9. Учирлаа олсон хосууд

863 96 12
                                    

Зуслангын даруухан байшин. Хүмүүс шуугилдаад л... хүүхдүүд орилж хашгачин гүйлдээд л... сайхан хоолны үнэр, цэцэгсийн анхилам үнэртэй холилдоод л...

Өнөөдөр найз нарын уулзалтын өдөр юм. Тиймээс л ингэж дуу шуу хадаад байгаа хэрэг лдээ. Бүх найзууд маань гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ ирцгээсэн хэрэг.

"Зааааа мах болчихлоо"

"Салат хаана байна?"

"Хүүе ээ Жин, энэ хүүгээ аваач ээ. Энэ золиг бүр пиво уучихлаа шдээ"

"Надад салат аваад өгөөч"

"Өө миний хүү! Пиво уучихсан юм уу даа? Өө мань хүн бүр согтчихож?"

"Надад салат өгчихөөч дэээээ~~~"

"Аба! Жин аба! Би уугаагүй ээ *хэлээ хазах*"

"Эешшшш! Салат л даа!!"

"Яана аа. Энэ Жиний бага хүүд хэн нь аваачаад пиво өгчихөв өө?"

"Өөеээээээ! Намайг тоое! Надад салат хэрэгтэй байна!"

"Ээээ манай хүү тасарчихлаа шдэээ"

"-____- салат!"

"Алив май Юнги гуай! Энд луувангын салат байна"

"Еүүе ашгүй дээ!"

Энэ мэтээр бид хэд хөл толгой нь олдхооргүйгээр алалцана. Худлаа маяглаж гадаа салхинд том хоолны ширээ засчихсан байгаа юм аа бас!

Тэгээд лаазтай пивонүүдээ шөнө ууна гээд гитартайгаа нуусан чинь Жиний бага хүү олоод амсчихаж.

Гэхдээ маниусд бол нөөцний чанга юмнууд байгаа шд кккк. Дээрээс нь энэ Юнги ойрын үед ихээхэн луувангын салатанд орчихоод өдөр бүр нэхэх болсон.

Бүгд авчирсан пицца, тахиа, ундаа мөн саяхан шарж болгосон халуухан үхрийн мах гээд олон төрлийн хоолнуудаа амтархан идсэн.... за ер нь бол дайнд орж буй мэтээр идэж, уусаар дуусгацгаав.

яг л хэдхэн хормын дараа үхэх аятай булаацалдан идэцгээсэн юм! Тэгэхгүй бол угаасаа бусад нь идээд хоол маань дуусчих гээд байсан юм чинь!

Үүний дараагаар бүх нийтээрээ нэг сайхан хөрөг татуулхаар болж зүлгэн дээр ихэнх нь суун олон төрлийн пооз авцгаав. Эцэст нь яг сайхан бүгд поозоо аваад суусан чинь зураг авах хүн байдаггүй наасан.

【Amour FOU】|| COMPLETED ||Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin