<24th part> Johnny

2.5K 199 7
                                    

МИНСОГИЙН ТАЛААС

Хичээл дээр Жиминий урд сууна гэхээр өөрийн эрхгүй хөл хүндрээд нэг л анги руу ормооргүй ч юм шиг.

Өчигдөр оройны тэр дурсамж ой тооноосоо бүр мөсөн арилгаад хаяхыг ямар их хүсч байна гээч. Гэхдээ энэ боломжгүй л дээ.
Яаж байгаад би тэр шалиг амьтантай үнсэлцдэг байнаа?!
ААШШШ

Анги руу ормогц шууд Жимин нүдэнд туслаа. Тэр ч гэсэн над руу харах ба нүүрэндээ бяцхан мишээл тодруулна.
Намайг харцаа буруулах хүртэл бид хэдхэн доль л нэгэн рүүгээ харсан.
Ёстой эвгүй юмаа!

ЗОХИОГЧИЙН ТАЛААС

*Өнөөдөр тэр хачин байх чинь.* Жимин лекцэндээ огт анхаарахгүй зөвхөн урд суух охины талаар л бодно. Үргэлж тэр хоёр ангидаа хамгийн чимээтэй нь муудалцаж жиг жуг хийцгээдэг гэтэл энэ удаа зүгээр л чимээгүй байдал.

Профессор "За өнөөдөртөө дууслаа. Эрт тарж болноо."

Үүнийг сонсоод Минсо бушуухан юмнуудаа хумин цүнхэндээ хийгээд хормын төдийд танхимын үүд рүү зүглэж байлаа.

"Минс-" Жимин түүнийг дуудах гэсэн ч хэтэрхий хожимдлоо тэр хэдийнээ гараад явчхав.

Жимин урвайсаар босон явах гэж байгаад.....Минсогийн сууж байсан ширээн дээр нэг зүйл байхыг анзаарав.
*Тэнэг тооны машинаа үлдээчихсэн байна шд. Надаас зугтаах тийм муу зүйл байгаа гэж үү?*




"Хачин юм даа." гэсээр Минхи номоо шүүгэндээ хийх Минсогийн хажууд зогсоно.
"Жимин хаана байгаа юм бэ?"

Түүний нэрийг сонсмогцоо Минсогийн нүүр улайн "Мэдэхгүй ээ яагаад надаас асуугаад байгаа юм."

Минхи "Хичээл тарсны дараа та хоёр дандаа хамт байдаг болохоор. Нээрэн өчигдрийн болзоо чинь ямар байв даа~? Би чамаас ямар нэгэн гомдол сонсоогүй гэхээр бүх зүйл сайн байсан гэсэн үг тийм биз?"

"Зүгээр байсан." Минсо өөр тийш харан "Юу ч болоогүй."

"ЮУ Ч БОЛООГҮЙ???" Минхи гайхсаар ".......чи худлаа яриад байна."

"Үгүй!" Минсо шүүгээгээ хаав.

"Пшш би чиний сайн найз. Худлаа ярихаараа яадгийг чинь мэдэхгүй гэж санаа юу?" гэснээ Минхи жуумалзаад "Ямар нэгэн сонирхолтой зүйл болсон нь тодорхой байнаа!"

"Юу ч бишээ явцгаая." гээд Минсо сэжиг авахуулахгүйн тулд түрүүлж алхлаа.

Минхи түүнийг гүйцэж ирэн "Яа! Чи надаас юм нууж чадахгүй шүү."

(Дууссан) BTS |Park Jimin| My PlayboyWhere stories live. Discover now