<3rd part> Party

4.6K 347 13
                                    

МИНСОГИЙН ТАЛААС

Бурхан минь, энэ үдэшлэгт явахыг зөвшөөрсөн өөрийгөө дэндүү их үзэн ядаж байна. Би шоудах дургүй үгүй ээ BTS-д дургүй. Бүр тэр новш яасныг ч мэдэхгүй бид нэг оронд сэрсэн. Гэхдээ энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Ичгүүртэй юм!

Толины урд зогсон өөрийгөө ажна. Бүх зүйл зүгээр л юм шиг байна. Тэгээд утсаа авах цаг харвал 7:02 минут үдэшлэг хэдийн эхэлсэн гэсэн үг.

"Минсо хаашаа явах гэж байгаа юм?" хэмээн зочны өрөөнд буйдан дээр аавын хамт суух ээж асуулаа.

"Минхи намайг нэг үдэшлэгт хүрээд ир гээд байгаа юмаа."

Ээж "Зааза эрт ирнэ шүү ойлгосон уу?"

"Яасан тэр сүүлд яагаад гэртээ ирээгүй чи-"

"Үгүй ээ!! Би Минхигийнд хоносон!" гэж тэр бүрэнхий шөнийн талаар дурсах гэж буй аавынхаа үгийг таслав.

Аав "Итгэж байгаа шүү Минсо. Өө тийм шалгалтандаа өндөр оноо авсан хүүхдийн нэг болсон гэж сонссон. Чамаараа бахархаж байна."

"Гэхдээ чамайг 2-т орсон гэж л сонссон." гэснээ ээж инээмсэглээд "Гэхдээ бас 1-т орсон хүүхэд нь Жимин юм чинь зүгээр шдээ."

"Жимин хүмүүжилтэй сайн хүүхэд дээр нь царайлаг бас үргэлж нэгдүгээр байранд ордог. Яагаад чамайг тэрэнтэй уулзаж байхыг харахгүй байгаа юм бол?" гэж аав гуай асуув.
Ааххх бүр аав, ээж хоёр хүртэл түүнд дуртай гэж үү??!

"Аав тэр чинь сайн хүүхэд биш!"

Ээж "Чамайг яагаад байнга Жиминд ийм муухай ханддагийг ойлгохгүй юм. Үнэнийг хэлэхэд хэрэв Жимин та хоёр үерхдэг байсан бол би лав таатай хүлээж авах байсан."

"Тэрний оронд үхсэн минь дээр биз!! Тэр нэг юмтай үерхвэл. За аав, ээж Жиминий талаар бас л элдэв юм ярихаас чинь өмнө би явлаа." гээд би яарсаар өсгийтэй гутлаа өмсөн гэрээс гарна. Жиминтэй үерхэх? Пфф оронд нь хөргөгчтэй үерхсэн нь дээр биз.

Гарахаасаа өмнө машины түлхүүр, гадуур хувцсаа авчихаад хаалгаа гаднаас нь хаан эргээд хартал өө! Гэрийн гадаа ПАК ЖИМИН машинаа налаад зогсож байх нь тэр.

Бурхан минь та надад үнэхээр их дургүй бололтой. Сүүлийн хэдэн өдрүүдэд намайг хаа явсан газар тэр байж байх юм.

"Сайн уу? Хатагтай хоёрдугаар байраа~" ээ хорвоо түүний энэ хоолой намайг залхааж байхад охид юунд нь болоод унаж тусаад байдаг байнаа?!

(Дууссан) BTS |Park Jimin| My PlayboyWhere stories live. Discover now