Эрлийз chapter 7

692 67 1
                                    

Өглөөний зөөлөн нарны илч нүүрэн дээр минь тусах тэр мөчид би сайхан нойрноосоо сэрлээ . Сүүлд хар дарснаас хойш би дахиж хар дараагүй . Гэхдээ хар дархгүй байна гээд би тайван байна гэсэн үг биш . Хэзээ нэгэн өдөр энэ жаргал минь дуусах вий гэж ирээдүйд санаа зовно . Өглөө болж байгаа болохоор би муу зүйлийн тухай бодохыг хүссэнгүй . "(Ч/н)-аа чамайг Намжүүн уулзалтын өрөөнд дуудуулж байна " гэж танихгүй нэгэн хаалгыг минь тогшин хэллээ . Өөдөөс нь би за гэж хэлчихээд Намжүүнийг хүлээлгэхийг хүссэнгүй хурдхан шиг гарлаа . Алхсаар байгаад уулзалтын өрөөнд ирээд хаалга тогштол ороод ир гэсэн хариу сонстлоо . Намайг ороход Намжүүн ганцаараа байлаа . "Та намайг нөгөө хэргээр дуудуулсан уу ?" гэж би зориг гарган хэллээ . "Тиймээ чиний зөв " гэв . Та нар яг ямар юм яриад байгаа юм бол гэж гайхаж байвал өнгөрсөнг та нарт харуулья . Хусогтой хамт бүжиг сурсан тэр өдөр түүнтэй хамт байж байгаад гэнэт миний толгойд ийм санаа төрсөн юм . "Бигхит дотор нэг урвагч байгаа гэж та нар ярьж байсан байхаа " гэж намайг хэлэхэд тэр "Тиймээ бидний дунд нэг харх байгаа тэрнээс болж бид золтой л үхчээгүй гэхдээ чи үүгээр яах гэж байгаан " гэхэд нь би " Надад тэр хархыг барих нэг арга байна тиймээс Хоби ахаа та үүнийг Намжүүнд хэлээд өгөөч " гэж гуйсан . Тиймээс тэр санааг минь сонсох гэж одоо намайг дуудсийм . "Би ингэж бодсон одоо дайсны тал зөвхөн бидний нүүх газрын байршлыг мэдэхийг хүсэж байгаа байх тиймээс эхлээд бид 68 ажилчидаа шалгах хэрэгтэй . Тэгэхийн тулд бүх ажилчидаа нэг нэгээр нь дуудаад бүгдэнд нь өөр өөр газар заагаад бид тэнд нүүх гэж байгаа хамгийн гол нь чамайг үнэнч гэдгийг чинь мэдэж байгаа болохоор бид зөвхөн чамд л хэлж байгаа гэж хэлээд орхи" гээд би ярьж дуусаагүй байтал " тэгээд хэлсэн газруудаа шалгаж байгаад урвагчыг олно гайхалтай (ч/н)-аа чиний энэ санаа үнэхээр бүтэмжтэй сонсогдож байна "гэж намайг магтлаа . "Гэхдээ би зөвхөн чамтай энийг ярих гэж дуудаагүй чамтай би цагийг өнгөрөөхийг хүссэн юм би чамайг Кафкагын эмгэнэлийг уншдаг гэж дуулсан " "аан тийм би тэр номонд яагаад ч юм татагдаад байх юм магадгүй кафка бид хоёр хоорондоо хитэрхий төстэй болоод ч тэр үү мэдэхгүй юм харин та тэр номны юунд нь дуртай юм " гэсэн асуултанд минь тэр бодож бодож " Магадгүй би Жосэптэй өөрийгөө төстэй гэж боддогтой холбоотой байх " гэж хэлсэнийг нь би эсэргүүцэж "гэхдээ Жосэп чинь хулчигар амиа бодсон нэгэн та яагаад өөрийгөө түүнтэй ингэж адилтгаж байгаан бэ ?" гэлээ . "Тиймээ тэр хулчигар бас амиа гэхдээ тэр маш их айдаг хайрлахаас харин  би гэж нэг юм түүнтэй энэ талаараа хитэрхий ижилхэн юм уул нь би өөрийгөө Алех гэж бодох дуртай байсан ч үнэн тийм биш бололтой  " гээд санаа алдав . "Би танийг Жосэп эсвэл Алех аль нь ч биш гэж бодож байна . Би танийг Кафкагын дурлалт залуу Брэндон гэж бодож байна тэр бол жирийн өөрийн бодолдоо үнэнч нэгэн бөгөөд хайрлахаас тань шиг айдаг байсан гэвч Кафкатай уулзсанаар тэр өөрчлөгдсөн " гэж юу ч бодолгүй хэллээ . Дараа нь юу хэлсэнээ бодоод гэнэт маш ичгэвтэр юм хэлсэндээ санаа зовов . " Тэгэхээр та надад хайр гэгчийг заах нэгэн юм биздээ дурлалт бүсгүй минь " гэж хэлэхэд нь би сандарж нүүр минь дүрэлзэж буй гал мэт улайсав . "За би тоглосон юмаа өө миний уулзалтын цаг болчихлоо хамт байсанд маш их баярлалаа за баяртай " гээд намайг үдэв . Өрөөндөө би аль хэдийнэ ороод ирсэн мөртлөө би тайвширч үл чадна . Гэтэл нүдний минь үзүүрт гэнэт танихгүй яагаан сав харагдлаа . Харвал дээрээ шувуухайд гэсэн бичигтэй байв . Сонирхолдоо автан нээхэд " Энэ чинь -
.
.
.
.
.За юу гэж бодож байна тэр саванд чг юу байсан юм бол ??????? Сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай
Өө тийн нээрээ энэ дэлхий дээр ямар ч Кафкагын эмгэнэл гэдэг ном байхгүй шүү байдаг бол энэ тохиолдол гэдгийг мэдэгдье энэ өгүүллэг дээр гардаг энэ ном бол зүгээр миний санаанаасаа зохиосон зүйл шүү

Hybrid [ДУУССАН]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang