xviii. kiss

1.3K 125 15
                                    

    - Юу?

    Миний хариулт тэдэнд хамаагүй байсан бололтой шууд л чихэлдэж ядан орж ирлээ. Би үүдэнд гайхширан зогссон хэвээр тэднийг ажиглана.

Инсол - Гэртээ байгаа юм шиг байгаарай!

    - Арай дэндүүー

Хэжин -Энэ ч бас миний гэр. Тийм болохоор эсэргүүцэх хэрэггүй биз дээ?

    Манайд ирж болох ч яагаад заавал өнөөдөр гэж? Арай ч дээ... Ядаж байхад Тэхёнийг дагуулаад ирэх юм. Өнөөдөр болсон зүйлийн тухай тайван эргэцүүлэх цаг хэрэгтэй байхад... Уур ч хүрж, гомдол ч төрж дороо хэд хэд ориллоо. Одоо миний хөөрхөн амттанууд тэдний өмхийрсөн ходоод руу орох нь байна. Замбараагүй орхисон хүрэм болон гутлыг нь янзлаад, хэчнээн дургүй хүрч байсан ч түүнд ийм төрхөө харуулахгүй гэсэндээ инээмсэглэх аядан зочны өрөө рүү орвол тэд яг л бэлчиж байгаа мал шиг энд тэнд тараад суучихсан байв. Хэвтэх нь хэвтэж, суух нь сууж ширээн дээр байсан амттанууд маань шалаар нэг хөглөрнө. Би чипсээ задалж амжаагүй байсан штээ энэ муу Хусог задлаад бүр идэж байна.

Хусог - Ан хатагтай муухай харахаа болино уу!

    - Миний амттануудыг ердөө таван минутад дуусгасан байх шив.

Намжүүн - Дараа Тэхёнаар илүү ихийг авхуулаарай.

Тэхён - Ахаа!

Жимин - За би авч өгье өө.

    - Чи Инсолд хэрхэн романтик аргаар үерхэх санал тавихаа л бодсон нь өлзийтэй байх даа.

    Хусог Жиминийг шоолж инээж эхлэхэд Жонгүг уур амьсгалыг сэргээхээр "Залуусаа шилー" гээд үргэлжлүүлэх гэсэн ч хэн ч түүнийг авч хэлэлцээгүй юм.

    - Та нар ер нь намайг гэртээ оруулна гэдэгт бүр итгэлтэй байжээ.

Хэжин - Манай байшин, миний нэр дээр.

Инсол - Чи ямар Мираны занг мэдэхгүй биш дээ. Их ааштайー

    Миран "Хөөе!" гээд дэр авч шидэхэд би тэдэнтэй нэгдэн буйдан дээр суугаад "Тийм шүү! Миран үнэхээр зөрүүд бас ааштай. Найз залуудаа тохирсон гэхээс өөр үг алга!" хэмээлээ. Миран санаа алдан бууж өгснөө илэрхийлэн гараа өргөнгөө,
- Араар муулснаас л дээр юм даа.

Инсол - Шил эргүүлж тоглох уу?

Жонгүг - Би уг нь тэгж асуух гэж байсан шт. Анхён хүний яриа таслаад.

Намжүүн - Зарим нэг хосууд нь бие биеэ хардаад байх юм биш үү?

    Тийм шүү. Энд хоёр, үгүй ээ бүр гурван ч хосууд байна. Тэхён бид хоёр салаагүй байсан бол дөрөв байх байлаа.

Жонгүг - Уучлаарай би хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо. Явлаа шүү.

    - Заа, найз охин руугаа яв даа яв.

   Жонгүгийг явахтай зэрэгцэн Хэжин хувцсаа сольж дуусан ирлээ.

Хусог - Шилний хоёр талд таарсан хүмүүс бие биеэ үнсэнэ. Эсэргүүцэх боломжгүй, үнсэх даалгаврыг заавал гүйцэтгэнэ.

Миран - Би борлогдчихсон хүн шүү!

    Миран өөр хүнтэй таарсан ч Юнги сүртэй хүлээж авна гэж бодохгүй байна. Яахав жоохон тунирхаж магадгүй ч гайгүй. Харин Юнги өөр хүнтэй таарвал Миран галзуурах байх даа.

Хусог - Тоглоом эхэлсэн!

    Хамгийн эхний үнсэлцэх хүмүүсээр Согжин Намжүүн хоёр таарчих нь тэр.

Намжүүн - Та нар итгэлтэй байна уу?

Жин - Залуусаа нээрээ юу?

   Бүгд "Гарах ямар ч боломж байхгүй!" гээд зэвүүн инээмсэглэл тодруулна. Нэлээн удаан ноцолдож, эсэргүүцсэний эцэст тэд яг одоо үнсэлцэх гээд зогсож байна. Тэр хоёр өөд өөдөөсөө харж зогсоод голд нь Юнги толгойноос нь барьчихсан бэлтгэлийн байдалтай зогсоно. Тэдний уруул нийлэхэд бүгд орилолдон маяглацгаах үед Тэхён ч бас чанга чанга инээж байлаа. Их аз жаргалтай байх шив дээ... Өөдгүй амьтан. Үүний дараа Намжүүн Согжин хоёр уралдсаар гэрээс гарлаа. Аргагүй дээ хихи.

    Жимин, Инсол, Юнги, Миран, Хэжин, Хусог би бас Тэхён. Дараагийн эргүүлэлтэн дээр Юнги Инсол, Жимин Хусог, Хэжин Хусог нар таарлаа. Маяглаж маяглаж нэг юм Миран шил эргүүлэхээр болов. Над дээр хүн таарахгүй их азтай байх чинь ээ. Гэхдээ л дотроо Тэхёнийг хүсэх юм. Тэхён бид хоёр таарчихвал нэг бодлын сайхан сан.

    Юнги Миран Инсол Жимин Тэхён...

    БУРХАН МИНЬ ТЭХЁН БИД ХОЁР ТААРЧИХЛАА!

Миран - За алив хурдал!

    - Ю-Юу?

Миран - Хурдан үнсэлцээ! Энэ тоглоомыг дуусгацгаая.

    Зүрх минь хурдан хурдан лугшин цохилж, гэдсэнд өнөөх эрвээхэйнүүд нисэлдээд эхэлчихлээ. Хэзээ ингэж их догдолсон билээ? Сүүлийн өдрүүдэд дандаа шаналсан юм байна шүү дээ. Ким Тэхёнаас болж их ч нулимс унагасан даа. Хэчнээн их уйлсан ч, хэчнээн их хараасан ч энэ хүнийг огт мартаж чадахгүй юм.

    Тэхён бид хоёр өөд өөдөөсөө харж суун гүнзгий амьсгаа авлаа. Тэр ч бас надаас дутахгүй догдолж байгаа бололтой.

    Түүний ягаахан уруул минийх дээр буух үед орчлон ертөнцөөс тасран аз жаргалын мананд автлаа.

[✔︎] 𝐁𝐚𝐝𝐛𝐨𝐲 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now