"Ким Тэхёны мэдээллийг оллоо." хэмээн Жинээс Хэгёд хэл ирлээ. Сонссон даруйдаа урдах ажлаа умартан Жиний өрөөнд очив.-Ахаа? За юу болов?
-Түүний мэдээллийг олсон. Амаргүй байсан шүү. Хэргийг нь хариуцсан прокурор мэдээллийг нь өгөхгүй гэж үл халгаан нэлээд юм боллоо. Гэсэн ч би юм чинь олсон шүү.
-Тийм үү? Маш их баярлалаа ахаа. Танд яаж талархснаа илэрхийлэхээ ч мэдэхгүй байна.
-Зүгээр дээ. Таныг гуйж байхад олж өгөлгүй яахав. За, май. Энэ бичиг баримтууд, бүгд түүний хэргийн тухай мэдээлэл.. хэмээн бор дугтуйтай юм сарвайлаа.
-За баярлалаа. Би ингээд явъя даа.. хэмээгээд хавтастай бичиг баримтыг аваад гарч явлаа.
Орой нь гэртээ хариад бичиг цаастай танилцахаар шийдлээ.
Ажилд орсныхоо дараа Хэгё хоолны газраасаа холгүй байр хөлслөн суусан бөгөөд хааяа даа хоолны газраар орж захиралтайгаа мэнд мэднэ. Гэнэт л ажилд орохоор болж, хоолны газраасаа гарсанд нь Пак Жимин захирал дурамжхан байсан ч Хэгё үе үе ирдэг учир гоморхохоо больжээ.
Харин Хэгё шинээр ажилд орж завгүй болсон учир хорих газар луу очиж чадахаа болив. Захидал хүртэл тоотой хэдхэнийг бичнэ.
Бараг хоёр долоо хоног хэртэй очиж чадалгүй байсаар нэг зав гарган очлоо.
Эргэлтийн өрөөнд удаан уулзаагүй хүнтэйгээ уулзах гэж байгаа аятай тэсч ядан сууна. Тэхён төд удалгүй орж ирсэн ч гомдсон хүүхэд аятай доош харан сууна.-Тэхёнаа.. хэд хоног ирж чадаагүйд уучлаарай. Би ажилд орсон. Тэгээд жаахан завгүй байлаа.
Тэхён дуугүй сууна.
Хэгё удаанаар түүнийг дуудан,
-Яасан бэ? Ирэхгүй байхаар гомдчихсон юм уу?
Тэхён хошуугаа унжуулан тийм хэмээн бувтнана. Хэгё бантан инээвхийлэх аядсанаа,
- Уучлаарай. Би бүр маш завгүй байсан юмаа. Намайг уучилчих л даа.. гэж хүүхэд шиг хэлнэ.
-Тийм байсан юм бол захиа бичихгүй яасан юм! Хоёр гуравхан захиа л бичсэн биз дээ. Сэтгэлгүй эмэгтэй! хэмээн нөгөөх нь урваганан нүүр өгөхгүй аж.
Харин Хэгё түүнийг аргадахыг хичээн,
-Намайг уучлаарай.. Одооноос ирж чадахгүй байвал захидал дандаа бичиж байя, мм?
Тэхён харин инээдээ тэвчиж ядан толгой дохино.
-Чамайг ирэхгүй байхаар энд уйтгартай, муухай байна.
YOU ARE READING
Defendant(Completed)
FanficЧамгүйгээр эрх чөлөөтэй байсан ч гар хөлөө хүлүүлсэн мэт Чи байхад дөрвөн хананы дунд хоригдсон ч хягааргүй дүүлэн нисэх мэт