Өрөө нь эмх цэгцтэй нэг тийм анхилуун үнэр үнэртэнэ, ширээний ард түшлэгтэй сандал дээр цаашаагаа хараад сууж байгаа эрэгтэй хүн харагдана.
Би сандарсанаасаа болоод хурдхан шиг нүдээ тас аниад 1 амьсгаагаар: Намайг уучилаарай би танай дэлгүүрийн гадаа явж байгаад дэлгүүрийг чинь хараад өөрийн эрхгүй ороод ирсэн. Т.Т Тэгээд аймар үнэтэй аймар гоё гитар хараад тоглож үзээд, дээшээгээ тавих гэж байгаад ууу- унагаадаад тэгээд бби жоохон сонин болгочихсон. Гэхдээ албаар биш шүү. Би дөнгөж өглөө америкаас ирсэн юм. Өнөөдөр үнэхээр хэцүү өдөр байна. Бас надаа гитарыг чинь засуулах мөнгө байхгүй. Би маргаашнаас эхлэж ажил хайгаад мөнгийг чинь бага багаар өгнө өө. Т.Т гэж хэлээд яахаа мэдэхгүй дэшээгээ хартал OMG нөгөө өдрийн залуу миний өөдөөс нэг сонин гайхсан гэмээр юм уу ёжилсон гэмээр юм уу эсвэл үл тоосон гэмээр намайг харж байна.
Гэхдээ хамгийн аймар нь нөгөө өдрийн залуу. Гэнэт уур хүрээд явчихлаа. Энэ 1 цагаан хувалжийг байгаагүй байсан бол би гэрээс гарахгүй байсын. Гэрээс гараагүй байнаа гэдэг чинь би энд ирээгүй, гитарыг нь унагаагаагүй, хөвөсгөр хайр дээрээ эрхэлээд (хөвөсгөр ор) хэвтэж байх байсан юм.
Тэр: чиний эвдэлсэн гээд байгаа гитар ямар үнэтэй гэдгийг мэдэх үү. (Төв царай)
Би: мэдэж байна. Би төлнө гэж хэлсэн. Одоо явлаа.
Би шууд машин руугаа гүйлээ. Гэртээ буцаж ирээд өрөөндөө ороод хаалгаа түгжээд таван хошуу болоод хэвтэж байхад хаалг минь үхэх гэж байгаа юм шиг л хэн нэгэн нүднэ. Хэн нэгэн ч гэж дээ ах л биз.
Би: Яаваа ахаа гээд хишгиртал
Ах: Миний захисан юмнууд хаана байна гэж хашгирах нь тэр......би таг мартчихжээ.
Ёоооо нөгөө тэнэг новшоос л боллоо гэж бодож дуусаагүй байтал ах дахиад л хаалга балбаж гарлаа.
Би сая ухаан ороод одоо гараад аваад ирье мартчихсан байна та үхлээ юу гэж хэлээд гарлаа.
Гадаа үнэхээр гоё нам гүм шарласан навч унаад л миний сэтгэл ч тайвширна. Ийм сайхан өдөр би Америкт байсан бол найзуудтайгаа бэлтгэлээ хийгээд байж байх байсандаа гэж бодох зуур нээрээ найзууд маань юу хийж байгаа бол гэх бодол төрөөд найзуудтайгаа ярьмаар санагдаад fb- рүүгээ ороод messanger-ээс найзуудыгаа хайж эхлэлээ. Taemin энэ дандаа л fb-дээ байж байх юм аа 😏😏. Taemin бол манай хамтлагын бөмбөрчин бас л над шиг Солонгост төрөөд Америкт амьдардаг. Би Taemin-рүү video call хийлээ. Утасаа авахгүй юм бэлтгэлээ хийж байгаа юм байхдаа гэж бодож амжаагүй байтал түүний хоолой сонсогдлоо шүү. Taemin:Сүжин байна манайхаан хүрээд ир гэх нь тэр яг бэлтгэлээ хийж байсан бололтой. Taemin, Anna, Bella нар маань бүгд байлаа.
Би: Сайн байцгаануу та нар минь юу хийцгээж байна даа.
Анна: чамайгаа санаад бэлтгэлээ ч олигтой хийж чадахгүй юмаа гэж хэлээд нулимс дуслуулна.
Би: Миний оронд хүн хамтлагтаа нэмж авсан уу?
Taemin: аваагүй ээ чи минь хэзээ буцаж ирэх юм бэ?
Би: би сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд сэтгэл нэг л хөндүүрлээд явчихлаа.
Анна: бид чамд дуу зохиосон... Наанаа сайн хичээлээ хийж байгаад төгсөөд хурдхан бидэн дээрээ ирээрэй гэж хэллээ. Миний нүднээс нулимс урсана.
Олон хавар солигдсон ч
Огтхон чамайгаа мартахгүй ээ
Чамайг хаана ч байсан
Бид дэргэд чинь байх болно амлья
Хамгийн хэрэгтэй үед чинь
Хажууд чинь байхгүй бол бид найзууд байгаад яах билээ гээд дуу эхлэхэд би өөрийн эрхгүй уйлж эхэллээ. Хаана яваагаа ч анзаарах сөхөө байсангүй. Хажуу талаас машин хүчтэй тоормослох нь сонсогдоход би хаана яваад байгаагаа сая л ойлголоо машин зам дээр яаг машин доогуур орчих шахсан байна шд. Машинаас нэгэн залуу гарж ирээд намайг зүгээр эсгийг асуулаа.Би сандаран: зүгээрээ зүгээр гээд явах гэсэн боловч
Тэр: хүргээд өгье суучих гэлээ, би татгалзаж чадсангүй. Танилцаж ч амжаагүй байгаа хүнийхээ машинд суугаад шууд дэлгүүр орж юм цуглуулах муухай ч хоосон очвол ах намайг яг алахыг нь би мадэж байгаа болохоор
Би: Уучлаарай эхлээд дэлгүүр ороод юм цуглуулаад гэртээ очих ёстойгоо хэллээ.
Тэр эелдгээр: бололгүй яах вэ. Нээрээ юу бодоод явж байсан юм бээ. Чамайг яг дайрчих шахлаа шдээ.
Би: Өнөөдөр их хэцүү өдөр байн. Би өглөөхөн Америкаас ирсэн. Эндэхийг сайн мэдэхгүй л байна. Тэгээд сая найзуудтайгаа ярьж байсан юмаа.
Тэр: Хоёулаа нээрээ танилцаж амжаагүй юм байна шдээ намайг Minho гэдэг гэлээ.
Би: Нэээрээ тийм шдээ намайг Сүжин гэдэг би бас энд сурахаар ирсэн. Бид 2 элвийг ярилцаж дэлгүүрээс юмаа цуглуулчихаад буцах замдаа нэг сургуульд суралцах болохоо олж мэдлээ үнэхээр гайхалтай 😍😍. Би гэртээ ирлээ тэр гэрт цуглуулсан юмнуудыг маань оруулангаа маргааш сургууль орно би чамайг ирж аваад сургуулиа танилцуулах уу гэж асуулаа.
Би яаж татгалзах чадах билээ шууд зөвшөөрлөө. Би өрөөндөө ороод маргааш ямар өдөр болохыг төсөөлж гарлаа............ 😴😴😴
-
-
-
-
- дараагийн хэсэг +15 vote and 10 follow.
-
-
-
Дараагийн хэсэг сонирхолтой болно шүү.💗💋