Би: би яагаад Солонгост ирээд ийм азгүй болчихвоо.
Хараал идсэн цайны газрыг яаж олноо. Өглөө ахаас болж хоолоо идээгүй. Т^Т Өлсөөд байна.
*3хан цагийн өмнө гоё том сургууль гэж бодож байсан юмсан. Одоо бол төөрдөг байшинд ороод ирсэн юм шиг санагдаж байна. *
Ангиас гараад хүүхдүүд хаашаа явна тэр зүг рүү дагаж явсаар байгаад нэг юм олж ирлээ.
Хоолоо авах гэж байгаа хүүхдүүдийн хойно зогсоод хоолоо авлаа. Энэ хоол дэлхийн хамгийн гоё сургуулийн хоол бололтой. Гэж бодоод явж байтал нэг зүйлийг биш ээ хүнийг мөргөөд хоолоо асгачихлаа. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол ^хайран хоол, баян айлын хүүхэд юм чинь шинээр ирсэн намайг уучлах байх аа.^ гэж өөрийгөө тайвшруулна. Дээшээ хартал 😲😨 WTF за одоо болио энэ Солнгос улс чинь ийм жижиг юм уу. Аль эсвэл би хойд насандаа энэ амьтанд тийм их өртэй байсан юм уу. Ингэхэд энэ муу энд юу хийж байгаа юм бол ахлах сургуулийн сурагч юм байхдаа. За энэ ч намайг өршөөхгүй байх аа. Гэх мэтийн аймар их юм бодогдоно. Биднийг харж байсан хүүхдүүд шуугилдаад явчихлаа. Ихэнх охид " энэ муу хэн болчихоод манай убба дээр хоол асгаж чадаж байна аа " " ааааа убба зүгээрүү" "хөөё чи хэн юм бэ? Бид чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ." " Гэх мэтээр шуугина , зарим нь шок. За би өнгөрсөөн энэ чинь сургууль болгонд байдаг ОД нь юм шиг байна. Одоо хэрэглэх хамгийн тохиромжтой арга бол ЗУГТАХ. Түүнийг хартал их л шоконд орсон бололтой. Аргагүй дээ энэ баян айлын од хүүхэд анх удаа л өөр дээрээ хоол асгуулж байгаа байх.
Энэ нэг юманд туслах гэж хүүхдүүд цаас алчуур гэх мэт зүйл цуглуулж байхад нь би зугтах гэж оролдоно. Сандарсанаасаа болоод хэдэн хүүхэд түлхэж унагаасаныг тооцохгүйгээр ЗУГТАХ ТӨЛӨВЛӨГӨӨ амжилттай.
Цүнхээ ч авч чадсангүй гүйж гүйж гэртэй ирлээ. Гэрт хэн ч алга.
Аргагүй дээ хэн л намайг гэрт хүлээв гэж. Ах одоо хичээлтэй байгаа л байх даа. Ах гэснээс ах даа хоол хийнээ.
Хоол хийснийхээ дараа хамтлагынхан руугаа залгаад өчигдрөөс, өнөөдөр болсон бүх зүйлийг ярьлаа.
Анна: ахахах ямар богонохон анхны хайр вэ.
Би: тэх өдөр нь дурлаад, орой нь дургүй, болж маргааш нь бараг л үзэн ядаж байна. Ёр нь би үзэн ядаж болохгүй юм байна. Бүгд л миний бүтэлгүй байдлаас л болсон. Гэхдэээ л ойр ойрхон гарч ирээд байгаа түүнийг үзэн ядаж байна. Т^Т
Teamin: наанаа тэгвэл ч зовох нь дэээ хөөрхий.
Би: гэхдээ би училалт гуйгаад үзнээ.
Анна: уучлахгүй л байх
Би: чи юун муу ёртой юм аз нь таараад уучилж магад
Тeamin: тэр чинь тэгээд чамаас ах юм уу, дүү юм уу, хэддүгээр анги юм
Би: тэрийг чинь л би мэдэхгүй байна.
Анна: чиний азгүй хувь тавилан чинь нэг ангид оруулчих вий дэээ.
Би: юу гэж тийм муухай юм байдаг юм.
Teamin: амьдрал чинь таавралшгүй дээ.
Анна: орой болчихлоо. Чи одоо унт. Бид бэлтгэлээ хийлээ.
Анна, Теамин хоёртой ярьсан чинь улам л уур хүрээд явчихлаа.
*Утас дуугарах*
Ээж залгаж байна. Би утасаа авхад ээж: сайна уу миний охин
Би : сайн, сайн та нар минь сайн уу?
Ээж: сайн байгаа. Ах нь хэр байна. Миний охиний уурыг нь хүргээд л байж байна уу.
Би: яахав дээ.
Ээж: өнөөдөр сургуульдаа явсан биз дээ. Шинэ сургууль нь ямар байна.
Би: дажгүй ээ.(ээжийнхээ санааг зовоомооргүй байна.) Ээж ээ би буцаад Америк луу явж болохгүй гэж үү.
Ээж: чи мэдэж байгаа биз ээ. Солонгос бол чиний төрсөн их орон бас ах чинь их л ганцаардаж байгаа. Миний охин сургуулиа төгөстөл хүлээж болохгүй гэж үү?
Би юм дуугарсагүй.
Ээж: за ээж нь аавтай нь ярилцана аа. Одоо миний охин унт. Ах нь гэртэй ирсэн юм уу.
Би: ирээгүй бай- *хаалга дуугарах*
Ирж байх шиг байна.
Ээж: ээж нь ахтай чинь ярьна аа. Одоо орой болосон байна. Миний охин унт амжилт хүсэе. Сайхан амраарай.
Би: за та ч бас.
Доошоо буухад ах буйдан дээр сууж байлаа.
Би: сайна уу? Өнөөдөр ямар байна. Өлсөж байна уу? Би хоол хийсэн.
Кёнсүү: тиймээ би өлсөж байна дүүгийнхээ хийсэн хоолыг иднээ.
Хоол идэхдээ үнэхээр эгдүүтэй юм аа. Ахыгаа санасан байна шүү.
Би: ингэхэд 4 жил та намайг санасан уу.
Кёнсүү: гүү ээ 4 жил үнэхээр хурдан өнгөрсөн.
Би муухай хараад: худлаа, үнэн санасан гээд хэлчихэж болохгүй юу.
Кёнсүү: за за санасан даа бяцхан охиноо. Гомдцон юм уу.
Би: гүү ээ гүү
Кёнсүү: ингэхэд өнөөдөр хэр байв. Сургууль нь таалагдсан уу.
Би: тиймээ таалагдсан.
Кёнсүү баяртайгаар инээгээд: ашгүй дээ... Ингэхэд бөгс нь өвдөж байна уу.
Би: гайгүй болсон.