Сана ширээн дээрх аяга кофэруу ширтсээр чимээгүй суухад Тэхён түүнийг ажигласаар урт амьсгаа аван: Хатагтай надад нэг зүйл сонирхолтой санагдсан төдий... хэдэн өдрийн өмнө би клубт харсан юм л даа!
Сана дээш харахад Тэхён асуух асуултаа залгисан мэт чимээгүй болоход Сана инээмсэглэн: Харчихсан юм уу?
Тэхён толгой дохиход Сана: Зүгээр л тэр өдөр, тэр цагт тогтмол заншил болчихсон мэт байдаг л зүйл л дээ!
Тэхён: Яагаад?
Сана дахиад л инээмсэглэн: Өөрийн гэм нүглээ бодож тайвширдаг юм... тэр өдөр энэ хорвоо дээр ганцаараа байгаагаа хамгийн ихээр мэдэрдэг!
Тэхён дахин урт амьсгаа авахад Сана инээмсэглэн: Улам гайхаж байгаа байх л даа! миний амьдрал нэгэн хэвийн мэт харагдаж байгаа ч зарим талаараа ялгаатай төдий зүйл л байгаа юм...
Тэхён чимээгүй өөрийн зурах зурагт анхаарлаа хандуулахад Сана: Би хэр удаан ингэж суух вэ?
Сана хоёр цаг шахуу хөдлөлгүй нүүрнийхээ хэлбэрийг хэмжүүлж, зуруулан суусан аж. Харин Тэхён өөрийн хийж болох хамгийн удаанаар бүхнийг хийнэ. Тэр Санаг ажиглахыг, харахыг хүссэндээ хурдан хийх гэж хичээсэн ч болж өгөхгүй байлаа. Санагийн асуултыг сонссон Тэхён: Уучлаарай, төвөгтэй байгаа байх~ *инээх* би иймэрхүү тал дээрээ жоохон удаан юм л даа! Уйтгартай байгаа бол бид ярилцаж болно шүү дээ! гэж өөрт ашигтай байдлыг үүсгэхийн тулд ийм хариулт өгөхөд Сана толгой дохив.
Сана: Хүүхэлдэй хийх сонирхолтой юу?
Сана үнэхээр уйдсан байв. Тэр дотно биш хүнээсээ хэзээ ч богино, жижиг хэмжээний асуулт асуухгүй нэгэн!
Тэхён: Мэдээж сонирхолтой! энэ хувцасны зураг зураг чамтай л ижил зүйл л дээ! хүүхэлдэй хийх нь бүх зүйлийг зэрэг хийх хэрэгтэй болдог. Үүнд олон мэдрэмж хэрэгтэй! хэлбэр дүрс, өнгө будгийн холимог гээл хүний биеийн бүх зүйл зэрэг ажилдаг гэж хэлэх нь зөв байх!
Сана: Надтай адил гэнэ ээ?
Тэхён: Тийм ээ!
Сана инээн: Одоо хийж байгаа зүйл чинь ч сонирхолтой байна уу?
Тэхён: Мэдээж!
Сана: Ярилцах нь зугаатай байгаа бололтой!
Тэхён түүний өөдөөс хараад удалгүй түрүүний асуулт хүүхэлдэйн талаар биш өөрдийнхөө ярианы талаар асуусан болохыг мэдсэн ч царайны хувирал үзүүлсэнгүй түүнээс зөрүүлэн асуулт асуув.
Тэхён: Хэзээнээс загвар зохиож эхэлсэн юм бэ?
Сана: Зургаан жилийн өмнөөс~ гэхдээ зурж эхэлсэн нь хүүхэд байхаасаа л...
Тэхён: Сонирхолтой байсан байх даа!
Сана: Анх сонирхолтой байсан! одоо бол мэдэхгүй л юм. Хэзээнээс загвар зохиох үйл явцаас сайхан мэдрэмж авахаа больсоноо мэдэхгүй байна!
Тэхён түүний зурагруу харсаар дээш харахдаа Санагийн нүдэн дээр төвлөрөв. Тэр гунигтай, уйтгартай нүд олж хараад санаа алдахад Сана: Миний загвараас болж ойр дотны хүмүүс маань их хэцүү байдалд байсан! өдөр бүр л өрөөндөө үлдэж зураг зурахаас өөр зүйл мэддэггүй байлаа! хамгийн анх зурсан төгс гэмээр бүтээл минь машин дотор зурагдаж байсан юм. Зурж дуусаад гэрийнхэндээ харуулсан ч тогтож харж чадаагүй юм.
Тэхён: Дараа нь дахиад үзүүлсэн үү?
Сана муухан инээмсэглээд: Дахиж харж чадахааргүй байдал үүссэн л дээ!
Тэхён гайхан харж байхад Сана: Магадгүй сонссон л байх! 13 жилийн өмнө авто машины осолоос болж солонгос улсын хамгийн том үйлдвэр дэлбэрч байсныг~ гэхэд Тэхён толгой дохив. Энэ зүйлийг хүн бүхэн мэдэхээр тийм том зүйл!
Сана: Тэр чинь миний буруугаас болсон хэрэг!
Тэхён том харсаар бодлоо цэгцлэн тэрхүү үйлдвэр яаж, хэрхэн дэлбэрсэнийг бодсоор амьд үлдсэн хүн нь ганц охин байсныг санасаар том нүдлэн дээш харахад Сана: Ингэж харах хэрэггүй дээ! би хэдий нь дасчихсан болхоор *инээмсэглэх* зүгээр л зурагаа зурж дуусгах хэрэгтэй гэж бодож байна!
Тэхён энэ харилцан ярианы дараа Тэхён тайван байдлаа алдчихсан байв. Энэ бол авто машин үйлдвэрийн шатахуун түгээгүүрийн хэсэгт хүчтэй мөргөн орж ирсэнээс болж үйлдвэрийн бүх хэсэг нэгэн зэрэг дэлбэрч бүтэн өдрийн турш унтраах гэж оролдсон том хэрэг юм! үүнийг мартья гээд ч мартаж чадахааргүй зүйл шүү дээ!
Тэхён зурж байгаа зурагруугаа харсаар санаа алдан: Өнөөдөртөө энэ хүрээд дуусч байна!
Сана: Үнэндээ үргэлжлүүлэн асуулт асуух болов уу? гэж бодож байлаа.
Тэхён чимээгүй суухад Сана: Уг нь би хариулмаар байсан юмсан! гээд суудлаасаа босоход Тэхён: Над~
Сана: Мм?
Тэхён: Надтай хамт оройн хоол идэхийг зөвшөөрөөч!
Сана: Би~
Тэхён түүний яриаг таслан: Тэр үед асуусан бүх асуултанд минь хариулаач!
Сана түүний өөдөөс харж байгаад толгой дохив. Энэ оройн хоол тэдний хувьд хэн хэнд нь гайхширам зүйл байв. Тэхёны хувьд хэзээ ч бодоогүй зүйлээ хэдхэн минутыг өмнө бодож санах зүйлгүй шууд хэлчихсэнд, Санагийн хувьд дотно биш хүндээ оройн хоол идэхийг зөвшөөрөх үйл явцад, энэ тэднийг хангалттай гайхшируулна.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
BONUS бичихгүй гэж бодож байсан ч бичмээр санагдаад кк~
ESTÁS LEYENDO
🔱DOLL🔱 /Дууссан/
FanficЧи бол миний амьдралд гарч ирсэн хамгийн чухал хүүхэлдэй #3 in FANFICTION Public: 2019.01.26 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.