Хэгё долоо хоногтоо нэг удаа хорих газарт очдог байсан бол одоо долоо хоногт хоёр, гурав очдог болжээ. Тэхёнтай ойлголцдог болоод бараг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Сүүлийн үед түүний олсон амжилтууд гэвэл, юутай ч Тэхён түүнийг үзэн ядахаа больсон гэж үзэж байлаа. Мөн анх ганц хоёр үгээр л асуултад хариулдаг байсан бол одоо тэр хоёр чөлөөтэй харилцдаг болжээ. Захидал бичихийн хувьд Хэгё өдөр болгон Тэхёнд захиа бичдэг. Харин Тэхён цөөхөн хэдэд нь хариу бичдэг болсон юм. Гэхдээ энэ бол сайны тэмдэг шүү. Тэр хариу бичиж л байна шүү дээ.Шоронгийн дотоодод Тэхён улам ч дээрдсэн. Тэр өмнө нь камераасаа огт цухуйдаггүй байсан бол өдөр ирэх тусам хашаан дотор гарах нь нэмэгдэж, бүр бусад хоригдлуудтай нийлэн тоглоомонд оролцдог болов. Сагсан бөмбөг нэлээн сайн тоглодог байсан бололтой, сүүлийн үед Тэхёны орсон баг үргэлж хождог болсон. Тэр хэрээрээ түүнтэй зарим нь сайхан харьцдаг болж, нийлдэг хамуудтай ч болсон юм. Юнги түүнийг харах үедээ хамаг уур нь оволздог байснаа өөрчлөгдөж байгааг нь хараад түүнтэй нийлдэг болжээ.
Гэвч хэдий өмнөхөөсөө арай дээрдсэн ч хахир хүйтэн хэвээрээ л байлаа. Харин Хэгёг ирдэг өдрүүдэд их сайхан ааштай болчихдог аж. Өмнө нь тээршааж цааргалдаг байсан Тэхён, Хэгёг ирсэн сургаар харайлгасаар эргэлтийн өрөөнд орно. Хэгё түүнд ингэж тусалж байгаагаараа бахархах хэрэгтэй..
Харгалзагчийг гадаа ирэхтэй зэрэгцэн Тэхён хаалга руу хурдалж өөрт нь захиа ирсэн эсэхийг лавлана.
-Хоригдол 3170д захиа ирсэн байна.. хэмээн харгалзагч захиаг шургуулна.
-Баярлалаа.. гээд инээн захидлыг шүүрч аван үзлээ.
Хаанаас ирснийг нь хармагцаа боллоо гэх мэт толгойгоо дохив. Дугтуйн дотор өөр нэг зүйл байх бөгөөд аван харвал Хэгёгийн зураг байх бөгөөд тэрээр цагаан өнгөөр бүрхэгдсэн цэцэрлэгт зогсох аж. Захидал дээр,
"...Өчигдөр анхны цас орсон. Чамайг харсан байх гэж бодож байна. Зурган дээрх цэцэрлэгийг харж байна уу? Би өчигдөр ажлаа тарчихаад тийшээ очсон юм. Тэгэхэд дөнгөж цас орж эхэлж байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан шүү. Чамайг гарч ирээд үүнийг өөрийн нүдээр хараасай гэж хүсэх юм. Чамд лав таалагдах байсан даа..."
"Үгүй энэ эмэгтэйг ээ.. Миний гарах хаа ч билээ. Анхны цас гэнэ шүү. Цас л бол цас. Тэгээд ч тэр цасыг нь хамт харах хүн байхгүй бол гунигтай шүү дээ.. Өвөл болох нь дээ.. Өвөл.."

YOU ARE READING
Defendant(Completed)
FanfictionЧамгүйгээр эрх чөлөөтэй байсан ч гар хөлөө хүлүүлсэн мэт Чи байхад дөрвөн хананы дунд хоригдсон ч хягааргүй дүүлэн нисэх мэт