Хэгё гэртээ орж ирээд амьсгаа даран үүдэндээ хэсэг суулаа. "Ийм юм хийлээ гээд надад ямар хэрэгтэй ч биш" гэж бодно. Гэвч нүдээ аних үедээ өнгөрсөнд үлдсэн сүүдэр мэт дурсамжууд харван орж ирэхүй толгой нь хагартлаа өвдөх шиг болж бушуухан шургуулганаас эм авч давхарлан уулаа. Тэгээд тайвширсныхаа дараа суугаад өөрийгөө яах гэж энэ ажлыг сонгосон болохоо эргэцүүлэн бодов.Яагаад заавал шорон гэж? Сайн дурын ажил тэгэж их хийхийг хүссэн юм бол асрамжийн газар ч юм уу аль эсвэл буяны байгууллагад ажиллаж болох л байсан хэмээн өөрөөсөө асуулаа. Гэхдээ үнэндээ ганцхан энэ газар л ажиллахыг тэр туйлаас хүссэн юм. Түүний өнгөрснийг цагаатгах хүсэл..
Тэгээд одоо яах ёстой вэ? гэж бодлоо. "Яг үнэндээ би тэр залуугаас айж байна. Ингэж айж эмээж байж түүнтэй дахин уулзана гэдэг.." Шөнөдөө Хэгё хар даран унтаж чадсангүй. Цочин сэрэх үедээ өнөөх залуугийн төрхийг мартаж үл чадан хөрвөөх аж. Өглөө нь харин тэрээр дахиад зориг гарган очихоор шийдэв. Гаргасан шийдвэрээсээ үл няцах зан нь түүнийг чангааж байсан юм.
"Дахиад л энд хүрээд ирлээ дээ. Энэ удаа айж байна шүү. Гэхдээ тэр намайг яаж ч чадахгүй."
Хэгё шоронгийн эмнэлэг рүү орон эмчийн өрөөний үүдэнд сууна. Энд тэмдэглэлд бичсэнээр бол тэр заавал өнөөдөр эмчид үзүүлэхээр ирэх ёстой. Бараг хоёр цаг өнгөрч, арваад хоригдол орж гарсны дараа үүдээр Ким Тэхён харгалзагчийн хамтаар орж ирлээ. Хэгё ч амьсгаа даран түүн рүү ширтэнэ.
Тэр залуугийн үс нь нэлээн урт ургаж нүдийг нь халхлах юм гэнэ. Тэрээр тонгойн эмчийн өрөөний зүг алхаж байснаа Хэгёгийн урд ирэн зогсоод нүдний булангаар хялайн харлаа. Үснийх нь цаанаас гялтганах нүд нь Хэгёг хангалттай сүрдээж чадлаа. Тэр яг л надад бүү ойрт, бүү орооцолд гэх шиг хэсэг ширтэн байснаа эмчийн өрөө рүү яваад орчихов. Тэхёнийг орон ортол бараг амьсгал аваагүй Хэгё нэг юм гүнзгий амьсгал аван хүзүүгээ илэв. Арваад минут өнгөрсний дараа тэр гарч ирлээ. Хэгё хоолойгоо засаад харгалзагчид хандан,
-Би түүнтэй хэсэг ярилцах гэсэн юм. Та түр цаанаа байж байхгүй юу.. хэмээн эелдгээр хэлэв.
-За. Нэг их удаад хэрэггүй шүү. Танд л гэж хэлэхэд.. гээд хаалганы цаана гарлаа.
Тэхён нөгөө л байдгаараа доош харан зогсоно.
-Юу Ким Тэхён! Таныг надтай ярилцахгүй бол би байнга л ингээд энд ирээд таталдсаар л байх болно шүү.

YOU ARE READING
Defendant(Completed)
FanfictionЧамгүйгээр эрх чөлөөтэй байсан ч гар хөлөө хүлүүлсэн мэт Чи байхад дөрвөн хананы дунд хоригдсон ч хягааргүй дүүлэн нисэх мэт