Эрлийз chapter 3

1K 97 0
                                    

"Чи бигхит гэж сонсож байсан уу ?" гэх асуулт намайг бодолд унаглаа. Бигхитийг мэдэхгүй эрлийз энэ дэлхий дээр бараг байхгүй биз . Бигхит бидний хувьд бол сахиусан тэнгэр бас аврагч баатар . Бигхит  эрлийзүүдийн төлөө тэмцдэг цорын ганц байгууллага гэвч тэд маш нуугдмал .Учир нь тэд эрлийз худалддаг газруудыг сүйрүүлж эрлийзүүдийг нь авардаг гэж би сонсож байсан . Талархсандаа тэдэнд ихэнх эрлийзүүд тусалдаг ба тэд өөрсдийгөө АРМИ гэж нэрлэдэг . Нэг мэдэхэд Намжүүны хоолойгоо засах дуу намайг бодлоос минь сэрээж "Тиймээ би бигхитийн тухай сонсож байсан " гэж гацалгүй хэлсэндээ би өөрөө ч гайхширав . "Тэгвэл ч бүх зүйл арай амархан болох нь ямартай ч одоо бид нэг газар очно тэр үед чамд бид бүгдийг нь тайлбарлана " гэв . Үүнээс хойш миний бодол санаа тогтворгүй болж баахан л юм сэтэглээ тэгж байтал аль хэдийнэ маш том орд харшны үүдэнд ирсэн байлаа . Машинаас буугаад одоо яг яах болоо гэж сандарж гэдсээр минь өвдөх шиг . "(Ч/н)-аа битгий ай за аливээ орьё " гэж Тэхён намайг чиглүүлэв . Бид тэр харшид ороод дээшээ биш харин доош шатаар буулаа . Шатаар буусныхаа дараа баруун эргээд нэгэн төмөр хаалганы өмнө ирж Намжүүн тоотой товчлуур дээр нь 8 оронтой тоо оруулахад хаалга онгойв . Хаалга нээснээр бид өрөөнд орж дугуй ширээн дээр цугларан сууж би ч бас нэг суудал олоод суулаа . "(Ч/н)-аа одоо энэ өрөөнд ярьсан бүх яриа энэ өрөөнд л үлдэх учиртай ойлгосон уу ?" гэж надруу хандахад юу ч бодолгүй шууд толгой дохилоо . "Бид бол бигхитийн 3-р юнит БиТиЭс байна . Бид чамайг цагаан диваажингаас худалдаж авсан гол зорилго бол цагаан диваажингын дотоод бүтэцийг мэдэх гэж чи цагаан диваажингын дотоод бүтэц яг ямар байдаг ямар хамгаалалтын систэмтэй вэ гэх зэргийг мэдэх үү ?" гэсэн асуултанд бас л толгой дохилоо . Би хэр барагын бууж өгдөггүй болохоор хичээн хатуу шийтгэл хүртдэг ч оргох оролдлогоо хэзээ ч зогсоогоогүй үүнийхээ ачаар би дотоод бүтэцнийх нь тухай бас ямар хамгаалалтын систэмтэйг нь мэдэж авсан . Гэхдээ миний бодлын гүнд энэ хүмүүс зүгээр л эрлийзүүдийг өөрсдөө хулгайлж зарах гэж байгаа бол яах вэ гэсэн эргэлзээ үүсэж байлаа . Үүнийг минь ч мэдсэн бололтой Намжүүн "Хэрэв чи биднийг өөрсдийн ашгийнхаа төлөө ийм зүйл хийх гэж байгаа гэж бодож байвал чамд нэг юм үзүүлье намайг дагаад яв " гэж хэлээд босон явж бидний орсон хаалганы хажууд байсан хөшүүргийг доош дарах тэр үед хойд талын хана чичэрж гэнэт дээш болтол би нүдэндээ ч итгэсэнгүй . Нүдний минь өмнө энд тэндгүй бүх төрлийн эрлийзүүд хоорондоо хөөцөл инээмсэглэж байхыг хараад сэтгэл минь зөөлрөх мэт . "Бид эрлийзүүдийг чөлөөж аз жаргалтай амьдарж чадах улсуудруу цагаачаар явуулдаг харин өнчин бие даах болоогүй эрлийзүүдийг энд байлгаж хичээл зааж бүх л хэрэгтэй амьдралын нөхцлийг нь бүрдүүлж өгдөг " надад энэ тайлбарыг сонсох л хэрэгтэй байлаа . "Би та нарт цагаан диваажингын тухай мэддэг бүхнээ хэлье " гэж хэлэхэд Намжүүн хөшүүргийг дээш болгон хана ч буцаад доошллоо. "Цагаан диваажин үүдэндээ үйчлүүлэгч нарт зориулсан өрөөтэй тэр өрөөндөө эрлийзүүдийг хүмүүст харуулдаг . Харин цааш гүн явах юм бол нийт гурван давхар бөгөөд хүн ба жигүүртний эрлийз нэг давхарт , хүн ба дөрвөн хөлтнийх хоёр давхарт эцэст нь хүн ба мэрэгчдийн эрлийз гуравдах давхарт нь байдаг . Тэд хамгаалалтын ганцхан систэмтэй тэр нь үл таних хүн мэдрэх юм бол ухаан алдуулагч утаа цацдаг ингээд миний мэдэх зүйл дууслаа " гэж  би сэтгэл хангалуун хэллээ . Ийм их юм мэдэж байсанд минь тэд гайхсан бололтой надруу нэг л хачин харцаар харахад нь " би өмнө нь оргох гэж оролдох тоолондоо энэ бүх мэдээлэлийг мэдсэн " гэх тайлбар минь тэдний санааг амраах мэт болов . "За тэгвэл бүгдээрээ одоо цагаан диваажинг буулгах төлөвлөгөөгөө эхлүүлцгээе !!!!

Hybrid [ДУУССАН]Wo Geschichten leben. Entdecke jetzt