2:what is love

995 104 7
                                    

One year ago

Та итгэлтэй байна уу? Гэж гэрийнхээ үүдэнд байх гадаа сандал дээр суух крист хандан хэллээ

Тэр инээмсэглээд толгойг минь илээд "Мэдээж шүү дээ харин ч баяртай байна танай сургуульд багшлах гэж байгаа болохоор чамд илүү бага санаа зовох нь дээ"

Би түүний мөрийг нь налаад "та тэгэж бодож байвал" гээд гүнзгий санаа алдав

Энэ мөрийг налаад суумаар....

~~~~~~~~~~

Сургууль руу крис тэй зэрэгцэн алхаад ороход хүүхдүүд нэг жил өнгөрсөн ч гэсэн |энэ нөгөө хачин охин чинь байна| гэсэн харцаар харж байлаа.

Крис миний мөрөн дээр гараа тавиад "Баяртай Асука өрөөрүүгээ орлоо хичээлээ сайн хийгээрэй" гээд бидний зам салан тэр багш нарын өрөөрүү явлаа.

Чихэвчээ зүүгээд доош харан алхаж байтал хэн нэгний цээжийг мөргөчхөв муухай царайлсаар дээш харахад хацар нь хонхойдог хөвгүүн тэнэг юм шиг инээмсэглэн "чи намайг мөргөчихлөө" гэж хэлэв

Би зүгээр л хурдхан анги руугаа орохын тулд бөхийгөөд "өө уучилаарай" гээд цааш алхав.

Фанфан ах түүхийн хичээл заана
"за хүүхдүүдээ 137-156 хүртэл тэмдэглэл бичээд өөрсдөө 30 тест боловсруулаад ирээрэй"

____

Орой гэртээ харих цаг боллоо "Та муухай юмаа" гарт байх зайрмагаа долоосоор хэлэхэд Фанфан ахын нүд нь томрон "Яасан бэ?"

"Ямар муухай их гэрийн даалгавар өгдөг юм бэ? Би хийхгүй өөрөө хийгээрэй"
Гээд гүйгээд гэрлүүгээ орлоо Фанфан араас орж ирэн шалан дээр тэрийн хэвтэх намайг аргадах аятай "Асука одоо энийг л хийчихвэл Аав нь яаг гоё онц гаргана"

"Битгий худраад байгаарай"

"Хэн чамд ийм үг заагаад өгчихсөн юм бэ?"

"Өөрийг чинь харахаар ийм үг толгойд өөрийн эрхгүй орж ирээд байна өмнө яалаадаа энийг л хийвэл гэж дайрсаар байгаад бүхэл бүтэн 3 хуудас юм бичүүлчхээд 60 гаргаа биздээ"

"Би чамайг 10 хуудсыг бичвэл 95 гаргана гээ биздээ харин ч 60 гэдэг чинь чамд бол их"

"хммм гомдсон одоо та өнгөрсөн намайг тэвэр" гээд би гараа өгөөд Фанфаныг татан газар унагаачхав " Манай аав ч эгдүүтэй шүү" гээд би түүнийг хөл гараараа ороон тэврэхэд тэр "Боож үхлээ би чамд хоол хийж өгчихөөд маргаашдаа бэлдмээр байна"

"Нөөөөүүүү"

✨SENPAI✨✅Where stories live. Discover now