-ОДОО-
(Та нар анзаарсан бол эхлэхдээ "Өнгөрсөнд" гэж эхэлдэг)
Онгоц Сөүл хотод газардаж түм буман бужигнасан онгоцны буудлаас чемоданаа аван гарлаа. Машин замын цаана тэд бүгд инээлдэн зогсох ба би ч бас тэдний өөдөөс инээмсэглэлээ. Тэхён...
Түүнийг хараагүй их уджээ. Одоо улам сайхан залуу болчхож дээ. Тэр Суримтай сайхан амьдарч байгаа байх даа... Би их сургуулиа амжилттай төгсөөд одоо ерөнхийлөгчийн орчуулагч хийж байгаа. Энэ байж боломгүй мэт боловч тиймээ би ерөнхийлөгчийн орчуулагч. Бүр хамгийн шилдэг нь шүү.
•Өнгөрсөнд•
Тэр өдрөөс хойш Чанёол бид хоёр хивэндээ л байгаа. Би түүнд худлаа ярихгүй гэж амласан. Аль болох амлалтаа чадлаараа биелүүлэх гэж хичээх болно. Би дахиж түүнд худалч охин шиг харагдмааргүй байна.
Хичээл амрахад долоо хоног үлдсэн. Би Америк руу олон улсын харилцаа болон орчуулагчаар сурах гэж байгаа. Манай хэд бүгд сайн байгаа. Хэжин Хусог хоёр Америк руу явж амьдарна. Тэр хоёр тэндээ нэг компани байгуулаад амьдарна гэсэн юм л яриад байна лээ. Их л амархан бүтэх юм шиг ярьдаг хүмүүс шүү.
Жимин Инсол хоёр Францад амьдарна. Инсол Жимин хоёр хоёулаа загвар өмсөгч, фото модел. Тэнд мань хоёрыг нэг сургууль урилгаар сурах хүсэлт илгээсэн гэсэн. Ер нь тэндээ гайгүй сайн амьдрах байх аа. Найдаж байна.
Харин Миран Юнги хоёр Сөүлд байна. Миран уран зураачийн ангид орж Юнги продюсер болно. Юнгигийн аав нь өөрийн хоолны газраа Юнгид өгнө гээд, Юнги авахгүй гээд тэдний гэрт дэлхийн гурав дугаар дайн болж байна гэнэ лээ.
Жонгүг найз охинтой болсон. Удахгүй сүй тавина гэх сураг сонссон шүү. Ийм эрт сүй тавиад л золиг чинь... Харин Намжүүн, Жин ах хоёр одоо болтол ганц бие. Яахаараа ганц охин урхидаад авчхаж чаддаггүй байна аа. Хэрэггүй хацрын хонхорхой, хэрэггүй агаарын үнсэлт.
Харин... Тэхёний хувьд гэвэл жоохон хэцүү байдалд байгаа. Аав нь нас барж тэр компанийг нь өвөлж авахаар болсон гэсэн. Тэгээд ойрын хугацаандаа хичээлдээ ирэхгүй байгаа. Ирэх нь бараг ховор болсон шүү. Суримтай гайгүй сайн байгаа харагдсан. Явж явж Сурим их халамжтай юм билээ.
Бодолд дарагдан сууснаа сая л ухаарлаа. Хан багшийн "Юн Анхён!" гэх ууртай дуу намайг бодит ертөнцөд минь авчрав.
YOU ARE READING
[✔︎] 𝐁𝐚𝐝𝐛𝐨𝐲 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
Fanfiction"Тэр чиний хувьд хэн юм?" "Мартаж чадахгүй хэр нь ээ буцаад очиж чадахгүй хүн." - Засан нийтэлж буй дөрөв дахь хувилбар. 2022 он.