7. "Цэнгүүн дээр..."

231 26 3
                                    

Тэхёны хийж бүрэн дуусаагүй ч бараг бэлэг болсон хүүхэлдэйрүүгээ харсаар сууна. Өрөөнд аав нь орж ирэхэд Тэхён: Та баяртай байна уу?

Түүний аав үг хэлэлгүй сандал дээр суухад Тэхён түүний өөдөөс харан: Би өнөөдөр очих болхоор та өөрөө шийддээ! гэхэд аав нь чимээгүй хэсэг суугаад дараа нь ширээн дээр нь авч орж ирсэн бичиг цаасаа тавин: Би өнөөдөр очихгүй ээ! гэв.

Тэхён түүнийг гарч явахад ширээн дээрхи бичиг цаасыг харлаа. Энэ түүний их сургуулийн баярын цэнгүүний урилга байх бөгөөд хүндэт зочиноор уригдсан байх аж. Тэхён санаа алдаад өнөөх урилгаа ширээн дээрээ шидчихээд гарч явахад урт коридорт аав нь чимээгүй цааш харан зогссон байв. Тэхён түүнийг өнгөрч алхан: Би явчихаад ирье! гэх нь тэр. 

Тэхён явсаар хотоос зайтай оршуулгын газар ирлээ. Тэр том бөгөөд тодоор бичигдсэн ахынхаа нэрний өмнө ирээд булшний чулууг нь илэв. 

Тэхён: Удаан уулзаагүй юм байна. Сайн байгаа л байлгүй! гээд халааснаасаа иштэй чихэр гаргаж ирэн чулуун тавцан дээр тавив. Тэр инээх аядаад урд нь суулаа. 

Тэхён: Би сургуулийнхаа хүндэт зочиноор уригдсан. Таны хамгийн их хүсэж байсан зүйл чинь байсан биздээ. Урлагын сургууль гэхэд цөөхөн оюутантай юм байж том цэнгүүн зохион байгуулж байгаад нь гайхаж байна. Та амьд байсан бол миний оронд уригдах байсан гэдэгт итгэлтэй л байна шүү! 

Тэр хэсэг чимээгүй суугаад дахин үг хэлэв. 

Тэхён: Би дурлаж байх шиг байна... өнөөдөр ирсэн гол шалтгаан нь энэ л байсан юм. Таны хамгийн ихээр надаас хүсдэг байсан зүйл... би ойлгосон таны юу мэдэрдэг байсныг, намайг ямар хүн болгох гэж байсныг... энэ их хөгжилтэй юм... юу ч боддоггүй байсан надад өдөр ирэх тусам олон хүмүүсийг талаарх олон зүйлс бодогдож, ямар нэг сайн зүйл бодохыг хичээдэг болсон. Зүгээр л хожуу ойлгож байгаад харамсаж байна. Уур хүрмээр юм... наад газартай зүгээр хэвтээд байх сайхан байна уу? 

Тэхён урт амьсгаа аваад чимээгүй болоход салхи салхилаж тэр хоёр гараа урдаа тавив. Түүний нулимс урьдын адилаар газарт нэг хоёроороо тусан тэр чимээгүй уйлах аж. Түүний амнаас дахиж нэг ч үг гарсангүй. Тэр чимээгүй уйлан суусаар нар жаргах үед дээш бослоо. 

Тэхён: Би ингээд явлаа. 

***

Тэхён ажил дээрээ ирээд Сана-руу залгав. Удалгүй тэр ч хүрэлцэн ирэхэд Тэхён өөрийнхөө хийсэн бүтээлийг үзүүлэв. Энэ дуусаагүй байсан ч Санад сайнаар нөлөөлсөн байлаа. Түүний биеийн хэлбэр төгс бүтээгдсэн байх бөгөөд нүүр бөгөөд үс нь бэлэн болоогүй байв. Тэд уулзсанаасаа хойш бие биерүүгээ харалгүй зөвхөн хүүхэлдэйний талаар ярих бөгөөд Тэхёнд энэ үе хамгийн хэцүү нь байв. Түүний нүдэнд өнөөх үнсэлцэж буй дүр зураглал харагдаж тэр үг бүрээ болгоомжтой гэгч нь хэлж байв. Сана хүүхэлдэйнд хийж болох хэдэн санаа хэлээд явах болоход Тэхён ч мөн адил өөрийнхөө санааг тодорхой хэлэв. Тэдний хэн хэн нь ажлын талаар л ярьна. Сана бугуйн цагаа хараад явах болсоноо хэлэв. Тэхён түүнийг гаргаж өгөхөд Сана: Амралтын өдөр уулзах байх~ тэр үед энэ хөндий байдал чинь жоохон ч болов өөрчлөгдсөн байна гэдэгт итгэлтэй байна... 

🔱DOLL🔱 /Дууссан/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon