[14]

2.7K 339 46
                                    

Түүний худал үгс намайг тамд унагахын өмнө диваажинд хэсэг саатуулсан. Гэвч би тэр диваажинд хором ч байтугай азнахын тулд бүх үнэнийг шивнэсэн ч чихээ таглан байж чихэрлэг тэр худалд итгэх байсан биз.

"Жимин!"

Жонгүг зөөлөн инээмсэглэн алхсаар Жиминий өмнө ирээд даруухан инээдийг нь ширтэж эхэллээ. Жимин түүнд "сэтгэлтэй" гэдгээ хэлснээс хойш долоо хоногийн хугацаа харвасан сум мэт өнгөрч, Жонгүг аз жаргалийн далайд аялалаа эхэлсэн далайчин болж хувирсан юм.

Харин одоо тэд хамтдаа сургуулиас гаран алхана.

Жимин түүнд Согжинтой хамт амьдарч байгаа талаараа огт цухуйлгаагүй. Зөвхөн энэ сургуульд элсэх бичиг баримтыг зохицуулж өгсөнийг л тэр мэднэ.

"Жимин, чамд хамаагүй байх л даа гэхдээ би гэрээсээ явчихсан." гэхэд Жимин утаснаасаа хальт хараа салган,

"Яагаад?" гэж хэлэх нь огт гайхсан шинжгүй сонсогдоно.

"Зүгээр л… би тэнд байсан ч эсвэл байгаагүй ч ямар ч ялгаагүй мэт санагдаад.. Бас чи явчихсан тэр газарт дахиж тэвчиж чадахгүй гэдгээ мэдсэн болохоор. Би шинэ байшин худалдаж авсан. Үнэндээ…" гээд жаахан азнан Жиминрүү хараагаа шилжүүлвэл огт түүний ярианд анхаарсан шинжгүй байв. Гэсэн ч тэр аяарханаар "…Чамтай хамт амьдрахыг хүссэн юм" гэв. Жимин энэ үгэнд гайхсан бололтой сая түүнд анхаарч, хэдэн хором тунгаах мэт чимээгүй ширтсэнээ,

"Би бодож үзнэ ээ Жонгүг." гээд инээх нь Жонгүгт хангалттай догдлол мэдрүүлэн инээмсэглүүлнэ. Жимин дахиад л утсаа оролдоод эхлэв.

Удалгүй Жонгүг гэнэт инээмсэглэн Жиминээс утсыг нь булаан аваад,

"Хоёулаа нэг тийшээ явцгаая. Чамд харуулахыг хүсдэг газар байгаа." гээд гараас нь атган авч хурдан алхахад Жиминий нүд хангалттай томорчихсон цочсондоо үг ч хэлж, гараа ч татаж чадалгүй бүлтэлзсээр даган алхана.

Жонгүгээс ийм үйлдэл гарна гэдэгт итгэмээргүй. Үнэндээ сүүлийн өдрүүдэд тэрээр илүү их инээж, илүү их ярьж хааяа жоохон хүүхэд шиг ч зан гаргана. Жиминий хувьд энэ нь түүний өмнө нь хараагүй шинэ төрх байлаа. Гайхам шинэ төрх.

"Яагаад энд авчирсан юм?"

Өндөр барилгын дээвэр дээр гарч ирсэний дараа Жимин гайхан асуувал Жонгүг түүнээс атгасан гараа тавилгүй явсаар ирмэгт ойртон ирээд өөрөө хөлөө унжуулаад суучихав.
Жимин гайхсан ч хажууд нь суулаа. Тэгээд яагаад энд авчирсаныг ойлгосон юм. Нар жаргах цаг. Сулхан элчтэй шаргал туяа үүлэнд тусч тэнгэрийг сүлэн бага багаар алга болох ч дэндүү үзэсгэлэнтэй. Харцаа ч салгаж чадамгүй.

sɪʟᴇɴᴄᴇWhere stories live. Discover now