үнэ цэнтэй байсаар ирсэн. Эцэг минь орхисон ч, мөрөөдлөө олоогүй ч амттай хэвээр. Тийм ч учраас би амьдрах дуртай байх.
Удалгүй хооллох газраа ирэхэд "Эмээгийн шарсан тахиа" гэсэн нэртэй жижигхэн мухлаг байх аж.
"Би чамайг зөвхөн баячууд л ордог үнэтэй газар л орно гэж бодсон."
"Намайг шуналтай, өөдгүй амьтан шиг харц чинь ийм л учиртай байжээ."
Хоёр хүний тахиа захиалахад дагалдан шар айраг ирэв. Солонгост архи ууж чаддаггүй хүн найзгүй, албан тушаалгүй байдаг гэдэг үнэн. Жишээ гэвэл би.
Миний санаж байгаагаар би дөрөв дэхь шилээ уух гэхэд Хусог намайг хориглосон. Үнэхээр үүнээс цаадахыг санахгүй байна.
"Өглөөний мэнд хонгор минь."
YOU ARE READING
Bad Lover
FanfictionХайр бас амлалт хэзээ ч чиний хүрч чадахгүй зүйл биш гэж үү? Жон Хусог.... [Bad boyfriend Jung Hoseok-2018] Хамтран ажилласан @Elysian_U. Started:2021.08.24 ©️lvlysnny 2020.