[1]

9.5K 534 16
                                    

"Жимин..."

Жонгүг сандран уруулаа дотроос нь хазалж, үг хэлж чадалгүй хэсэг зогсов.

"Чи... над дээр ирлээ. Намайг өвтгөсөн чинь хангалтгүй санагдаа юу? Дахиад л өш санаж хорссондоо ирээ юу? Тэгвэл намайг дахиад өвтгө! Дахиад шархлуул! Чиний төлөө би бэлэн байна."

Жимин түүний өөдөөс сэтгэл хөдлөл агуулаагүй нэгэн хэвийн харцаар ширтэн зогсох нь Жонгүгт улам л шарх өгнө. Тэгээд тэр удаанаар гараа алдлан зогсоод,

"Алив ээ Жимин, намайг тэвэр! Намайг дахиад үнс! Тэгвэл би... илүү их өвдөх болно."

Хэдэн хормын дараа тэр Жиминий хүнд цохилтыг шанаандаа хүлээн авч газарт буув. Эрүү нь салах мэт өвдөж, тархи нь дүүрэх ба ухаанаа олж аваад эргэн дээш харвал Жимин хэдийн түүний дээр ирсэн байх ба зогсоо зайгүй хүнд, хүчтэй цохилтыг Жонгүг өөр дээрээ мэдэрч байлаа.

Гэхдээ...

Тэр аз жаргалтай байв. Өнгөрсөн хугацаанд Жиминээс мэдэрсэн тэр их өвдөлт, шархны хажууд энэ биеийн гэмтэл юу ч биш мэт.

Дахиж хүйтэн харцыг нь мэдрэхгүй гэвэл үүрд зодуулаад хэвтмээр...

Ингээд ч хамаагүй түүнийг өөртөө мэдэрч, хүрж чадна гэвэл дахиад удаан зодуулмаар...

Гэвч нэг л сэхээ орохдоо тэр өөрөөс нь холдож зэвүүцсэн харцаар дээрээс нь ширтэх Жиминийг олж харав. Дахин хэсэг хугацааны дараа тэр гэрийнхээ гадаа ганцаар хэвтэн цус нөжтэйгөө холидсон байх ба аажмаар тэнгэр бүүдийж, бороо асгарах аж.

Jungkook

Үүнийг уншиж байгаа чи! Одоо түүнийг үзэн ядаж намайг өрөвдөж байгаа биз. Тэгвэл яг энд хүрээд зогс! Би чамд бүгдийг ярих хэрэгтэй. Харин энэ бүх түүхийг сонссоныхоо дараа... чи намайг үзэн ядах болно.

Ирээдүйн чамаас урьтаад би өөртөө шивнэчихье.

"Би бол новш!"

sɪʟᴇɴᴄᴇWhere stories live. Discover now