Эрлийз chapter 1

1.8K 113 2
                                    

Сайн байцгаана уу миний нэрийг (чиний/нэр) гэдэг . Би цагаан диваажин гэх эрлийз худалддаг дэлгүүрт 4 жил амьдарж байна . Би анх энд 12 настай байхдаа ирж байсан . Энэ газар нэр шигээ тийм сайхан газар биш . Энэ газар бидэн шиг эрлийзүүдэд бол там мэт . Би цайвар цэнхэр хараацайн далавчтай үүндээ ч би өөрийгөө маш азтайд тооцдог учир нь чи жирийн л цагаан , хар эсвэл бор өнгийн далавчтай бол чи шавжнаас ч дор үзэгдэнэ . Харин минийх шиг ховор далавчтай бол чамайг хэр баргийн зодоод байхгүй . Тиймээ зодох , зодох бол харин ч наад захын зүйл тэд бүүр биднийг алах ч эрхтэй . Чи эрлийз болж төрсөн л бол өөрийгөө сайхан амьдрал олно гэж мөрөөдөөд хэрэггүй гэж зөвөлье . Амьдрал бидэн шиг эрлийзүүдийг юман чинээ ч тоохгүй няц гишгэж хаядаг . Дэлхий дээр хүн ба жигүүртэн , хүн ба нохой , хүн ба муур , хүн ба туулай гэх мэт олон эрлийзүүд байдаг . Зарим улс эрлийзүүдийг төрсөн даруй шууд цаазалдаг бол зарим улсад эрлийзүүд хүмүүс шиг ажилж амьдрах эрхтэй байдаг . Миний амьдарж буй өмнөд солонгос эрлийзүүдийг эд зүйл шигээ бодон тэжээвэр амьтанаа болгодог . Өнөөдөр би 16 нас хүрж байгаа тийм болохоор би яаж ийж байгаад эзэнтэй болохыг хүснэ . Эндхийн нэг дүрэм бол чи 16 нас хүрсэн л бол заавал эзэнтэй бол эсвэл үх . Тиймээс би өнөөдөр дуудлага худалдаанд орно . Чи 16 нас хүрээгүй бол дуудлага худалдаанд орохгүй харин хүмүүс ирж чамайг харж харж авах үгүйгээ шийддэг . Энэ бол миний хамгийн үзэн яддаг зүйл бид хүмүүсээс дутахаар юу ч байхгүй би зүрхтэй сэтгэлтэй өөрийн гэсэн зан ааш гээд хүмүүстэй л ижилхэн байтал бидэнтэй тэд амьгүй зүйлтэй харьцаж байгаа мэт л байдаг . " За алив гараад ир өнөөдөр чи зарагдахгүй бол үхсэн гэж мэдээрэй " гэж хатуухан дуугаар эндхийн ажилчин эр хэлээд торыг минь онгойлгоод намайг чирэн явлаа . Тайзан луу намайг дагуулсаар тэнд намайг орхин яваад хөшгийг нээхэд баячууд суудалдаа тухтай гэхчин суугаад намайг нүдээрээ шалган нүцгэлэх мэт . " За эрхэмсэг ноёд хадагтай нараа та нарын өмнө манай ховрын бараа зогсож байна . Цайвар цэнхэр далавчтай эрлийз тийм ч амархан олдохгүй шүү ! Тиймээс одоо үнээ хаяалцья . За 5 саяаас эхэлнэ " гэж хэлж дуусаагүй байхад нь хүмүүс үнээ аль хэдийнэ хэлж эхлэв .15 сая , 17 сая ,22 сая гээд л энд тэндээс орилолдож байв . Ийнхүү эцсийн үнэ 69 сая дээр тогтлоо . "Өөр илүү өндөр үнэ үгүй бол 69 саяаар зарагдалаа шүү , тоолж эхэлцгээе Нэг ! Хоёр ! Гу"-"100 сая " гэж хойноос нэгэн царайлаг залуу хашгирлаа . " Өөр үнэ хэлэх хүн байна уу ? Нэг Хоёр Гурав 100 саяаар Ким ноёнтонд зарагдлаа " .Тэр л үед миний амьдрал оронгоороо эргэсэн юм .

Hybrid [ДУУССАН]Where stories live. Discover now