"Ээж ээ хоёулаа үүрд хамт амьдарна, тийм ээ? Ээж ээ? Та хаачих нь вэ? Намайг битгий орхиоч! Би амьсгалж.. чадахгүй байна.. Ээж ээ.."Хэгё дахин хар даран босч ирлээ. Хар дарсан зүүдэндээ тэр хэн нэгэнд боолгуулж байх юм гэнэ. Тэгээд тэр хоолойгоо барьсаар ус уухаар бослоо. "Тэр өдрийн явдлаас болж энэ муухай дурсамж сэдрэх ч гэж дээ.." гэж бодсоор цагаа харвал үүрийн дөрвөн цаг болж байв. "Одоо ч буцаж орондоо орно гэдэг үлгэр." Юутай ч гарч цэвэр агаар амьсгалахаар гарав. Түүнээс өмнө өчигдрийн бичсэн захидлаа марталгүй авч гараад шуудангийн хайрцагт хийлээ.
Үүрийн гэгээ Сөүл хотыг сэрээн, дөнгөж дөрвөн цаг болж байх ч энд тэндгүй хөл хөдөлгөөн эхэлсэн байна. Хэгёгийн хамгийн түрүүнд олж харсан зүйл бол түүнийг дагагч хар өнгийн жижиг суудлын машин байсан бөгөөд уг машин хоолны газрын замын эсрэг талд зогсож байлаа. Хэгё нүдээ онийлгон машиныг нэг бүрчлэн ажиглалаа. Цонх нь тентэй учир дотор нь хүн байгаа эсэх нь мэдэгдэхгүй байв. "09 да 1204" гэсэн дугаартай байх бөгөөд Хэгё одоо бараг хаанаас нь ч харсан танихаар болсон байлаа. Гэнэт л түүнд дотор нь ямар нэг зүйл огшоод ирэх шиг санагдаж цээжээ түхийлгэн том том алхсаар нөгөө машиныг зүглэлээ. Тэгээд хажууд нь ирж зогсоод цонхыг нь тогшив.
-Хэн ч байдаг бай, намайг тайван орхиодох! Ойлгов уу! Наад цонхоо онгойлго! хэмээн хашгичиж гарлаа.
Машины цонх буун дотор нь суух хар малгайтай хүн машиныхаа цонхоор толгойгоо гарган,
-Өглөөний мэнд, авхай.. хэмээн инээмсгэлэв.
-Чи байсан юм уу? Ким туслах! Энд юу болоод байгааг хэлээдэх! Тэр хүн надаас юу хүсээв? хэмээн Хэгё ууртай хэлбэл,
-Уучлаарай, авхай. Гэхдээ аав тань танд санаа зовсондоо л, намайг таны талаар цаг алдалгүй мэдээлж бай гэсэн болохоор би таныг дагаж байна. Уул нь мэдэгдэж болохгүй гэсэн л дээ. Гэвч та мэдэхгүй өнгөрөх хүн биш шүү дээ. Та намайг барьчихлаа.. гээд гараа дээш өргөв.
Хэгё түүний цамцны захнаас нь татан бууж ирэхийг зандрав.
-Ойлголоо. Хүлээж байгаарай, авхай.. хэмээгээд Жин түүнийг гарыг тавиулан машинаасаа буулаа.
Хэгё Жиний урд гаран чанга дэвсэлсээр хоолны газарт орж ирлээ.
-Гэнэт юу болоов? Намайг огт тоодоггүй аав маань гэнэт юунд намайг мөшгих болов? Энгийн тайван амьдралыг минь бусниулах тийм таатай байгаа юм байх даа? гэж гараа алдлан шогширно.
YOU ARE READING
Defendant(Completed)
FanfictionЧамгүйгээр эрх чөлөөтэй байсан ч гар хөлөө хүлүүлсэн мэт Чи байхад дөрвөн хананы дунд хоригдсон ч хягааргүй дүүлэн нисэх мэт