Шаргал үстэй охин өөрийнхөө хүүхэлдэйн үсийг жижигхэн самаар самнан суухдаа цонхоор харагдах хүүхдүүдийг харна. Түүний хүүхэлдэй хэдий хуучирч муудсан байгаа ч охинд хамгийн чухал зүйл нь мэт байлаа. Охин гадаа тоглоомнуудаар тоглох хүүхдүүдийг хараад л чимээгүй сууна. Хүүхдүүдийн эцэг эх нь нэг нэгээрээ ирцгээн хүүхдүүдээ авсаар хамгийн сүүлд охин ганцаар үлдэх нь тэр. Цэцэрлэгийн асрагч эмэгтэй түүний гадуур хувцасыг аван: Сана! явцгаая! би чамайг хүргэж өгөх болхоор хурдлаарай! *инээмсэглэх* аав чинь өнөөдөр ирж чадахгүй гэж хэлсэн.
Сана толгой дохив. Сүүлийн хэдэн сар энэ үйл явдал тасралтгүй тохиож байлаа. Түүнийг цэцэрлэгт явж эхэлсэнээс хойш аав нь бусад хүүхдүүдийн эцэг эх шиг түүнийг авах нь битгий хэл хүргэж өгөх ч үгүй байв. Бүхнийг цэцэрлэгийн асрагч эмэгтэйгээр хийлгэнэ. Сана гэртээ орж ирээд өнөөх хүүхэлдэйгээ буйдан дээр эвтэйхэн суулгав.
Гэрт ч мөн үйлчлэгч эгчээс өөр хэн ч байхгүй байлаа. Сана түүний зүг хараад үргэлжлүүлэн эвтэйхэн суулгасан хүүхэлдэйгээ тэврэн авав. Тэр үсийг нь илсээр амандаа дуу аялахад үйлчлэгч эмэгтэй түүнийг хараад санаа алдав.
- Надтай хамт тогломоор байна уу?
Сана: *толгой сэгсрэх*
- Амттан идэх үү? чи чамд амттай зүйл ихийг хийж өгч чадна шүү! ммм? ммм? гэсээр үйлчлэгч эмэгтэй Санагийн хоёр талд гаран эргэлдэхэд Сана түүний өөдөөс том нүдлэн хараад дахиад л толгой сэгсрэв. Үйлчлэгч эмэгтэй санаа алдан хийж байсан ажилаа үргэлжлүүлэхээр түүнээс холдов. Сана чимээгүй л сууна. Орой болж Сана хоол идчихээд үргэлжлүүлэн буйдан дээрсуусаар л... магадгүй тэр аавыгаа хүлээж байгаа байх!
Гэсэн ч түүний аав ирсэнгүй!
Үйлчлэгч эмэгтэй Санаг буйдан дээр эв хавгүй унтаж байгааг хараад тэврэн өрөөнд нь оруулав. Гэсэн ч тэр Санагийн хамгаас илүү хайрладаг хүүхэлдэйг буйдан дээр үлдээсэн байв.
Маргааш нь Сана сэрээд хамгийн эхлээд хүүхэлдэйгээ хайн эргэн тойрноо харсан ч алга байгаад нь уйлж эхлэх нь тэр. Түүний уйлах дуунаар аав нь орж ирэн: Юу болоод байгаа юм? тайван ч цай уулгахгүй!!! гэж чанга хэлэхэд Сана: Миний хүүхэлдэй?
- Аан! өчигдөр хаячихсан!
Аав нь ийн хэлээд шууд л гарч явахад Сана том нүдэлсээр уйлахгүйг чимээн орон дээрээ сууна. Түүний амьдралын хамгийн гунигтай мөч магадгүй энэ үе байх! ээжээс нь үлдсэн ганц зүйл нь үгүй болжээ. Охинд ээжийг нь санагдуулах нэг ч зүйл үлдсэнгүй... тэр өрөвдөлтэй харагдаж байв. Үйлчлэгч эмэгтэй түүнийг харсаар санаа алдав. Тэр өөрийгөө буруутгана. Магадгүй тэр л өнгөрсөн шөнө буйдан дээрээс хүүхэлдэйг авчихсан бол охин одоо ийм байдалтай байхгүй байх байсан! эмэгтэй шууд л гэрээс гаран хогийн цэгрүү гүйв. Тэр ууттай хог бүрийг хараад ухаж эхлэхдээ нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байлаа. Охины өрөвдөлтэй төрхийг харахыг хүсэхгүй байгаадаа тэр хичээнгүйлэн зогсоно. Гэсэн ч тэр хуучирсан хүүхэлдэйг олсонгүй!
VOCÊ ESTÁ LENDO
🔱DOLL🔱 /Дууссан/
FanficЧи бол миний амьдралд гарч ирсэн хамгийн чухал хүүхэлдэй #3 in FANFICTION Public: 2019.01.26 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.