part 1

1K 49 7
                                    

Ашгүй минь бид гэртээ ирлээ. Гэртээ ирээд амар тайван байна гэсэн маань талаар боллоо. Сэтгэл нэг л гэгэлзээд болохгүйнээ өдрийн харсан банди бодлоос минь гарахгүй юм. Аятайхан байдлаар тааралдсан бол би шууд л танилцаад авахаар байлаа 😂😂. Толгой дотор энэ маягаар бөөн бодол эргэлдэж гэртээ тогтож байж чадахгүй байж байтал
Ах: маргааш чи хичээлтэй юм чинь гарч хэрэгтэй зүйлээ авахгүй юм уу?

Би ч толгой дотор эргэлдэж байгаа зүйлсээ мартаж, шинэ газартай танилцах хэрэгтэй гэж бодоод ахынхаа хэлсэн үгэнд баярласандаа болоод золтой л "тэгийл даа ахаа толгой дотор өдрийн машинаа мөргүүлсэн банди бодогдоод болохгүй байсан юм" гээд хэлчихсэнгүй. Манай ах заримдаа сайхан санаа гаргадаг ч ихэнх нь намайг л зарах, юманд явуулах санаа байдаг. Өнөөдөр яасан юм бол намайг энд хэцүү байгааг ажигласан юм бол уу 😏😏.
Ахтайгаа олон юм ярьдаггүй болохоор даруухнаар тэгъяа гээд гэрээс гарах гэтэл....
Ах намайг дуудлаа. Би юу ч болоогүй юм шиг царайлан очтол.
Ах: ирэхдээ энд бичсэн юмнуудыг аваад ир гэж хэлээд цаас гаранд атгуулаад эгдүүтэй инээгээд өрөөндөө орчихлоо.
Бас л намайг зарах санаатай байсаныг нь би ойлгоод жоохон уур хүрсэн ч нэг талаар баярласан сэтгэл маань хурдан гарахыг хичээнэ. Тэгсэн ч ахыгаа зүгээр суулгахгүй нь тулд ахаа намайг ирэхээс өмнө миний юмнуудыг янзалж байгаарай гэж хашгарчихаад гарлаа. Гарахдаа бас зүгээр гарсангүй ээ ахын машины  түлхүүрийг авахаа мартаагүй шүү 😀😀. Би жолоо сайн барьж чадахгүй ч машинтай явах дуртай. Хөгжимөө тултал нь чангалаад явах чинь кафь шүү дээ стресс шууд л тайлагдаж байгаа юм чинь. Гудамжаар хөгжим сонсоод явж байхад хөгжмийн дэлгүүр нүдэнд минь харагдлаа. Америкд байхдаа хамтлагтай байсаныг ч хэлэх үү хөгжмийн дэлгүүр гэхээр л амиа тавьчих шахдах зан маань хэвээрээ л байна. Машинаа зогсоолд тавьчихаад хөгжмийн дэлгүүрт орлоо. Америк хөгжмийн дэлгүүрээс шал өөр бүр тэс ондоо юм гээч ингэж бодолд автан байтал миний нүдэнд нэгэн гитар харагдлаа аваад тоглож үзээд үнийг нь хартал шоконд орчихов. Ийм үнэтэй гитар байдаг билүү би америкт ийм үнэтэй гитар ховор л харж байсан санагдана.  Шокноосоо гарж ядан байранд нь тавих гэж байгаад дутуу тавиад унгаачихав. ...Баларсаан миний
туулж өнгөрүүлсэн амьдрал нүдэнд харагдан нүднээс минь нулимс цээлэгнээд явжихав. Би бүр яахаа ч мэдэхээ байв. Дэлгүүрийн ажилтан хийгээд хэдэн хүн ирж явах нь харагдана. Би дотроо шууд зугтчихдаг юм билүү гэж бодсон ч хөл маань хөдөлсөнгүй. Ажилчид нь миний өмнө ирээд: Уучилаарай энэ гитарыг та ийм болгосон уу? гэхэд
Би: Ууучлаарай би би санамсаргүй би намайг уучлаартай гэж ээрч мууран хэллээ нүднээс нулимс гарах нь зогсдоггүй (надаа ямар ч мөнгө байхгүй шүү дээ). Нэг найрсаг ажилтан нь намайг эрхлэгч болон захиралтай уулзахыг зөвлөлөө солонгос ийм найрсаг байдаг гэж уу, америкт байсан бол шууд л цагдаа сэргийлэх болчихсон байхгүй юу. Нээрээ захиралтай нь уулзаж учираа хэлээд дэлгүүрт нь ажилж эвдэрсэн гитарны төлбөрийг төлж барагдуулахаар шийдлээ.
Би ажилтангаас: захирлын өрөө хаана байдаг тухай асуулаа. Замдаа юу хэлэхээ бодоод олохгүй явж байгаад нэг л мэдэхэд захирлын өрөөний гадаа ирчихсэн зогсож байв. Ажилтан энэ өрөө гээд яваад өгчихөв. Би хаалга аяархан тогшоод яваад орлоо. Өрөө нь эмх цэгцтэй нэг тийм анхилуун үнэр үнэртэнэ, ширээний ард түшлэгтэй сандал дээр цаашаагаа хараад сууж байгаа эрэгтэй хүн харагдана.

-
-
- анх удаа зохиол бичиж үзэж байгаа болохоор дутагдалтай зүйл олон байгаа байх. Алдааг маань хэлж өгөөрэй. Баярлалаа.

ORIGINALWhere stories live. Discover now