2. Юу яачихаад гэрлэнэ

827 90 6
                                    

Нүдээ нээх үед шаргал тааз минь угтан авав. Толгой минь дундуураа хуваандаж байгаа мэт л хорсон өвдөх аж. Бас шатлаа...

Хүзүүнд халуу төөнөсөн амьсгал мэдрэгдэх үед цочис хийх шиг болов.

~~хэн бэ? Юу вэ? Аххх яана аа?

Хажуу тийш харахад үнэхээр нэг хүн надад наалдан хэвтсэн байх аж. Амьсгалаад л, түнхэлзээд л... хэн нэгэн МИНИЙ ОРОН ДЭЭР НАДТАЙ УНТАЖ БАЙНА!

"АААААААААААААААААА" орилж хашгичин орноосоо босвол би шалдан байлаа.

Бүр шав шалдан! Харин орон дээр минь үл таних эрэгтэй хүн. Тэр ч бас шав шалдан! Тэрээр сэрээд над шиг л цочирдсон амьтан болж хувирав.

Бид хоёр хэн хамгийн удаан орилох вэ? Гэж үзэж байгаа юм шиг л орилолдож байлаа. Орилоод л... орилоод л... бүр эцэтлээ орилсон гээч.

"Чи хэн юм?" Тэрээр над руу том нүдэлсээр харна.

"Ю-юу эх-эхлээд н-наад х-хувцсаа өмсчих" түүн лүү юу нь үл мэдэгдэх гарт тааралдсан хувцсаа шидчихээд хөнжилдөө бүрэн шигдлээ.

Үл таних залуу бид хоёр цочирлоосоо гараагүй шахуу хувцаслацгаасан. Дараа нь бид хоёр бие биенээсээ жийрхсээр гал тогоонд орвол амттай хоол өрөөтэй харагдаж байлаа.

~~өлсөж байна! Энэ хоол ямар амттай харагдаж байна аа... энэ залууг хурдхан шиг явуулчихаад хоолоо ганцаарахнаа идэх минь.

Хоолны хажууд жижигхэн цаас байсан ба дээр нь манай Жиёон баахан санаа тавьсан үгс, амтархан идээрэй гэх мэтээр бичсэн байв.

"Ю-юу... чи о-одоо яв-явдаа" би үл таних залууд ийн хэлэхэд тэрээр хана руу гөлөрч байснаа,

"Ярилцая" гэж хэлээд хоолны ширээний ард суучихав.

~~энэ залуу миний хоолонд хүрч байна!!!!!

"Чи өчигдөр юу болсныг санаж байна уу?" Би түүнээс асуунгаа ширээнд суун хооллож эхэллээ.

"За бараг л санаж байна.... танайхаас их чимээ шуугиан гараад байсан... би та нараас чимээгүй байхыг шаардах гэж байсан байх аа... тэгээд танай найзууд чинь намайг шахаж уулгаад... дараа нь найзууд чинь яваад өгсөн... тэгээд хоюулаа..." тэрээр гэмшсэн ч гэмээр өнгөөр ийн ярих аж.

~~муу тэнэгүүд! Танихгүй хүн оруулж ирээд архиар шахчихсан хэрэг үү? Ийм ч найзуудтай байх гэж!

"За ер нь хоюулаа бүгдийг мартая. Бие биенээ танихгүй юм шиг л зөрөе! Угаасаа ахиж тааралдах ч үгүй!" Би ийн хэлэн санаа алдав.

【Amour FOU】|| COMPLETED ||Donde viven las historias. Descúbrelo ahora