[21]

2.7K 327 33
                                    

Жонгүг Жиминий шаардлагаар ширээнд хүчээр суун, өмнөө байх олон төрлийн хачир одоо ч буцлах шөлрүү ярвайн харлаа. Тэр үнэндээ юу ч идэх хүсэлгүй байсан юм. Жимин том аягаар будаа овоолон Жонгүгын урд тавиад буцлах шөлнөөс амсахтай зэрэгцэн Жонгүгын хажуудаа тавьсан утас дугарав.

Юнги ах гэсэн нэр тодроно.

"Байна… хён."

"Ухаан орсон байх нь ээ. Жонгүг бие нь яаж байна даа."

"Дажгүй гэж бодож байна."

"Мм…"

Юнги чимээгүй болоход Жонгүг түүнээс ярихыг нь хүлээн суух ба урд нь будаа хийсэн аягатай дүйцэхүйц том аягатай шөл хүчтэйхэн тавигдахад цочин Жиминрүү харвал түүнрүү аймшигтай харцаар харчихаад зочны өрөө лүү орчихов.

"Жонгүг…"

"За?"

"Надтай уулзаж болох уу? Ганцхан удаа."

Жонгүг гайхсан ч "Т-тэгье ээ. Хаана уулзах юм?"

"Би гэрийн чинь ойролцоо очоод залгая."

Утас тасрахад Жонгүг урдаа байгаа хоолруу, бас зочны өрөөрүү нэг харан санаа алдаад сандлаас босч гал тогооноос гарлаа. Урьдын л адил Жимин хөлийн чимээ сонсоод эргэж харалгүй зурагтаар гарах өглөөний мэдээг харан сууна. Жонгүг түүнд дөхөн очоод, хоолойгоо засан,

"Хүнтэй уулзчихаад ирье." гэхэд Жимин сонссон ч хариу үл хэлнэ. Үүнд нь Жонгүг санаа алдсаар эргэтэл "Утсаар чалчиж, гадагшаа гарч тэнэх хүртлээ их тэнхэрсэн бололтой?" гэв. Жонгүг түүний үгэнд тохиргоотой мэт нүдэнд нь нулимс цийлэгнэхийг мэдэрч үг дугарах гэсэн хоолойнд нь юм тээглэн, өвдөж байлаа. Тэгсэн ч тэрээр хүчлэн байж,

"Тэгсэн бололтой." гэж арайхийн хэлээд шатаар дээш өгсөв.

-

Жонгүгыг өрөөндөө орж хаалгаа хаасны дараа Жимин гартаа барьсан удирдлагыг хэтэрхий чанга атгаж, түүнээс нь болж чичрэх гараа ч үл анзааран нэг зүгт хий гөлөрч байлаа. Үнэндээ энэ мэдээ түүнд ямар ч хамаа байсангүй. Тэр зүгээр л Жонгүгтай утсаар ярьж, уулзахыг хүссэн нэгэн Юнги гэдгийг мэдчихсэн юм.

Хагас цагын дараа Жонгүг өрөөнөөсөө гарч ирэхдээ гадагшаа гарахад бэлэн болсон байх ба доош буун шууд үүдрүү зүглэж гутлаа өмсөх үед утас нь дахин дугарч тэр Жиминрүү харалгүй утсаа яаран чихэндээ барьсаар гарлаа. Үүнээс нь харцаа салгаж чадаагүй Жимин гэрт ганцаараа үлдсэнээ мэдээд сэтгэл нь хоосорчихсон мэт харанхуй мэдрэмж төрөхөд буйдангаас босон угаалгын өрөөнд орж ирэв. Өөрийгөө сэргээхээр хүйтэн усаар нүүрээ угаан үзүүр нь норсон үсээ гараараа хойш самнасаар толинд харлаа.

sɪʟᴇɴᴄᴇWhere stories live. Discover now