Эрлийз chapter 9

614 71 2
                                    

Тэр шөнө би унтаж чадаагүй хичнээн хаалгаа цоожлосон ч аюулгүй санагдахгүй л байлаа . Нэг мэдэхэд өглөө аль хэдийнэ болсон ч сэтгэл нэг л тайвширж өгөхгүй юм . "Ингээд нэмэр алга гарж жоохон алхахаас " гэж өөртөө хэлчихээд орноосоо босож гараад харшны дотор хэсэг жаал алхав . Өөрийн мэдэлгүй би хөгжмийн танхимд ирсэн байв . Эргэж хараад буцаад явах гэж байгаад төгөлдөр хуурын аялгууг сонсоод зогсов . Тэр сайхан аянд нь татагдаж удал үгүй ойртон үзвээс Юнги төгөлдөр хууран дээр суугаад намуухан сайхан ая дарж байлаа . Аянд нь согтсон би түүнийг надруу эргэж харсаныг ч мэдээгүй байхад " Чи энд юу хийж байгаан ?" гэж тэрнийг хэлэхэд л би ховсноосоо сэрлээ . Тэнэг юм шиг түүнлүү бантсандаа гөлрөн юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй зогсож байхад минь Юнги миний зүгрүү алхан ирж " Зүгээр үү чи нэг л ядарсан харагдаж байна нааш ир " гээд миний гараас татан төгөлдөр хуурны сандал дээр дагуулан намайг тэнд суулгав . Яг яах гээд байгааг нь би тухайн үед сайн ойлгоогүй бөгөөд түүний хүйтэн харцнаас нь болоод би ч ингээд өнгөрлөө гэж бодож байтал тэр миний дэргэд суугаад толгойг минь өөрийн мөрөн дээр тавьлаа . Түүний энэ гэнэт гаргасан үйлдэл намайг сандарган нүүр минь улайж өөрийн эрхгүй үсрэн босов . Миний ичсэн царай руу тэр ширтэн " Нааш раа би ямар чамайг хазаад идэх гэж байгаа бишдээ зүгээр суугаадхаа " гэж хэллээ . Амнаас минь яаж хичээсэн ч үг нийлж гарах байтугай авиа ч гарахгүй байсан тул үг дуугуй суулаа . "Чи унтаж амраагүй харагдаж байна намайг налаад дэрлэ " гэж хэлэхэд нь би бодож бодож үгүй гэж хэлж чадалгүй толгойгоо зөөлөн гэгч нь түүний мөрөн дээр тавьлаа . Намайг түүнийг налсан даруйд тэр намуухан уянгалаг аялгуу тоглож эхэллээ . Яагаад ч юм түүний хажууд ингээд суух надад таалагдаж түүнтэй хамт байхад нэг л аюулгүй санагдана . Сэтгэлийг минь амраасан энэ хором мөчийг битгий дуусаасай гэж би дотроо хүснэ . Энэ тайван сайхан орчинд байхдаа л би өөрийгөө ямар их ядарсанаа мэдэж нүд бага багаар анилдан өөрөө ч мэдэлгүй би зүүрмэглээд өгчээ . Харамсалтай нь намайг унтсаны дараа Юнги намайг тэврэн өргөж өөрийн өрөөндөө зөөн авчраад миний дээрээс хөнжил тавьж миний хацрыг зөөлөн гэгч нь илсэнийг би мэдээгүй юм . Хичнээн сайхан байсан ч би энэ нойрноосоо сэрэх болов . Сэрээд хартал танихгүй өрөөнд байгаагаа хараад сандарж "яаанаа юу болсон юм бол би яаж яваад-" гэж өөрийн мэдэлгүй бодлоо амаараа ярьсанаа мэдэлгүй бувтнаж байхад минь Юнги яриаг минь таслан орж ирээд " Чамайг унтаад өгсөн болохоор би чамайг өрөөндөө оруулаад тавьчихсан дээрээс нь би чамайг яагаачгүй болохоор битгий санаа зов " гэв . Би бас л өөрийн мэдэлгүй "Таньтай байх аюулгүй санагдсан шд " гэж хэлсэнийхээ дараа юу хэлсэнээ ухаарж амаа бушуухан дарлаа . Миний хэлсэн үгийг тэр сонсчихоод нүүрэндээ инээмсэглэл тодруулаад "яагаад тэгж санагдсан юм " гэж асуулаа . "Зүгээр л " гэж товч бөгөөд тодорхой хариулав .Өмнө түүний ширүүн харцыг л хардаг байсан болохоор түүний инээхийг харах надад  шинэ зүйл байлаа . Мөн дотроо түүний хараагүй энэ талыг харсандаа маш их баярлаж билээ . "Нээрээ (ч/н)-аа чамайг түрүүн Намжүүн хайгаад байсан шүү одоо очсон чинь дээр байх" гэж хэллээ . "Аан за намайг өрөөндөө амруулсанд баярлалаа би одоо ингээд явлаа баяртай" гэж хэлээд гялс гэгч нь гүйгээд гарлаа . Тэнд удаан байвал би өөрийгөө онигоонд хийх юм зөндөө хийж магадгүй гэж айсандаа хамаг хурдаараа гарсан юм . Би тэндээс шууд Намжүүний ажлын өрөө рүү явтал аз болоход тэр тэнд байсан юм . "Та намайг хайж байсан гэж сонслоо та ямар хэргээр намайг эрж байсан юм ?"  гэхэд минь тэр надруу ойртоод "Би чиний хэлсэнээр бүгдийг хийсэн гэхдээ тагнуул ажилчидийн дунд байгаагүй " гэж хэлчихээд миний мөрнөөс барьж намайг өөрлүүгээ улам ойртуулан татаж чихэнд минь ингэж хэлэв " Тагнуул эрлийзүүдийн дунд байна " .
.
.
.
.
Пөөх би ч том зүйлийг энэ хэсэгдээ нээлээдээ ямар байвдаа Шюгатай цагийг ингэж өнгөрөөж байна гэж төсөөлөх романтик биш гэж үү <3 <3 хэрэв уншигч нар минь сэтгэгдлээр намайгаа булахд байвал би бас урам авж улам гоё сонирхолтой хэсгүүд бичих болно шүү !!!!!

Hybrid [ДУУССАН]Where stories live. Discover now