𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒆𝒊𝒈𝒉𝒕

794 75 3
                                    


❝Чиний төлөө залбирна❞


Хэёон уурандаа багтарч ядан ойртсоор Хусогийг түүнээс салгав.

"Дахиад л түүнийг өөрөөсөө явуулчихлаа. Дахиад л..."

Сэтгэлдээ "Бүр мөсөн битгий явчхаасай, үлдээч" гэх зэргээр найдахад үүнийг нь сонссон мэт эргэн ирэв. Ирэхдээ хоосон байсангүй.

Гартаа атгасан цаасаа түүнд сэмээр өгөхдөө Саннид хүрэх тэр мэдрэмжийг үгүйлэн санана.

Тэрхүү цаасыг дэлгэн харваас өөрийн бүжгийн оролцох тэмцээндээ хаяг байршилтай нь түүнийг урьсан байлаа. Очих үгүйг нь асуугаагүй байхад ирнэ гэдэгт Хусог хором ч эргэлзээгүй Учир нь тэр Саннигийн сэтгэлийг мэднэ гэж өөртөө бат итгүүлдэг.

Цагаа хартал хэдийн шалгалтын цаг нь дөхөж хэдэн ном, дэвтрээ аваад гэрээсээ гарлаа. Ойрын өдрүүдэд хичээлээс өөр шамдан хийж буй зүйл үгүй.

Гэрээсээ гартал Хэёон найзуудынх нь нэгтэй муудалцсан байх бөгөөд хараад зогсоод байж чадахгүй тул дөхөн очив.

"Чи Саннид өш санасан биз дээ. Тэр чамайг хамгаалснаас өөр зүйл хийгээгүй. Чонён ахлах сургуулийн сурагч га-хай Хэёон гэдгээ мартчихаа юу?"

Санни сая л түүнийг хэн байсныг санажээ. Ахлах сургуульдаа царай муутай, гахай гэж шоглуулдаг байсан охиныг өмөөрч өөрөө цустайгаа холилдоод үлдэж байсан бахархал нь болсоор ирсэн түүх.

"Надаас хөөрхөн, надаас сайхан сэтгэлтэй байсан болохоор түүнд надаас илүү бүгд байсан. Бас дээрээс нь надаас илүү харамч болохоор миний хайртай хүнийг харамлаад байгаа хэрэг үү."

Найз нь цөхрөнгөө барж түүнийг алгадах гэхэд Санни гарыг нь бариад толгой дохин холдуулав. Харин өөрөө Хэёоний хацар луу унатал нь цохилоо.

"Би чамайг найзаа гэж бодож, Хусогт хайртайг чинь хүртэл ойлгож байхад ач мэддэггүй хүүхэн."

Өчнөөн их өвдөлтийн дараа гаргасан бүх тэвчээр ийнхүү бүснээсээ алдуурч орхисон нь энэ.

Хэёон халааснаасаа нимгэн алчуур гаргаж ирэхэд тэдний хэн хэнийх нь нүдэнд нулимс цийлэгнэсэн байв.

"Дээрэлхүү хүүхдүүд намайг түлхэж гэмтээсний дараа чи шалбархайг минь боож өгсөн. Би мартаж чадаагүй."

"Тэгээд."

"Тэр шарх, чиний шарх адилхан байж. Өнөөдөр Хусог дээр заавал очоорой. Уучлаарай." гэж хэлэхтэй нь зэрэгцэн түүний аяганаасаа хальсан нулимс хацрыг нь даган урсав.

Цаг хугацаа царцчихсан мэт удаан өнгөрч, би ч мөн энэ хэмнэлд нь нэгдэн дуртай дургүй хөлөө зөөн тэндээс холдлоо.

Үнэндээ хүсэхгүй биш маш ихээр хүсэж байна. Эцсийн удаа байсан ч түүнийг харахыг, бүжиглээд жаргалтайгаар инээмсэглэхийг нь, түүний тэвэрт дулаацахыг маш их хүсэж байна.

Нэг мэдэхнээ шалгалтын цагт таван хором дутаж, тархи минь намайг сургуулийн үүдэнд авчирсан байлаа. Гэсэн ч энэ зүрх гээч атгахан эд их хүчтэй бололтой.

Энэ л удаа бурхан надад том боломж өгч байх шиг байна. Хэрвээ эхний бөгөөд эцсийнх юм бол алдаж чадахгүй нь.

Би тэмцээний болзоот газар луу хар хурдаараа гүйж байна. Тэнд хайрт минь бий.

Харин энэ бүхэн гэнэт л харанхуйлчихсан...

Bad Lover Where stories live. Discover now