Эрлийз chapter 4

953 87 0
                                    

"За тэгэхээр бүгдээрээ эхлээд үүднээс нь орж цагаан диваажин лүү дайрна дараа нь цэргүүдээ нийт 3 хуваагаад давхар бүр лүү зэрэг орох болно . Сануулж хэлэхэд эрлийзүүдийг гэмтээж айлгаж яасан ч болохгүй мөн хийн маскаа юу ч болж байсан тайлж болохгүй шүү дүрмүүдээ ойлгосон бол одоо хөдлөхөд бэлд " гэж Намжүүн микропоноор зарлахад хүмүүс шууд ажилдаа орж ийш тийш бужигнав . Миний хувьд амьдралдаа ийм зүйл үзэж байгаагүй болоод ч тэр үү нэг л сандараад явчихлаа . Үүгээр ч зогсолгүй Намжүүн миний зүгт алхахад сандрал минь улам ихсэв . "(Ч/н)-аа чамайг одоо хүртэл дотроо бидэнд  эргэлзэж байгаа гэж би бодож байна тиймээс би чамд нэг даалгавар өгөх гэсэн юм л даа надтай хамт нэг тийшээ хамт яваач " гээд намайг дагуулахад нь би түүнийг бодол уншиж чаддаг юм биш байгаа гэж сэрэмжиллээ . Учир нь надад яахын аргагүй эргэлзээ байсан . Бодлыг минь бас л мэдсэн бололтой тэрээр инээмсэглээд "Үгүйдээ би бодол уншдаггүй харин чи л үнэхээр уншихад амархан нэгэн юм " гэх нь намайг доромжлох мэт уул нь хүн доромжлуулаад уурлах ёстой байтал би яагаад ч юм өөрийн эрхгүй инээсэн. Тэр намайг баахан дэлгэцээр дүүрэн өрөөнд авчраад "Энэ дэлгэцүүдээр чи бидний үйл ажиллагааг бүрэн ажиглах боломжтой . Миний чамд даалгахыг хүссэн зүйл бол үйл явдлыг ажиглаад болохгүй зүйл болвол хэн нэгэнд мэдэгдээрээ " гэв. Үүнийг ажиглаад миний хийж чадах юм байхгүй гэдгийг би сайн ойлгож , Намжүүн зүгээр л сэтгэлийг минь тайтгаруулах гэж л ийм юм хийж байгаа мэдсэн ч үүнийгээ би хэлж зүрхэлсэнгүй . Түүний гол зорилго бол эргэлзээг минь үгүй хийх байлаа . Үүний дараа тэр намайг өрөөнд ганцааранг минь үлдээж би ажиллагааг эхлэхийг хүлээн суув. Нэг л мэдэхэд би зүүрмэглээд өгжээ . Нойрны орондоо би харахыг хамгийн ихээр хүсээгүй хүнээ харж хар дарсан зүүдэнд цоожлогдон тамлагдаж байхад бөмбөг дэлбэрэх чанга дуунаас болж шоронгоосоо мултлагдав . Дэлгэцээр тэдний цагаан диваажин руу довтолж байгаа нь тодоос тод харагдаж байлаа . Зүрх минь догдолж сэтгэл хөөрхийн сацуу тэднийг бүтэлгүйдэж магадгүй гэх айдас бөөгнөрнө . Сэтгэл хөдлөлтэйгөө дайн хийж байгаа мэт болон нүд даран дэлгэцийг ширтэнэ . Үүрд мэт тэр цаг хугацаа ашгүй нэг дуусаж БиТиЭс эрлийзүүдийг авран зугтаав . Нүдний минь үзүүрт тэд явахын өмнө нэгэн тэмдэг үлдээснийг анзаарж ойртон үзвээс нээгдэж буй хаалга шиг хар тэмдэг байлаа . Тэднийг ирэхээр заавал тэр тэмдэгийн тухай асуундаа гэж өөртөө сануулан сэтгэл амар ажиглагч өрөөнөөс гараад надад гаргаж өгсөн өрөөндөө ирлээ . "За байз юу хийх вэ ер нь бусад эрлийзтэй уулзадаг хэрэгээ " гэж өөртөө хэлээд нийтийн заал руу буув . Нийтийн заал бол яг л зочны өрөө шиг гэхдээ мэдээж маш том л доо . Нийтийн зааланд ирээд ичэнгүйрэн зогсож байтал миний хажуунаас " Сайна уу шинэ охин намайг Шин Мина гэдэг хүсвэл намайг Мина гэж дуудаж байгаарай " гэж хэлээд гараа өгөв . Би ч энэ боломжыг алдалгүй гар барьж "Сайна уу намайг (Ч/н) гэдэг танилцсандаа таатай байна " гэж хэллээ . "Пөөх чи ямар гоё далавчтай юм бэ " гэх магтаал нь миний хацрыг улайлган би ч бас түүнийг магтахыг хүслээ "Чи ч бас маш өхөөрдөм чихтэй  юм байна " гэж хэлэхэд надруу инээв . "Нээрээ (ч/н)-аа чи БиТиЭс-ийнхэнтэй яг ямар холбоотой юм их л дотно харагдсандаа " гэж надад хэллээ . "Гүйэ би тэд нартай тийм ч дотно биш ээ " гэсэн хариултанд минь нэг л итгээгүй царай гаргалаа . "Хмм тэгсэн ч гэсэн чи азтай юм аа тэд нарыг ойроос хараад тэд нар аймар царайлаг байгаа биздээ дээрээс нь тэдний хоолой нь ч бас " гээд л тэдний тухай нохой ба хүний эрлийз болох Мина ярьж өглөө . Минатай байх маш хөгжилтэй . Мина яг л хэзээ ч дуусашгүй энергэ мэт . Галзуу эрч хүчтэй бас найз болж чадах сайн нэгэн шиг санагдлаа . Найз, энэ үгийг ашиглах өдөр ирнэ гэж санаж байсангүй миний амьдрал одоо ингээд аз жаргалтай болж байгаа юм байхдаа гэж нүүрэндээ инээмсэглэлтэйгээр бодлоо . Даан ч би надруу юу эрж байгааг тэр үед мэдээгүй .

Hybrid [ДУУССАН]Kde žijí příběhy. Začni objevovat