End or begin "Waiting"

1.1K 135 16
                                    


  "Та итгэлтэй байна уу?
    -Тийм ээ. Тэр охин мөн..
    Яаж ийм юм.."


Уг ярианаас хэдэн цагийн өмнө.

Жин хурдан хурдан алхалсаар Хэгёгийн оффист ирэн түүнийг дуудлаа.

-Та намайг юу олсонд итгэхгүй дээ. Таны хайгаад байсан бүх мэдээллийг олчихлоо. Бас дээр нь нөгөө хүүхдийг ч гэсэн бараг олсон. Гэвч одоогоор хараахан уулзаж чадаагүй л байна. Таны хэлснээр хаяг хуурамч байсан. Харин түүнийг бүх аргаар хайсны эцэст хаяанд нь ирчхээд байна.

-За ашгүй дээ. Сайн ажиллаа ахаа. Маш их баярлалаа. Олдохгүй бол яана гэж айж байлаа.

-Гэвч түүнийг хайж байхдаа би их сонин зүйл олж мэдсэн. Та үүнийг төсөөлөө ч үгүй байх.. гээд Хэгёд хавтастай зүйлс өгөв.

Хэгё гайхан түүнээс юу болохыг асуувал,

-Та өөрөө уншсан нь дээр байх. Асууж тодруулах зүйлс байвал надад хэлээрэй.. гэж хэлээд явж одов.

Хэгё гүнзгий амьсгал аваад хавтас дүүрэн зүйлсийг аван ширээн дээрээ очлоо.

За, юутай ч бид түүнийг оллоо, Тэхёнаа..

Гэртээ.
Хэгё зузаан бор хавтсыг задлан ширээн дээрээ асгалаа. Хэд хэдэн гэрэл зураг хийгээд хавсаргасан хуудас цааснууд байв.
9х12 хэмжээтэй нэгэн зургийг авч харлаа. Зурагны ард "Бидний хайрт охин Пак Хунёны ахлах сургуулийн төгсөлт. 2010 оны 2-р сарын 14.", "Эгчдээ хайртай шүү! Хамгаас хайрт Ким Тэхёнаас.." гэсэн хоёр бичиг байлаа. Эргүүлэн харвал зурган дээр дөрвөн хүн зогсоно. Зүүн талаас Тэхён, тэр үнэхээр аз жаргалтайгаар инээсэн байх агаад сурагчийн дүрэмт хувцас өмссөн байх юм. Хажууд нь ээж нь бололтой, даруухан хувцасласан нүдэнд дулаахан эмэгтэй инээмсгэлэн зогсох аж. Түүний дараагаар дүрэмт хувцас өмсөж, цэцэг барьсан, мөн л аз жаргалтай харагдах өөгүй хөөрхөн охин байх бөгөөд Тэхёны гар бололтой, V гозойлгосон хуруу охины араас цухуйна. Энэ охиныг Хунён байх нь гэж бодлоо. Харин тэднээс багахан зайтай зогсох нэгэн эр байсан нь яах аргагүй Пак Чолсу болж таарлаа. Тэхёнаас намхан ч хүдэр чийрэг харагдах энэ хүний царайнаас Хэгё баяр баясал олж харсангүй. Хэдий тийм ч хүйтэн хэрцгий харагдаагүй хэрнэ нэг л таагүй төрхтэй хүн байв.

"Энэ тайван царайны ард ямар адгийн новш нь нуугдаж байсан болоо.."

Аз жаргалтай гэр бүлийн зурагний дараа адил хэмжээтэй бас нэг зургийг аван харвал ард нь бичиг байсангүй. Уг зураг нэлээн хэдэн жилийн өмнөх бололтой, бага зэрэг үнгэгдсэн байв. Бас нэгэн гэр бүлийн зураг..

Defendant(Completed)Where stories live. Discover now