2015 он.
Оршуулгын ёслол.
Гүн эмгэнэл илэрхийлсэн цэцгэн хэлхээ барилгаас үл тасран тас хар машинаас хар хувцасласан хүмүүс ар араасаа орцгооно. Тэнгэр ч тэдэнтэй нэгдсэн мэт саарал үүлээрээ цэнхэр өнгөө далдалж, үүлс тэдэнтэй уйлах шиг усан бороо асгаруулна.
Настаны зурагны өмнө хэдэн цагын турш хөдөлгөөнгүй суусан залуу хүүгийн нүдэнд нулимс хураагүй ч харц нь өөр зүйлийг өгүүлж тэртээ хол тэнэн одсон байх аж. Түүний харц сүйрэлийг өгүүлж байлаа. Сарын өмнө тэр авто ослоор аавыгаа алдаж, аниж амжаагүй шархаа тэр өөрийгөө боомилон хороосон өвөөгөө харснаар улам нэмж орхисон юм. Маш богино хугацаанд тэр хамгийн хайртай хүмүүсээ алдсан.
Хослол өмсөн цагаан бээлий өмссөн хамгаалагч түүнд ойртон ирж,
"Бага эзэнтээн, оршуулгын ёслол дуусчихлаа. Одоо явах хэрэгтэй."
Жимин чилсэн хөлөө арайхийн хөдөлгөн газарт тулсаар босон эцсийн удаа өвөөгийнхөө зургыг харсан ч нүд нь аажмаар харанхуйлан, зүрх толгой хэсгээр нь зэрэг хатгуулан өвдснөөр тэр хөл алдан буцаж уналаа. Хатуу шалан дээр унаж буйнаа эцсийн удаа мэдрээд тэр харанхуйд уусав.
Гурван өдрийн дараа
"Ю-юугаа яриад байгаа юм!! Хэлгүй болсон гэдэг чинь юу гэсэн үг юм?" Жиминий авга ах эмчрүү ухаан жолоогүй мэт дайрч давшлахыг Жимин өвчтөний орон дээр чимээгүй ажиглан сууна. Эмч тайвнаар,
"Түүний авсан хүнд бас гүн цочрол ийм зүйлд хүргэсэн. Хэл ярианы чадвараа алдах. Энэ нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилж болно. Ерөнхийдөө сэтгэл санааны байдлаас их шалтгаална гэсэн үг л дээ."
Жиминий авга ах бухимдлаа илэрхийлэн, нүднийхээ ухархайг тулж өөрийгөө тайвшруулахаар өрөөгөөр хэсэг алхсанаа Жиминий өмнө ирж "Алив, Жимин чи үнэхээр ярьж чадахгүй байгаа гэж үү? Хичээгээд үз, миний нэрийг дууд Жимин." Жимин огт хариу үйлдэл үзүүлсэнгүйд тэр хойш эргэн эмчрүү учир битүүлэг харцаар харахад хормын дотор тэднийг орхин хаалгаар гарж одов.
"Жимин, чи аавын гэрээслэлийг хаана байгааг мэднэ тийм үү? Надад хэл, чи мэднэ энэ тоглоом биш гэдгийг, нуусан бол хаана байгааг нь ахдаа хэлж өг."
Жимин авга ахынхаа нүдрүү цоо ширтэхдээ хэзээ ч харж байгаагүй хилэн, шунал эгээ л олзоо харсан араатан аятай улаанаараа эргэлдэж байхыг нь олж харлаа. Эцэст нь тэр толгой сэгсрэхээс өөрийг хийсэнгүй. Ахынх нь орилоон өрөөг дүүргэхэд тэр нүдээ анихтай зэрэгцэн нулимс хацрыг нь даган урсана.
YOU ARE READING
sɪʟᴇɴᴄᴇ
Fanfiction"Заримдаа... чимээгүй байх нь асар их өвдөлтийг цаанаа тээж, мянган нууцын үнэнийг өөртөө хадгалахад тусладаг. Гэхдээ би энэ чимээгүй тамд удаан тэсээгүй юм."