Хүмүүс хоорондоо учирч л байдаг, салж л байдаг. Гол нь чин хайрыгаа олж чадвал хэзээ ч салж чадашгүй шүүдээ. Чин хайр!
Түлхүүрээ хайн маанагтаж буй энэ эмэгтэйг У Сохи гэдэг. Хөнгөн нэртэй хүнд гар даа. Ааш гэж авах юмгүй. Үүнээсээ болж өдий 30 хүрсэн байж ганц биеээрээ л явж байгаа юм.
За тэгвэл түүний заяаны ханийг харцгаая.
Өөө бүр Сохитойгоо таарчихсан амьтан байна. Хардаа хамраа ухчихсөөн буйдан дээр тухлаад хэвтэж байна шд. Оххх тэр бөгс рүүгээ гараа явуулаад байна уу даа?
Өөө хэдүүлээ хүн андуурчихаж. Сохигын заяаны хань биш байна шүү дээ. Заяаны хань нь яааааг одоо Сохигын хажуу айлд нүүж ирж байна. Мин Юнги гэгч энэ сайхан залуу!
Энэ чинь л жинхэнэ учрал шүү дээ аххаха.
Даруухан бас загварлаг хувцаслалтаар нь түүнийг ямар гайхалтай болохыг мэдэж болхоор харагдана. Сохид арай гоёдох ч юм шиг?
За тэгхээр миний бие зохиолч болон энэ ертөнцийн бурхан нь одоохондоо энэ хоёрыг л учруулах гэж шар махтайгаа хатаж байгаа юм даа.
Анх би тэднийг багын найзууд болгож байлаа шд. Би ч яахав тэр үедээ энэ хоёрыг "эхлээд найзууд. Дараа нь хосууд" болно гэдэгт итгэлтэй байсан юм. Гэтэл мань хоёр нэг муу зайрмагнаас болж муудалцаад салцгаасан.
Жинхэнэ учралаа мэддэггүй мэдрэлүүд байгаа юм!!!
Үүний дараа би тэднийг нэг бүжгийн сургалтад хосууд болгон оруулсан. Даанч мань хоёр бие биенийхээ хөл дээр албаар болон албан бусаар их гишгэлцдэг байсан. Тэгж байгаад бас л муудалцаад салцгаасан.
Аххх тэд бол жинхэнэ бүтэшгүй гарууд!!!
Дараа нь би тэднийг нэг аялалын байгууллагаар нэг тийшээ хамтдаа аялахаар болгосон. Тэгээд би тэднийг бар байрладаг торонд түгжсэн. Хоюулахнаа ямар романтик гээч. Гэтэл энэ муу тэнэг Юнги нь барнаас айгаад Сохигын араар орж нуугдаж, орилж хашгичаад ёстой шившиг гэгчийг тарьсан даа.
Жинхэнэ учралаа олдоггүй суганууд!!! Эсвэл миний буруу байж ч болно оххохо.
Эцэст нь тэд насанд хүрцгээсэн. Тэгхээр нь би тэднийг сохор болзоогоор учруулах гэж үзсэн. Гэтэл энэ муу Сохи чинь найзыгаа оронд нь явуулчихсан байдаг юм даа! Тэгээд нэг хэсэг Сохигын найз, Юнги хоёр үерхсээн. Гэхдээ би энэ асуудлыг шийдчихсэн лдээ оххохо.
![](https://img.wattpad.com/cover/139509280-288-k226317.jpg)
YOU ARE READING
【Amour FOU】|| COMPLETED ||
RomanceМин Юнги болон У Сохи. Бурхан тэднийг маааш олон удаа учруулах гэж хичээсэн байхад тэд өдий болтол агуа хайрыг бүтээж амжаагүй л явна. Энэ удаад бурхан тэднийг сүүлчийн удаа учруулах гэж үзнэ. Хэрэв бүтэхгүй бол "гон бие гозон толгойтойгоо л үлдэц...