𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒐𝒏𝒆.

1.4K 153 15
                                    


   Санниг гэртээ орсноос хойш удалгүй үүдэнд найзуудынх нь дуутай зэрэгцэн баргил хоолойтой хэсэг залуус наашлан сонсогдож байлаа. Хонх дуугарахад яарсаар хаалга тайлав. Яарах хэрэггүй байв уу?

  Хэсэг бүлэг үл танигдах залуус, бүсгүй байсан дунд нь саяхан танилцсан хөрш ч мөн байна.

"Дахиад уулзах шиг боллоо."

   Гэвч тэр залуу ганцаараа биш, нэг бүсгүй түүний энгэрт наалдан аз жаргалтайгаар инээмсэглэсээр түүнд өөрийгөө танилцуулав.

   Тэдний найзууд бүжиглэх ба их л өрсөлдөөнтэй болж байгаа бөгөөд зарим нь үүнийг ашиглан таалагдсан нэгэнтэйгээ сээтгэнэнэ. Энэ үед Хусог, түүний биед наалдан явах бүсгүй болох Хэёон мөн Санни гал тогоонд зочиддоо зориулан зууш бэлдэх аж.

  Саннигийн тэрхүү залууг сониучирхан ширтэх харцыг Хэёон ялдам инээмсэглэлээр тасалдуулан "Хусог бид хоёр багын найзууд. Гэхдээ бид хоёул бие биедээ дурлачихсан" гэж хэлэхэд Хусог түүнийг өөрөөсөө түлхэн чангаар хашхичив. Хөгжим унтарч бүх анхаарал тэдэн дээр тусжээ.

"Би чамайг найзаас илүү боддоггүй. Хэрвээ наад үлгэртээ амьдармаар байгаа бол амаа хамхиж сур."

  Энэхүү үгсэд бүсгүй нулимс дүүрэн гарч оджээ. Харин Саннид Хэёоны гомдлыг гаргах боломж олдов. Шууд Хусогийн нүүрэн дундуур түүний гар ороход хүн болгон уулга алдлаа. Хусог уцаарандаа дийлдэн түүний гарыг чанга атгасаар зочны өрөөнд орон дотор эвгүйцүүлэм инээгээд "Надтай тоглоод үзвэл ямар байна." хэмээв.

   Мэдээж тэр тоглоом наадагч Саннигаас асар хол хүн бөгөөд, яаж зөв хөдлөхөө мэдээгүй. Тэдний найзууд саяхан болсон явдлын дараа юу болох талаар сониучирхан тоглоомонд Хусогийг эрс ялгаатайгаар хожно гэдгийг мэдсээр байлаа.

   Өрсөлдөөн дуусаж бүгд Хусогийг дэмжих бол хөөрхий эмэгтэй гомдол уурыг зэрэг тээнэ.

"Миний шийтгэл юу юм?"

"Хүйтэн ус дээрээсээ асга."

"Гэхдээ миний хувцас тохиромжтой биш байна. Арай өөр зүйл..."

  Хусог чихэнд нь "Тэгвэл бүх хүмүүсийн нүдэн дээр бүх хувцсаа бүжиглэнгээ тайлмаар байна уу? Би тэсэж ядан харах болно шүү." гэв.

   Тэр том саванд хүйтэн ус дүүргэсээр орж ирэхэд бусад нь түүнээс хурдан дуусгахыг шаардаж байлаа. Нулимсаа нууж чадалгүй дээрээсээ усаа асгамагцаа цээжээ гараараа халхалсаар бээцэгнэлээ. Залуу түүний гарыг доош буулгахад охин хоёр дахь удаагаа Хусогийг алгадах гэсэн ч тэр айдсаа дийлсэнгүй.

"Чамд таатай байна уу? Хэн нэгнийг доромжлох зугаатай байна уу?"

  Нулимс дүүрэн нүдээр залуу руу эгцлэн сөөнгө хоолойгоор хэлэхэд...





   Түүний биеийг дулаахан зүйл нөмрөн авсан нь түүний хүрэм байжээ.







Сайн




Эсвэл








Муу



Сайн


Эсвэл





Муу





Тэр яг хэн юм бэ?



    Асуултаар дүүрэн толгойн дунд залууг үзэн ядах сэтгэл ч мөн зүрхийг нь эзэмдэнэ.

"Будаг чинь урсчхаж, царай муут аа."

"Амаа тат."

Бас тэр хэдийн үзэн ядаад
эхэлчхэж..

Bad Lover Where stories live. Discover now