Юнги болон Сохи хоёр 10 гаруй хүмүүстэй хамт нэгэн оффис өрөөнд сууцгаана. Тэнд дандаа хоёр, хоёроороо буюу хос хосоороо сууцгаах ажээ.
Энэ бол хайрлах клуб. Тиймээ, итгэмээргүй ч мань хоёр биесдээ дурлах гэж үзэж эхэлсэн. Тэгээд эцэст нь ингээд нэг ширээнд өөд, өөдөөсөө харцгаагаад сууж байгаа хэрэг.
"За тэгхээр бүгдээрээ энд ирсэн бүх хүмүүсдээ болон хайртдаа халуун алга ташилт бэлэглэе"
Гэнэт л нэг хана нь эргэн олон төрлийн гэрэл, чимэглэлтэй тайзаар солигдоход Сохи цочиж орхив. Энэ тайз яг л шинэ жилийн урлагын наадам шиг харагдах ажээ.
Тойрог хэлбэртэй байрлах зургаан ширээ. Голд харин ганцхан ширээ. Ингээд нийтдээ долоон хосын ширээ бүрдэнэ. Даанч мань хоёр хоцорсны улмаас төвд буюу голын сондгой ширээнд сууцгаасан юм.
"За тэгхээр эхлээд бүгд энэ тестийг ажилцгаая"
Багш гэх нэртэй их нялуун хоолойтой залуу хүн болгоны урд цаас тараасаар мань хоёр дээр ирээд ганцхан цаас өгчихөв.
"Цаас дуусчихаж. Дундаа бөгөлчих хайрын шувуухайнууд минь"
Ингээд хоюул биесээсээ жийрхсэн ч наалдах шахуу дөхцгөөсөөр цаасыг уншиж эхлэв. Бараг л... бараг л духаа нийлүүлээд.
"Хайртын чинь дуртай амттан гэнэ үү? Юнги, чиний дуртай амттан чинь юу юм?" Сохи ичсэн ч юм уу, бачимдах маягтай эхний асуултыг уншлаа.
"STOOOP! Oh my f***** god?!... ингэж шууд асууж болохгүй шүү! Өөрийн мэдхээр бич! Ер нь май энэ ганц цаас байна. Та хоёр тусдаа хийцгээ!"
Юнги Сохигын асуусан асуултад хариулхын зуургүй өнөөх давжаа, нялуун хоолойтой багш нь дундуур орон ахин нэг цаас өгжээ.
Ийн хэдэн хором хайрын ангид хэний ч дуу үл гаран зөвхөн "Хайр" гэх намуухан дуу л эгшиглэж байв. Аан бас давжаа багшийн даган дуулах гэж солгойрох хачин хоолой.
"За хэнээс эхлэх вэ?"
Өнөөх ядаргаатай хоолой ахин цуурайтан ийн асуухад хэн ч гараа өргөх гэж хичээсэнгүй. Эцэст нь хоёр ягаан цамцтай хос тайзан дээр инээмсэглэн гарч ирлээ.
Сохи тэдний хөтлөлцөн байх гар, мөн хос хувцас, бас биесдээ зохицох гайхам сайхан инээмсэглэлүүлийг хараад 'биширмээр хос' гэж дүгнэлээ
YOU ARE READING
【Amour FOU】|| COMPLETED ||
RomanceМин Юнги болон У Сохи. Бурхан тэднийг маааш олон удаа учруулах гэж хичээсэн байхад тэд өдий болтол агуа хайрыг бүтээж амжаагүй л явна. Энэ удаад бурхан тэднийг сүүлчийн удаа учруулах гэж үзнэ. Хэрэв бүтэхгүй бол "гон бие гозон толгойтойгоо л үлдэц...