Эрлийз final chapter 20

743 77 4
                                    

Өнөөдөр би Жонгүгтэй хамт болзоонд явна . Миний гуравдах болзоо . Утас дууграх дуу сонсогдоход эргэж хараад орон дээрх утсаа хартал Жонгүг залгаж байлаа . Нээрээ тэд надад iphone s8 авж өгсөн . Энэ ухаалаг утас гэгчийг өмнө нь барих байтугай харчиж байгаагүй болохоор дасах гэж нилээд юм болов . "Яасан Жонгүгаа" гэхэд утасны цаанаас " Чи 4 гээд гараад ирж чадах уу " " Тиймээ чадна " " За тэгвэл тэр үед уулзаяа "" Тэгье дараа уулзаяа " гээд утсаа тасаллаа . 4 цаг гэхээр чинь надад өөрийгөө  бэлдэх 2 цаг байна  юу өмсөх вэ байз гадаа нартай байгаа юм чинь даашинз өмсөөд далавчаа нуухын тулд цагаан цамц өмсдөг хэргээ . Цаг ч хурдан өнгөрөх юм аа аль хэдийн 4 цаг болчихож тэгвэл одоо гарья даа . Гадаа Жонгүг машинтай намайг хүлээж байв . "(Ч/н)-аа явцгаая" гээд машины хаалгыг онгойлгоод намайг суулгав . Дараа нь арын суудалд миний хажууд суулаа . "Намжүүн ах өнөөдөр надад машин бас жолоочоо зээлдүүлсэн тиймээс хоёулаа гоё байгалтай газар орьё " гээд гараас минь барьлаа . Бид цэцэгсээр дүүрэн талбайгаар зугаалж хөдөөгийн уудам талаар гүйлдэцгээв . Тэр надад шөнийн далайг харуулж дараа нь хамтдаа нар жаргахыг харлаа . Байгалийн сайхныг ингэж мэдрэх цаг бас байдаг байж . Шөнө ирсэн болоод ч тэр үү маргааш нь өдөр болтол унтаж орхижээ . Хаалга тогших дуугаар сэрээд хартал Намжүүн өрөөнд минь орж ирсэн байв . Үс минь арзааж дөнгөж сэрсэн байгааг минь хараад зөөлнөөр инээгээд "өхөөрдөм " гэж амандаа бувтнав . "Чи хараахан бэлэн биш байгаа бололтой би цагийн дараа орж ирье " гээд гарахад нь би дотроо намайг ийм байхад харах гэж дээ хэмээн өөрийгөө зүхээд эхурдхан шиг босоод усан орж эвтээхэн хувцас өмслөө . "За болчихлоо " гээд түүн дээр очтол гараа надад өгөхөд нь би түүнийг сугдлаа . Тэр надтай хамт зургын үзэсгэлэн орж дараа нь гудамжаар жаал алхав . Орой харанхуй болонгуут  тэр намайг од харахаар дагуулж одон орон оров . Миний бас нэг болзоо гайхалтай өнгөрлөө . Маргаашыг хурдан ирээсэй гэж хүсэн зүүдний ертөнцдөө очиж өглөөний нарнаар сэрлээ . Өрөөнөөсөө гараад алхаж байгаад Жинтэй таарахад "Яг миний хайж байсан хүн олдлоо болзоонд одоо явбал дургүйцэхгүй биздээ" гэхэд нь " Мэдээж үгүй " гэж зөвшөөрлөө . Тэр намайг дагуулж дэлгүүрүүдээр орж хамт хос эдлэлүүд авлаа . Мэдээж долоон хос . Дараа нь тэр маш содон санаа сэдлээ . Тэр хамт ой явья гэж намайг дагуулаад хамгийн ойр байдаг ой луу явлаа . Тэнд хамт хөөцөлдөөд нуугдаж тоглоод л . Гэхдээ түүний хэлсэн тэр үг хамгийн сайхан байлаа . "Өөрөө хайрыг мэдрээгүй ч бусдад хайрыг харамгүй өгсөн чамайг хараад би үгүйээ бид дурлахгүй байж чадсангүй " гээд духан дээр минь зөөлөн үнслээ . Бас нэг болзоо минь дууслаа . Маргаашаас айдаг байсан би маргаашыг хүлээдэг боллоо . Унтаж чадалгүй маргааш юу болох бол яах бол гээд л толгой минь сониуч бодлоор дүүрэн байв . Юнги ах намайг Epik High  гэх хамтлагын тоглолтонд авж явлаа . Тэр дуунууд хүмүүсийн дэмжих орилоон бүгд маш сайхан байв . Дараа нь намайг өөрийн студиод авчирлаа . Үнэндээ түүнд студио байдаг гэж мэдсэн ч гүй . "Би чамайг бодож энэ дуугаа зохиосон чи болон бидний энэ хайрыг бодон зохиосон " гээд дуугаа тавихад уйлж байснаа ч би анзаарсангүй . Амьдралдаа ийм үзэсгэлэнтэй дуу сонсож ч явсангүй . Энэ дуу миний зүрхны сүлд дуу болсон ч байж магадгүй . Butterfly ~ үнэхээр л үзэсгэлэнтэй дуу байв . Ингээд харамсалтай нь бидний болзоо дуусах болов . Гэвч маргааш би Хусогтай болзоонд явна . Тэр намайг хаашаа авж явах бол гэж бодож байгаад нэг мэдэхэд зүйрмэглэж орхижээ . Өглөө ч болж үүр цайлаа . Дөнгөж 7:30 болж байхад надруу залгав . "Хммм хэн бэ " гэж нойрмоглон хэлэхэд " Унтаж байсымуу яаана уучлаарай (ч/н)-аа гэхдээ чи буугаад ирж чадах уу " гэхэд нь би мхн гээд арай гэж босоод усанд орчихоод гарав . Тэр улаан машинтай гадаа хүлээж байв . "(Ч/н)-аа уучлаарай гэхдээ би чамд эрт явьж өглөөний далайг харуулах гэсэн юм Жонгүгаас сонсохнээ чамд шөнийн далай маш их таалагдсан гэсэн " гээд инээж толгойгоо майжлаа . Бид машинд нь суугаад хөдөлж эхэллээ . Замдаа их л юм ярив . Тэгсээр далай дээр хүрж иртэл нээрээ л өглөөний далай маш үзэсгэлэнтэй байлаа . Тэнд хоолонд ороод тэндхийн газруудаар аялаад өдөр нь далайн эргээр хөтөлцөн алхаллаа . Эргийн дагуу гуталгүй алхах маш тайвширмаар . Дараа нь бид эртхэн шиг харихаар замдаа гарлаа . Харамсалтай нь бидний машин эвдэрээд зам дээр нилээд удсан ч хоорондоо тоглоом тоглоод харин ч гоё байв . Орой болсон ч бид зам дээр байсаар гэтэл Хусог надад гэнэт аймшигийн яриа ярьж эхэллээ . Дотроо худлаа гэж өөртөө хэлэх боловч дуу дуугарсан зүг бүрт айсан харцаар харахгүй байж чадсангүй . Хусогийг хараад сууж байтал араас нэг юм намайг тэврэн авахад миний үнхэлцэг золтойл хагарчихсангүй . Сүнс гэж бодтол Тэхён байв . Яагаад энд байгааг нь асуутал Хусог тэднийг дуудсан байлаа . Энэ маягаар би тэдэнтэй болзоонд явсаар . Кино үзэж Жэжү явьж зөндөө л зүйл хийлээ . Би одоогоороо л амьдрах болно . Вонху одоо хүртэл баригдаагүй хэвээр мөн Глам яагаад Бигхитийг урвасан шалтгаан нууц хэвээр үлсээр . Ирээдүйд хэцүү зүйлүүд олон болох болов ч би одоогийн аз жаргалаа барьж өнөөдрөөрөө л амьдарна . "Гэхдээ л Жимин (Ч/н)-ны анхны болзоо гэж бодохоор тэгвэл би тэрний анхны үнсэлт нь болно" гэж Тэхён хэлэхэд " Тэгвэл түүнийг би дэлбээлүүлнэ " гэж Намжүүн сэжигтэй харцаар харна . "Дэлбээлүүлэхээ ?" гэж асуухад минь хэн ч тоосонгүй . "Тэгвэл анхны хүүхэд нь минийх шүү " гэж Юнги хэлэв . "Энэ яриа яаж яваад эхэлчихвээ " гээд чихэа тагалтал бүгд инээв . Тиймээ би өнөөдрөөрөө л амьдарна .
.
.
.
.
.
.
.
.
.
За ийм орой оруулсанд сорри би харин шинэ бичиж байгаа өгүүллэгтээ ороод юу энэ өгүүллэгээ таг саначиж за ингээд миний хамгийн анхны өгүүллэг минь дууслаа . Дэмжиж уншсан уншигч та нартаа маш их баярлалаа . Нээрээ би одоо эмгэнэлт хайрын өгүүллэг бичих гэж байгаа  юм л даа тиймээс тэр өгүүллэгийг минь одоо гарахаар бас дэмжиж өгөөрэй !!!!! ;) ;) =)

Has llegado al final de las partes publicadas.

⏰ Última actualización: Apr 15, 2018 ⏰

¡Añade esta historia a tu biblioteca para recibir notificaciones sobre nuevas partes!

Hybrid [ДУУССАН]Donde viven las historias. Descúbrelo ahora