Өглөө эрт сэрэх гэж хичээсэн боловч нойрондоо дийлдэн унтсаар хичээл орохоос гучин минутын өмнө бослоо. Нүүр гараа угаан, дүрэмт хувцсаа өмсчхөөд хөргөгчөөсөө хушгатай сүү аван сургууль руугаа гүйв. Хэт яарч гүйснээс болж амьсгаадах бөгөөд аз болж багштай таарсангүй.
Миран - Яасан? Дахиад унтчихсан уу?
- Зөвхөн өнөөдөр л...
Инсол - Дандаа л ингэж байх юм.
Түүн рүү муухай харахтай зэрэгцэн багш орж ирлээ. Хичээл номоо гарган өнөөдрийг давахдаа бэлдэнэ. Удаан завсарлалгүй хичээллэсний эцэст их завсарлагааны цаг болов. Би Инсол, Миран хоёртой хамт хоолны танхим руу орж иртэл нэлээд хүүхдүүд түрүүлээд ирчихсэн, ширээнүүд ч бараг л дүүрч байлаа.
- Аа, гоё хоолнууд нь дуусчхаж!
Миран амандаа халбага зуучхаад "Харин тийм ээ" хэмээв.
Инсол - Одоо яана аа! Би хоол байхгүй бол амьдарч чадахгүй ээ!
- Миний ээлж болчихлоо.
Миран - Би одоо юу идэх юм бэ?
- Өө, энд нэг тахианы мах байна. Багш нарт магтуулаад л, оройтож боссон ч хичээлээсээ хоцрохгүй азтай байх чинь ээ.
Өнөөдөр бас л Хэжин ирээгүй. Бид дөрөв нийлэхээрээ сургуулиа нуртал хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөдөг юм сан. Тэр үеийг ч санаж байна шүү. Инсол, Миран хоёрыг хоолоо авахыг хүлээн зогсохдоо сул ширээ хайна. Даанч алга. Зөвхөн тэдний суудаг том ширээнд илүү зай байна. Тэдэнтэй нэгдэх хэрэгтэй юу? Яах вэ? Бас дээрээс нь охид над руу үнэхээр аймшигтай хараад байх юм. Би яачихсан юм бэ? Өө тийм л дээ. Тэхён бид хоёр хосууд. Түүний хажууд очоод хоолойгоо засан өөрийгөө ирснийг мэдэгдэв. Дараа нь аль чадахаараа эелдэг инээмсэглэл тодруулаад "Тэнд сууж болох уу?" хэмээн хоосон суудал руу дохилоо.
Тэхён - Мэдээж, хонгор минь.
Тэдний ширээнд суун хооллоход яагаад ч юм шууд л хоолны дуршил буурч, биеэ барьж эхэллээ. Миран, Инсол хоёр миний дэргэд мөн адил чимээгүй сууна. Ширээнд бид гурваас гадна Намжүүн, Жимин, Хусог, Тэхён амтархан хооллох бөгөөд дэмий л саяхан авсандаа баярлаж байсан тахианы махаараа тоглож суухад Тэхён таваг дээр минь хачир нэмж тавиад инээмсэглэлээ. Шулуухан хэлэхэд чи бол одоо үнэхээр илүү байна. Би Хэжиний асуудлыг шийдэх хэрэгтэй... Зөрүүлж инээсэн болоод Намжүүн рүү харахад тэр утсаараа оролдсон хэвээрээ байлаа. Ойлгож байна аа. Хэн нэгэнтэй үерхэх, хэн нэгэнд дурлах гэдэг тухайн хүний л асуудал. Найз охинтой болоод бусдад хэлэх эсэх бол хоёр хосын шийдэх зүйл. Гэвч... Гэвч би хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Хуучны Хэжинийг санаж байна. Миний найз. Миний нандин Хэжин.
YOU ARE READING
[✔︎] 𝐁𝐚𝐝𝐛𝐨𝐲 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
Fanfiction"Тэр чиний хувьд хэн юм?" "Мартаж чадахгүй хэр нь ээ буцаад очиж чадахгүй хүн." - Засан нийтэлж буй дөрөв дахь хувилбар. 2022 он.