"Жимин ахын чинь гэрийг багш ирсэн. Өрөөнд нь орж мэндэл. Орой чухал төлөөлөгчтэй зоог барина эртхэн ирээрэй."
Жонгүг хөнгөн толгой дохин дээш Жиминий өрөөнд орлоо. Нүдний шил сааралтсан үстэй хөгшин эр Жиминтэй дохионы хэлээр ярьж байхыг тэр олж харав. Тэдний анхаарал Жонгүг дээр ирэхэд тэр доош бөхийн мэндэллээ.
-
Үдээс хойш тэр гэртээ хэдийн ирсэн байв. Хувцасаа сольчихоод шууд л байшингын арын цэцэрлэгт өвөөдөө зориулан бүтээсэн өнгө өнгийн цэцгийн мандалаар дүүрсэн хэсэгт ирэхэд тэнд Жимин урьтан ирээд суучихсан байлаа. Жонгүгын царайг ширүүн төрх бүрхэн авч хурдхан алхасаар очиход Жимин цааш харан уйлж байгаа нь сонстсон юм. Тэр ч Жонгүгыг олж харахдаа нулимсаа арчин босч ирэв.
"Энэ миний л ирэх ёстой газар. Яагаад энд сууж байгаа юм?"
Жимин түүнээс уучлал эрэх мэт газар ширтэн өөр үйлдэл хийгээгүйд Жонгүг санаа алдсаар доош суугаад авчирсан цэцгээ чулуун тавцан дээр болгоомжлонгуй тавилаа. Тэгээд буцахын өмнө түүнрүү нүднийхээ булангаар хальтхан хараад,
"Чи... өвөөг надаас булаачихаад, одоо түүнийг байхгүй болсон хойно энэ газрыг ч надаас булаахаар шийдээ юу?...
"...Энд дахиж чамайг харахыг хүсэхгүй байна шүү!"
Жонгүг байшинд орохтой зэрэгцэн том том нулимс Жиминий нүднээс унаж тэр цэцэгсийн өмнө унаад өгөв. Үг хэлэхийг хүссэн ч чадахгүй байх, өвдөлтөө илэрхийлж чадахгүй байх, үхсэнээс ялгаагүй юм. Бачимдаж, дахин бачимдаж яг одоо бүгдээс зугтаахыг хүссэн ч тэр зүгээр л ингээд явчихаж чадахгүй. Атгасан гараа явуулсан цээжин дээрээ хэд хэд хүндхэн цохиход одоо л арай тайвширч, нулимс нь татрана.
Цаг 19:47-г заахад Жимин орон дээрээ гүн санаашран хэвтэнэ. Хажууд нь үнэтэй хослол харагдах аж. Тэр одоо авга ахынхаа гэр бүлтэй хамт хүндэт төлөөлөгчийн урьсан оройн зоогт очих ёстой билээ. Гэвч түүнд энэ гэрээс холдох хүсэл байсангүй. Найман цаг дөхөж эхлэхэд тэр яах ч аргагүй хүчээр босон хувцаслаж үсээ ч янзлалгүй өрөөнөөс гарав. Тэрнийг хүлээж байсан Жонгүгын ээж санаа алдан үйлчлэгчийн чихэнд ямар нэг зүйл шивнэхэд гүйж ирэн үсийг нь янзалж өглөө.
Тэр гаран хашааны урд дараалан зогссон хоёр машинд сууцгаав. Араас хөдлөх машинд Жимин, Жонгүг хоёр тийш харан сууцгаажээ. Тэдэнд ярилцах зүйл байхгүй. Жимин зүгээр л цонхруу харцаа шилжүүлж ойрд хараагүй Сөүлийг гэрэлт гудамжуудыг ширтэн явна.
YOU ARE READING
sɪʟᴇɴᴄᴇ
Fanfiction"Заримдаа... чимээгүй байх нь асар их өвдөлтийг цаанаа тээж, мянган нууцын үнэнийг өөртөө хадгалахад тусладаг. Гэхдээ би энэ чимээгүй тамд удаан тэсээгүй юм."