"Жимин"
Жиний хоолой хоосон өрөөнд гарч Жимин шимтэн уншиж суусан номноосоо нүд салган түүнрүү харлаа.
"Өнөөдөр гадаа сайхан цаг агаартай байна. Тэгээд чамтай хамт гадуур гармаар санагдлаа. Чи зөвшөөрөх үү?" гэхэд Жимин түүнрүү итгэлгүй харсанаа цонхруу харав. Үнэхээр гадаа гоё байгаа бололтой.
"Жимин." Жин одоо ч хариугаа хүлээн зогсох ба Жимин удаанаар толгой дохив.
Үнэндээ Жин түүний амьдралд орж ирснээс хойш хэвийн өдрүүд эрс өөрчлөгдсөөр байгааг мэдрэнэ.
Ингэх тусам энэ торонд байх улам утгагүй санагдаж яг ингээд өөрийн дураар хүссэн газарлуугаа нисмээр болох аж.Жонгүг арын хашаанаас тойрон гарч ирээд үйлчлэгч эмэгтэйг хоёр дугуй зэрэгцүүлэн тавьж байгааг харав.
"Энэ дугуйгаар яах гэж байгаа юм?"
"Аан, Жин багш үеэл ахыг тань дагуулаад гарна гэсэн юм."
Жонгүгын царай хормын дотор хувьсхийн хүйтрэхэд үйлчлэгч эмэгтэй эмээх шиг болон дугуйг зэрэгцүүлэн тавиад байшинруу оров. Харин Жонгүг зогссон газраасаа хөдөлсөнгүй. Уур нь хүрч, дотроосоо асахдаа тэр гараа чангалан атгасаар зэрэгцсэн хоёр дугуйруу хорсон харж эцэст нь жийгээд унагачихав. Төмөр харшилдан унах муухай чимээ хашаанд гаран намдахад Жонгүг гэрийн хаалгыг саван орлоо.
-
"Жимин, чи хаашаа явмаар байна?"
Жин эргэн харахад Жимин чимээгүйхэн дугуйгаа түрэн явах ба хөнгөн мөрөө хавчив. Тэр хангалттай аз жаргалтай биш байгаад Жин санаа алдаж, уруулаа хазласаар,
"Ямартай ч дугуй унаж чаддаг чинь сайн хэрэг. Эхлээд хоёулаа хотын төвд байдаг бэйкери орцгооё. Би их гоё газар мэднэ. Тэгээд дараа нь цэцэрлэгт хүрээлэн орж дугуй уная. Юу гээч, өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд их гоё арга хэмжээ болно. Би урьдаад хоёр тасалбар авчихсан шүү." гэхэд Жимин түүнрүү гайхан харах ба удалгүй тэсгэл алдах мэт инээхэд Жин энэ инээмсэглэлийг тодруулж чадсандаа өөрөөрөө бахархан урагш харахдаа ялалтын царай гаргаж байлаа. Энэ өдрийн нар тэдний инээмсэглэлийг улам чимэх аж.
Жиний хэлснээр хамгийн түрүүнд тэд хотын төвд байрладаг маш тохилог бэйкерид орж ирлээ.
Жин худалдагчын өмнө очин мэндлээд Жиминд хандаж,
"Чи юу идмээр байна. Эндхийн бялуунууд үнэхээр амттай." гэхэд Жимин шилэн хоргоны цаанаас идэхэд дэндүү хайран тэр сэтгэл татам зүйлсийг гайхшран харж байв.
YOU ARE READING
sɪʟᴇɴᴄᴇ
Fanfiction"Заримдаа... чимээгүй байх нь асар их өвдөлтийг цаанаа тээж, мянган нууцын үнэнийг өөртөө хадгалахад тусладаг. Гэхдээ би энэ чимээгүй тамд удаан тэсээгүй юм."