<30th part> Confession

2.3K 234 23
                                    

ЗОХИОГЧИЙН ТАЛААС

"Хангалттай тоглож боллоо!" гэснээ дахин намайг хананд шахаад "Одоо гол ажилдаа орцгооё~"



"ЯА!"

Хэмээн чанга орилсоор хаалга саван орж ирэх хүмүүс. Хоолойноос нь сонсвол Жимин байх бөгөөд тэрээр хөгийн новшийн урхинд орсон Минсо руу ширтэнэ.

"Түүнд битгий хүрээд бай новш минь!" гэж ширүүн бас их ууртайгаар хэлэх Жимин рүү Минсо харна. Учир нь тэр өмнө нь хэзээ ч Жиминий ийм талыг харж байгаагүй юм.

"Гайхалтай бидэнд саад бологчид гараад ирлээ." гээд Жонни Минсог тавиад Жимин рүү харж зогсон "Хараал идсэн Пак Жимин."

Сынхэ "Муу хэнхэг баатар болох гэсэн юм биз дээ."

Жимин ширүүн харсаар "Тэрнийг явуул."

"Хэнийг?" гээд Жонни Жиминийг өдөхийн тулд Минсогийн бэлхүүсээр тэврээд "Минсог хэлээд байна уу?"

Харин Минсо гарыг нь өөрөөсөө түлхэн холдуулах гэсэн ч тэр эрэгтэй хүн хангалттай хүчтэй бөгөөд чанга тэвэрсэн байлаа.

"Тэгээд юу хийх юм бэ дээ?" Жонни инээн "Ахлах сургуульд байсан шигээ зүгээр л чимээгүй гараад явна тийм үү?"

"Буцаад яв маанагаа чи бидний сайхан мөчийг тасалдуулаад байна." гээд Жонни Минсогийн толгой дээр үнсэхэд Жиминий дотор цөмийн бөмбөг дэлбэрэв үү гэлтэй болов.

Хэдэн хормын дотор гүйж очоод Жонни новшийн нүүрэн дундуур нь хүчтэй цохив.

"Жимин!" гэсээр Минсо түүнийг болиулах гэсэн ч Жимин хэтэрхий их уурласан тул түүнийг үл ялиг түлхэв.

"Гарж бай." гэж Минсод хэлээд дахин Жонниг хүчтэй цохихоор далайв.

"Чи муу новш!" Жонни түүний цохилтоос бултаад Жиминийг мөн адил цохив. Удалгүй тэд ээлжлэн нэгнээ хүчтэй цохисоор байж байтал таагүй нь Сынхэ Жоннитой нэгдэн Жиминийг цохиж байлаа.

"ЯА!!" хэмээн Минсо орилон Сынхэг Жиминээс холдуулахын тулд үснээс нь зулгаав.

Сынхэ "Надаас холдооч гичий минь!" гээд Минсог түлхэх гэтэл харин ч Минсл үснээс нь улам хүчтэй зулгаалаа.

Минсогийн мөрнөөс хэн нэгэн татахад тэр "Муу новш минь надад битгий хүр!" хэмээн орилох аж.

"Хөөе тайвшраа Тэхён байна!" гэхэд тэр ухаан орон хажууд тийш хараад нүдээ томруулав.

(Дууссан) BTS |Park Jimin| My PlayboyWhere stories live. Discover now