6. Баригдчихсөөн...

715 78 5
                                    

"Би лав чамд машин авч өгхөөргүй болсон. Одоо чи надад машин авч өгж дээ тата минь"

Юнги бахдалтай инээсээр Тэхёныг хөнгөн нудрана. Харин өөдөөс нь харах Тэхён ярвайж байх ажээ. Тэр бооцоонд ялагдчихлаа...

"Чи тэгээд ... жинхнээсээ ийм том, ийм том гэдэстэй эхнэртэй болох юм уу? Тэгээд дараа нь ийм, ийм жижиг хүүхэдтэй аав болох юм уу?" Тэхён гараараа том дугуй, жижиг дугуй дүрсэлсээр ярих ажээ.

ТАС!!! Тэхён духаа илэн газраас бослоо. Тэрээр духаа мааш улаан болсныг мэдэлгүй, шампуны рекламанд тоглож байгаа аятай үсээ илж эхлэв.

Гэхдээ хэтэрхий олон удаа...

Тэр одоо ямар шампуны реклам үзчихээ вэ? Хэзээ улайсан духаа анзааралгүй, хөмсөг зангидан байж үсээ хойш илдэг байдаа даа?

"Зүгээр үү?"

Нэгэн эмэгтэй духанд нь дураараа хүрэхэд цочирдож орхив. Гудамжаар хамт алхаж байсан Юнги нь Тэхёныг шон мөргөснийг мэдээгүй бололтой, цааш ганцаараа ярин явна.

"А-аа, зү-зүүв з-зүгээр"

Тэхён инээмэр аядаад цочирдсон царайтайгаа Юнги рүү гүйгээд явчихав. Харин түүнд анхаарал тавьсан үл таних эмэгтэй бантан хоцорлоо.

"Яааа! Хүн шон мөргөчихөөд байхад орхиод явчихсан байх юм аа!"

Саяхан сандарч, түгдрээд байсан Тэхён нь шал өөр хүн шиг хөмсгөө зангидан, эрүүгээ имэрсээр ярьж эхлэв. Юнги сая л түүнийг анзаарчээ.

"Миний чамд үзүүлээд байсан охин байна аа"

"Тэр юу гэж?"

"Тэр сая миний духанд хүрсэн... Ахххххх бүр сандарчихлаа. Энэ хогын мэдрэмжийг юу гэдэг юм бол? Гоё ч юм шиг.... аххххх"

Тэхён өөрийг нь бүрхэн байх энэ сонин зүйлийг эхлээд айдас, дараа нь догдлол гэдгийг ухаарсан аятай улам л догдлон зүрхээ дарна.

Тэхён ахиад л өөр хүн шиг болон үсэрч харайж дэвхцэж гарав. Тэр үнэхээр баярласан харагдаж байгаад Юнги гайхахын сацуу багахан атаархал төрж байгаагаа анзаарлаа.

"Тэр гэж хэн?"

"Яагаав Даёон. Даёон шдэээ ахххххх. Яах вэ Юн өвөө?"

Энэ удаад Тэхён хоёр булцгар хацраа, аварга том гараараа хаан хошуугаа цорвойлгоод алж өгөв. Үүнд ч бас Юнги атаархах сэтгэлээ барьж байлаа.

~~би хэзээ ийм хайртай учрах бол?

"Чи яг дуралчихжээ Тэхён"

【Amour FOU】|| COMPLETED ||Donde viven las historias. Descúbrelo ahora