<10th part> Apologize

2.8K 259 1
                                    

МИНСОГИЙН ТАЛААС

"Гэхдээ ээж! Би тэнд хэнийг ч танихгүй!" гэсээр ярвайна. Аав, ээж хоёр намайг ноён Пак-н компанийнх нь ойн байрын арга хэмжээнд авч явах гээд байгаа юм. Тэнд Жиминийг байна гэдэгт 1000000% итгэлтэй байна. Түүний царайг хармааргүй байна. Үзэн ядаж байна дэндүү ихээр.

Гэхдээ би тоглосон юм. Ээж, аав намайг явахгүй гэвэл би тэдэнтэйгээ ам мурийх хэрэг гарна.

Тиймээс.......би одоо.....тэдний компанийн урд зогсож байна.

Толгойноос хөл хүртэл ээж миний бүх зүйлийг анхаарсан. Даашинз, өндөр өсгийт, үс, нүүр будаг, гоёл чимэглэл, хумс нтр гээд л.

Компанийн ойн баярын тухайд томоохон хамтрагч түншүүд нь болон тэдний асуудалтай хүүхдүүд мөн хүрэлцэн ирж байгаа харагдана. Үнэнийг хэлэхэд бөөн хуурамч хүмүүс. Түүнчлэн БиТиЭс-н залуус байх нь тэр.

Биднийг тансаг зэрэглэлийн танхимд орж ирмэгц би тэнд олон баячууд байхыг харлаа. Аав, ээж ч гэсэн тэдний заримтай бизнесийн яриа өрнүүлнэ.

Тэдний хоёр нь "Энэ танай охин уу? Хөөрхөн юмаа."

Аав, ээж хоёрыг баярлалаа гэхийн өмнө тээд цааш үргэлжлүүлэн ярив.

"Манай охинг мэднэ биз дээ Чүэ Жина? Манай охин танай охинтой чацуу, сургуулийнхаа шалгалтанд эхний байранд орсон."

Би "Ххцс" гэж өөртөө сонсогдох төдий дуугарсан ч муухай инээчхэв.
Тэр одоо охин нь манай сургуульд явдгийг мэддэггүй юм уу? Пфф эхний байр гэнэ үү? Жина жирэмслэлтээрээ л нэгдүгээрт орох байх.

"Би явж жаахан хоол идлээ." гэж аав, ээжид шивнэчхээд ичих ч үгүй худал хэлэх Жинагийн аав, ээжээс уучлал хүсээд явлаа.
Ядаж энэ ойн баяр дээрх ганц сайн зүйл нь.....буфет хоол байгаа явдал юм даа.

ЗОХИОГЧИЙН ТАЛААС

Шюга "Тэр Минсо юу?" гээд амандаа сүши хийн зогсох охин руу заав.

Репмон чанга дуугаар "Мөн байна!"

"Яа!! Минсо-яа!!" хэмээн Жонгүк түүнийг чанга дуудахад Минсо өөрийг нь дуудах хүнийг хайн ийш тийш харна.

"Хөөх." гэсээр тавган дээрх сүүлийн сүшигээ авч зажилсаар залуус дээр очив. *Тэд хослолтой.....үнэхээр царайлаг харагдаж байна.*

Минсо "Вуав...та нар янзтай харагдаж байна."

"Чи ч гэсэн Минсо, энд чи хамгийн шилдэг нь." гэж Жин түүнийг магтав. *Мэдээж хоёрт нь worldwide handsome би.*

(Дууссан) BTS |Park Jimin| My PlayboyDonde viven las historias. Descúbrelo ahora