10. "Минийх"

298 26 0
                                    

Жимин: Чи наадахаа хэр удаан ширтэж суух гэсэн юм?

Жимин хэсэг чимээгүй суугаад Тэхёны нэрийг дуудахад Тэхён гэнэт ухаан орон хундагаa өргөв. Тэр хундагыг хоослоод өөртөө дахин дарс хийж авахад Жимин түүнийг дахин дуудлаа. Энэ удаад Тэхён хариу үзүүлсэнгүй. Жимин санаа алдан түүний хундагыг булааж авахад Тэхён түүний зүг асуулт эрсэн маягтай харахад тэр толгой сэгсрэв. 

Жимин: Чи ер нь яах гэж намайг дуудсан юм? 

Тэхён хэсэг чимээгүй суугаад дахин урдах хундагаа хоослон: Жимин чи манай ахыг хэр сайн мэддэг вэ? 

Жимин: Жин ахын танилууд нь түүнийг мэдэхгүй байна гэдэг ховор шд! тэр их нээлттэй хүн... 

Тэхён: Тэгвэл би тэр танилуудаас нь ч дор хүн юм шиг байна. 

Жимин: Юу гэсэн үг юм? 

Тэхён хүчтэй санаа алдаад чимээгүй болоход Жимин тэрнийг тохойлдов. 

Тэхён ярвайн: Өвдөж байна.. 

Жимин: Юу гээд тэнэгтээд байгаа юм? чи дүү нь юм байгаа биздээ? сайн бодооч... гэж ууртайхан хэлчихээд дээш босоход Тэхён түүнийг анхаарсангүй. 

Жимин: Угаалгын өрөө орчихоод ирэх хооронд жоохон хүн шиг ухаантай болчихсон байгаарай! гээд явлаа. Түүнийг явсаны дараа Тэхён найзынхаа хэлсэн үгийг анхааралтай гэгч нь бодсоор дээш буйдангийн түшлэг налан хэвтэв. Тэр ахынхаа тухай бусад хүмүүсээс ч илүү мэддэг гэж өөрийгөө боддог байсан... гэтэл одоогийн энэ байдал юу юм бэ? Тэхён бүрэн төөрөгдөлд автсан байлаа. Тэр ахынхаа танилцуулах гээд байсан хүнийг Сана гэдгийг ч анзаарах сөхөөгүй байсан юм. Хэсэг хугацаа өнгөрч Тэхёны энэ бодож суух байдлыг харсан Жимин ярвайсаар хажууд нь ирж суув. 

Жимин: Чиний яг юунд шаналаад байгааг чинь ойлгохгүй байгаа ч... ах чинь үнэхээр чиний наад асуудалтай чинь холбоотой юм уу? 

Тэхён толгой сэгсрэв. 

Жимин: Тэгээд юу~~

Тэхён түүний яриаг таслан гэнэт өндийн: Түүний хайртай эмэгтэйд би хайртай... 

Жимин түүний гэнэтийн өгүүлбэрт цочирдсондоо ханиан: ЮУ? юу гээд тэнэг юм яриад байгаа юм... та хоёр нэг хүнд сайн байна гэдэг боломжгүй... тэглээ ч Жин ах дадлагын багшдаа сайн байсан.. 

Тэхён түүний зүг гайхан харахад Жимин: Чи мэдээгүй юм уу? Тэр сургуульдаа шинээр ирсэн дадлагын багшид сайн байсан шд... гэхдээ тэр нь нөхөртэй хүн байж таарсан байна лээ... найзууд нь тэгж байсан. Гэхдээ чи тэр эмэгтэйг ахынхаа оршуулга дээр хараагүй юм уу? 

🔱DOLL🔱 /Дууссан/حيث تعيش القصص. اكتشف الآن