v. perfect

1.9K 175 11
                                    

- Тэгэхээр... Миний шийтгэл юу юм?

Тэхён - Чи...

- Би...?

Ким Тэхён бол надад ямар ч шийтгэл өгч чадах хүн. Амархан биш гэдгийг юу юунаас илүү мэдэж байна. Магадгүй олон нийтийн газар чанга дуулах? Бүжиглэх? Таксинд мөнгөө төлөхгүй буух? Ямар нэг галзуу зүйл?

Тэхён - Одоо ямар улирал билээ?

- Намар...

Тэхён - Хоёулаа далай явъя.

- Тоглож байгаа биз дээ?

Тэхён - Үгүй ээ. Чиний шийтгэлийн төлөө явна.

Чаддаг сан бол энэ машиныг зогсоогоод хаашаа ч хамаагүй зугтах юм сан. Харамсалтай нь боломжгүй. Бие султай учраас хүйтэн далайн усанд орвол зүгээр өнгөрөхгүй байх даа... Намар жаахан нимгэн хувцаслахад л ханиад хүрдэг шүү дээ. Өнөөдөр зузаан цамц өмсдөг байж уу? хэмээн бодолд автан цонхоор байгаль ширтэн суухад тэр чимээгүй жолоо барьсаар. Мангар... Хэн чамайг жолоо барьж байхдаа ийм янзтай харагд гэсэн юм?

•••


Тэхён - Нэг, хоёр, гурав! За ороорой!

- Яаж дээ!

Тэхён - Шийтгэл бол шийтгэл шүү дээ, хатагтай.

Арай ядан далайн хүйтэн усанд хөлөө дүрээд, цааш гүйж биеэ бүтэн оруулан арав тоолчхоод чанга орилсоор гарч ирлээ. Хэт их даарснаас болж хөл салганан, эрүү чичрэх бөгөөд дотроо Тэхён гэх бусдын зовлонгоор жаргал хийдэг хүнийг мэддэг бүх муухай үгсээр харааж байлаа. Түүнд уурлахыг хүссэн ч ярих ч сөхөө байсангүй. Мэдээж хоцорсон нь миний буруу. Гэвч энэ... Бурхан минь, арай ч дээ! Элсэн дээр чичгэнэн зогсоход тэр алчуур нөмрүүлээд "Ямар байв?" хэмээн асуув. Нүд нь сонирхож буйг нь илтгэн гялалзаж, нүүрэнд нь инээмсэглэл тодорчээ. Түүний сониуч төрхийг хэсэг ажиж зогсоод саяхан төрсөн хорон санаагаа биелүүлэх гэж хичээсэн ч амжилт олсонгүй.

Тэхён - Хөөе!

Би алчуураа шидээд "Хөөе!" хэмээн илүү маягтайгаар дуурайв. Тэр араас минь гүйн "Чамайг барьдаг л юм бол болгоод өгнө дөө!"

- Тэг ээ, тэг! Амжилт хүсье!

Түүн рүү ус цацаад зугтан гүйхийг холоос харж буй хүмүүс биднийг үнэхээр сайхан залуу хос гэж бодож байгаа байх даа. Бид үерхэж байгаа хэдий ч бие биедээ дурлаад үерхээгүй, бүх зүйл зүгээр л тохиролцоо байсан. Гэхдээ...

[✔︎] 𝐁𝐚𝐝𝐛𝐨𝐲 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now