<36th part> Study

2.5K 203 11
                                    

ЗОХИОГЧИЙН ТАЛААС

Намжүүн "Зун хаашаа явцгаах уу залуусаа?"

Юнги "Япон?"

Хусог "Яагаад вэ? Өнгөрсөн зун явчихсан биз дээ." гэсээр ярвайна.

Юнги мөрөө унжуулан гуниглангуй "Гэхдээ л.......Kumamon."

Гэхэд Тэхён ч энэ тал дээр түүнтэй санал нэгдэн "Бас Pokémon!"

Жин "Энэ жил Солонгостоо байсан нь дээрээ. Харин Чэжү яаж байна?"

"Та нар яаж санаа амар ийм зүйл ярьж чаддаг байнаа?" гээд Минсо хүндээр санаа алдаад "Маргааш болох улирлын сүүлийн шалгалтандаа огт санаа зовохгүй байх шив."

Юнги ямар ч хувиралгүй харснаа "Санаа зовоход хэтэрхий swag!"

Гэтэл Намжүүн "Миний секси тархи тийм зүйлд санаа зовох шаардлагагүй л дээ." гээд нүдээ ирмэв.

Жимин түүний энэ үйлдлийг хараад ярвайснаа анхааруулга өгөн "Аа хённим! Битгий тэг л дээ."

Тэхён "Шалгалтандаа унах юм бол саксофончин л больё доо."

"Та нар шиг ийм сайхан тайван байдаг ч болоосой." гэсээр Минсо залхуутай гэгч нь суудлаасаа бослоо.

Түүнийг юмнуудаа авж эхлэхэд Минхи "Чи хаачих гэж байгаа юм?"

"Номын сан."

"Хүлээж бай хамт явцгаая." гэж хэлээд Жимин Минсогийн гараас хөтлөн авах ба зарим охид Минсод битүүхэндээ атаархах ажээ.



МИНСОГИЙН ТАЛААС

Энэ хэсгийг бараг 5 дахь удаагаа уншлаа бурхан минь огт ойлгохгүй нь ээ.

"Над руу ширтэхээ боль л доо, мочи" хэмээн өөдөөс харан тэнэг юм шиг малийн над руу ширтэж үе үе нүдээ анивчих түүнд хэллээ. Тэрнийг ингээд над руу хараад байхаар би яаж төвлөрөх юм бэ? Халуухан, царайлаг найз залуутай байх ч амаргүй юмаа.

"Хичээлээ хий хий" гээд Жимин нүдээрээ инээснээ "Намайг тоох хэрэггүй ээ~"

"Чи хичээлээ давтахгүй юм уу?"

"Надад тэгэх шаардлага байхгүй ээ. Би угаасаа ухаантай юм чинь."

"Зааз дараа нь надаас муу дүн авчихаад харамсав даа."

"Тийм зүйл хэзээ ч болохгүй ээ." гээд Жимин зальтай инээн "Миний найз охин гээд би чамайг харж үзэхгүй шүү."

"Хэн намайг харж үзээч гэсэн юм?!" гээд би буцан шалгалтандаа бэлдэж эхэллээ. Энэ жилийн сүүлийн боломж.







(Дууссан) BTS |Park Jimin| My PlayboyDonde viven las historias. Descúbrelo ahora