epilogue

2.1K 154 23
                                    

-Тэхёний талаас-

Хусог - Хөөе, залуу минь тайвширч үз!

    - Яаж тайвшрах юм бэ? Анхён ирж байна шүү дээ!

    Хусог жолоогоо алдахгүй гэсэндээ байн байн зам руу харж бас намайг тайвшир хэмээн үглэж байлаа. Өнөөдөр Анхён Америкаас ирж байгаа. Бид түүнийг тосохоор онгоцны буудал руу явж байна. Онгоц газардахад нэг минут дутуу байдаг гэтэл бид дахиад 8 км газар явах хэрэгтэй байдаг яах вэ?

    Гарын алга хөлөрч эхлэхэд хальт өмдөндөө үрэх бөгөөд арай гэж амьсгалж байв. Өнгөрсөн хугацаанд би их хичээсэн. Маш их хичээсэн. Бизнес чиглэлээр суралцаж төгсөөд албан ёсоор аавын компанийг өвөлж авсныхаа дараа жил гаран л ажилласан байх. Тэгээд би Суримд компаниа өгчихсөн. Надад Анхёнтой хамт амьдарч болох хангалттай их мөнгө бий. Тиймээс би ирээдүйгээ түүнтэй хамт бүтээхэд бэлэн байна. Уйтгартай бизнесээс бүр мөсөн явах цаг нь ч болсон биз. Шинээр эхлэх хүсэлтийг минь хүлээж авна гэдэгт ч итгэлтэй байна.

   Машин нисэх онгоцны буудлын гадаа ирж зогсоход би дахин нэг гүнзгий амьсгаа аваад буулаа. Онгоц аль хэдийн газардсан байх ба бид гэрлэн дохио хүлээн зогсохуй тэр минь гарч ирлээ. Тэнгэр рүү үзэсгэлэнтэй нүдээрээ ширтэж инээмсэглэн удалгүй бидний зүг харлаа. Тэр намайг хараад гайхсан бололтой хэсэг хөдөлгөөнгүй зогсож байгаад Инсолыг дуудах шиг болоход бидэн рүү алхаж эхэллээ. Би тэнэг хүн шиг маш их инээж, харц тулгарч чадалгүй ийш тийш харж байгаад түүний явж буй зүг хурдтай ирж буй машиныг олж харлаа. Эхлээд "арай ч үгүй байлгүй дээ" гэж бодоод итгэхийг хүсээгүй ч секунд тутам машин Анхёнд, Анхён бидэнд ойртоно. Би түүнд холд гэж хэлэх гэсэн ч амнаас нэг ч авиа гарсангүй. Дахин түүн рүү гүйх гэхэд Хусог гараас минь барин "Тэвчих хэрэгтэй" гэв. Тэдний нэг нь ч хурдны машиныг харахгүй байна гэж үү!

    Амжсангүй... Би түүнийг аварч чадсангүй. Тэр арван метр гаруй газар шидэгдэж, би түүн рүү хамаг хурдаараа гүйлээ. Үгүй ээ, түүнийг минь үхээгүй гээд хэлээд өгөөч дээ! Анхёныг энгэртээ наан тэвэрч, нулимс хяналтгүй урсана. Тэр арай гэж амьсгалахын сацуу цусаар ханиалгаж байлаа. "Ан-Анхён... Гуйя битгий үхээч дээ. Би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Орхисонд уучлаарай. Гомдоосонд уучлаарай. Одоо над дээр эргээд ирээч дээ. Надтай заавал нийлэхгүй байсан ч зүгээрээ. Зүгээр л амьдраач!" гээд цурхиран уйлж түүнийг чангаас чанга тэвэрч байлаа. Үүссэн шархыг нь харахаас ч сэтгэл шимширч, өөрийгөө оронд байгаасай гэж залбирна. Нүдээ аниад нээхэд тэр эдгэрсэн байдаггүй юм аа гэхэд ядаж би өвдөлтийг нь авч болохгүй юу?

[✔︎] 𝐁𝐚𝐝𝐛𝐨𝐲 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now